Урдах зам бүдэг бадаг хэмээх хоёрдугаар бүлэг -1

77 9 0
                                    

Чиншүй тосгон хэдий том биш боловч Дахуанд ихээхэн онцлогтой газар.
Чиншүй тосгон бол умардаас өрнө хүртэл уулс үргэлжилсэн, газар нутаг нь хахир хатуу тогтоцтой. Тосгон гадна талаасаа байгалийн хана хэрмээр тусгаарлагдсан мэт орчинд байрлах бөлгөө. Шэньнун улс мөхсөнөөс хойш, шинэ хаанд бууж өгч дагаар оролгүй үлдсэн Шэньнуны цэргийн жанжин Гүнгүн хэдэн түмэн цэргээ дагуулан Чиншүй тосгоны зүүнтээ орших газрыг эзлэн сууж төр барих хаантай тэрсэлдэн байгаа билээ.

Чиншүй тосгон бол газар зүйн хувьд өрнө талаараа Шюань Юань, өмнөд талаараа Гао Шиньтай хиллэж, дорно талд нь Гүнгүний журамт цэргүүд эзлэн суусан газарт байрладаг. Шюань Юань хааны мэдэл дор ч биш, Гао Шинь Жюнь Ди хааны харъяанд ч биш тусгаар тогтнон байдаг тосгон юм. Тиймээс Чиншүй тосгон аажмаар гурван хүч холилдон оршсон хэрнээ аль нь ч алийгаа эрхшээж дийлдэггүй тийм онцлогтой газар болжээ.

Чиншүй тосгон бол хаад ноёдын харъяа мэдэл, угсаат том овгийн эрх дарх, баян ядуугийн зааг гардаггүй, бүр хутагт хувилгаад чөтгөр шулмын ялгаа ч гардаггүй тийм газар байлаа.
Авъяас чадвартай л бол хутагт хувилгаан байна уу, чөтгөр шулам байна уу, өмнө нь дарга ноён байсан уу, эсвэл дээрэмчин тонуулчин байсан уу ялгалгүй бүгд эн зэрэгцэн энэ тосгонд айж ичилгүй амьдран сууж болно. Хэн ч тэдний өнгөрсөн амьдралыг ухаж төнхөхгүй. Иймийн тул аажим аажмаар зүсэн зүйлийн хүмүүс энэ тосгоныг зорин суурьшин суудаг болжээ.
Хэдэн зуун жил дамнасан дайны хөлд туйлдан, цус, цогцос, үхэл амьдрал ээлжилсээр энэхүү тосгоноос сайн төмрийн дархан, алдар цуутай оточ домч нар олноор төрөн гарчээ. Чиншүй тосгоны төмрийн дархад, ил шарх эмчилдэг домч нар Дахуанд овоо сүрхий нэрд гарсан.
Сайн дархан сайн домчтой газарт аяндаа зэвсэг хийлгэж эмчид үзүүлэхээр ирэх хүмүүс олширчээ.

Эрэгтэй хүмүүс олонтаа газарт биеэ үнэлэгчид ч дагаад ирж. Эмэгтэйчүүд ирсэн хойно хувцас энгэсэгний дэлгүүрүүд нээгдэж, эрэгтэй эмэгтэй хүмүүс байгаа хойно уушийн газар цайны асрууд даган бий болжээ.
Эхэлж тахиа өндөг гаргасан уу, өндөгнөөс тахиа гарсан уу гэгчээр ямар ч гэсэн өнөөгийн Чиншүй тосгон бол хоёр талын цэрэг арми хоорондоо хилэгнэн дайралцах огтлол цэг гэж мэдэгдэмгүй хүн ихтэй хөөр наргиантай газар юм.

Хуйчүнь отчийн газар бол Чиншүй тосгоны нэгэн жижигхээн отчийн газар. Чиншүй тосгон бол хүч чадалтай нь тэсэж үлддэг газар. Дайн өрнөж буй тул домчийн газар эрхлэхэд их ярвигтай. Батгат Шорлог хоёр Арвандолоод хэлэхдээ, "Өмнө нь отчийн газрыг нь бусниулах гэсэн хүмүүс ирж байсан. Гэвч Хөгшин Мү бол Шюань Юаний оргодол цэрэг, хамгийн доод зэрэг дэвийнх боловч юутай ч хутагт хүн тул тодорхой хэмжээний сүнсний хүчтэй. Энгийн нэгнийг эд бад хийхэд бол хангалттай сүнсний хүчтэй" гэж хэлж байжээ.

Үүрд Чамайгаа Үгүйлэн СананаWhere stories live. Discover now