Ep-1 "Paradise Kim"

Start from the beginning
                                    

Бүр Ким гэр бүлийн өв залгамжлагч болох Жунин ч мэдэхгүй. Цаг нь болохоор заавал мэдэх нь үнэн боловч өвөө нь түүнийг өөрийн энэ шаналалд амьдралдаа хамаагүй эрт хутгахыг хүсдэггүй юм.

Тэр аймшигт үнэнийг мэдсэн цагаасаа эхлээд л мөнхийн айдас мөнхийн шаналалтай амьдрах болно. Энэ ямар хэцүү амьдрал болохыг Ким настан дэндүү сайн мэднэ.

Ядаж байхад ганц хүүгээ бэрийнхээ хамт таван жилийн өмнө золгүй байдлаар алдсан нь түүнд бүр ч хүнд туссан байх. Үүний нөлөөгөөр хамгаас хайртай ганц ач хүү нь цагаасаа эрт энэ аймшигт амьдралд хөл тавих уу? гэсэн айдас Ким настанд бий.

Тэр ач хүүгээ энэ бүх айдас, шаналлаас хэдэн жил ч хамаагүй чадах ядахаараа хол байлгахыг хичээж аль болох урт наслах сан гэж бодно.

Ким Жунин буюу хүмүүсийн дууддагаар Кай, тэр бол орчин цагийн ханхүү гэдгээрээ алдартай энгийн л нэг хорь гарч яваа залуу. Бусдын адил их сургуульд сурч, найз нөхөд үе тэнгийнхэнтэйгээ бужигнуулж яваа. Мэдээж түүнийг төрсөн цагаас байсан ханхүү шиг тансаг амьдрал түүнийг бага зэрэг их зантай бардам болгосон байж мэднэ. Цаг үргэлж бусдын магтаал хүндлэлийг хүлээдэг болоод ч тэр үү их л омголон нэгэн. Баян цатгалан төгс гэр бүлийнхээ ард нуугдсан аймшигт нууцыг огт мэдэхгүй түүний амьдрал одоохондоо жинхэнээсээ төгс байгаа гэж хэлж болно.

====================

Бараг л ордон шиг тансаг том харш энэ бол Сөүлд байдаг хааны ордон гэлтэй. Бүх зүйл нь үнэтэй тансаг, хэнийг ч нүдийг булааж амыг ангайлгамаар.

Мэдээж дэлхийд нэгт бичигдэх дарсны үйлдвэрийн эзэд тул тэднийг гэрээр дүүрэн хуучин бөгөөд шинэ дарс.

Жунины хувьд ч арван зургаа хүрсэн цагаасаа амтат дарсыг хааяа хүртэх болсон. Гэр бүлийн бизнес болоод ч тэр үү? Ким гэр бүлийн харшид дарс уух цай уухтай л ижил зүйл.
Гэхдээ дэггүй залуу эзнийг шунал бөгөөд анхаарлыг маш ихээр татдаг ганц л дарс бий.
Ким настны унтлагын өрөөнд байрлах үл таних үзэсгэлэнт бүсгүйн хөргийн өмнө тавьсан шил савлагааны хувьд онцгой биш ч час улаан өнгө нь үргэлж хараа булаадаг "LoveShot" нэртэй дарс бий.

Уг дарс нь Ким гэр бүл дарсны бизнес эхлүүлсэн цагаас хойш зуу гаруй жил хадгалагдаж байгаа бөгөөд Жунины хувьд ухаан орсон цагаас нь харагдсан энэ онцгой дарс нэр болон онцгой улаан өнгө нь үргэлж анхаарлыг нь татаж амсаж үзэх юмсан гэсэн нууцхан хүслийг үргэлж төрүүлдэг. Гэхдээ Ким гэр бүл энэ дарсыг бараг л амь наснаасаа илүү хайрлаж ирсэн бөгөөд хэн ч энэ дарснаас ядаж нэг ч балгаж байгаагүй.

/Дууссан/ 🍷 LOVE SHOT 🍷 [⚜️ Шөнийн хатан ⚜️]Where stories live. Discover now