Гэнэтийн жигтэй учрал хэмээх нэгдүгээр бүлэг

307 14 0
                                    

#ҮҮРД_ЧАМАЙГАА_YГҮЙЛЭН_САНАНА
📣📣ТЭРГҮҮН ДЭВТЭР📣📣

Тэр өдөр, амьдралын бусад мянга мянган өдрүүдтэй адил хэвийн өдөр байв.
Чиншүй тосгонд тахиан дуу хадаж, удалгүй тосгон амь орж хүмүүсийн дуу хаа нэг дуулдаж эхлэв. Хуйчүнь домчийн газрын Хөгшин Мү өглөө эртлэн гарч, гахай нядлагч Гао гуайн махны мухлагт очиж хонины мах худалдаж авахаар явав. Хоёр туслах ажилчин урд хэсэгтээ ажиллаж, үүр гэгээрэхээр мухлагаа нээн ажиллуулахаар бэлдэж байлаа. Домч Вэн Сяолю нэг гартаа хонины махан шөл, нэг гартаа бин бариад хашааныхаа хойд хаалганы довжоон дээр шөлөө сорон суулаа. Чулуун довжооноос гадагш харвал 2 мү хагас газарт эмийн ургамал тариалсан харагдана. Талбай дундуур чулуу шигтгэн зассан зам даган явбаас нэгэн жижиг голд хүрнэ.

Энэ үед нар мандаж голын усны мандал гялтганан алтран харагдаж голын хөвөөгөөр талын цэцэгс ярайгаад усны шувууд бууж нисэлдэн тун чиг үзэсгэлэн төгөлдөр харагдаж байлаа. Сяолю тэрхүү гоо байгалийг таашаан харангаа "Энэ голд сэлэх хун их л тарган сайхан харагдаж байх чинь вэ, хоёрын зэргийг алаад идвэл аштай юу" гэж бодож суув.
Аяга халуун шөл ходоодонд нь орсны дараа хоосон аягаа хаалганы хажууд тавьсан модон хувинд хийв. Модон хувинд угаагаагүй аяга дүүрэн. Сяолю модон хувингаа аваад хашааны хаалгаар гарч голын зүг аяга угаахаар явав. Голын эргийн шугуйд нэгэн хар сүүдэр хэвтэж байв. Яг ямар шувуу болох нь тодорхойгүй, шувуу шиг хар юм хэвтэж байна. Вэн Сяолю хувингаа газар тавиад, газраас нэгэн чулуу авч тэр сүүдэр лүү шидлээ. Чулуу нисэж тэрхүү сүүдрийг оносон боловч, тэр сүүдэр харин пад пад хийн нисэн одсонгүй.

Вэн Сяолю өөрийгөө хэдийд нь шидсэн чулуугаа байнд нь тусгадаг мэргэн болж орхив гэж гайхан тэр сүүдэр лүү хэдэн алхам дөхөж очин харлаа. Гэтэл тэр сүүдэр бол шувуу биш хүн байв. Вэн Сяолю гялс арагш ухран голын эрэгт буцаж очоод ердөө алхмын цаана цогцос маягийн зүйл байхгүй байгаа аятай юу ч болоогүй мэт аягаа угааж эхлэв.
Вэн Сяо Лиү аягаа угаангаа,
- Одоо энийг угаалаа гэхэд, дараа дахиад л заваарна. Эрт орой хаашдаа угаахаас л хойш, яагаад удаа бүрт угааж байх ёстой гэж? Өөр өөрсдийнхөө аяганд л хоолоо идэж байгаагаас хойно өнжөөд нэг удаа угаахад болохгүй зүйл юу байнаа хэмээн гүвтнэн үглэнэ.

Вэн Сяолю бол хэзээ ч хөнжлөө хураадаггүй, өглөө хураалаа гэхэд орой дахиад л хөнжлөө нөмрөөд унтана өглөө бүр хөнжлөө хурааж өөрөө өөртөө төвөг удаж байх юуны хэрэг, мэдрэл муутай биш дээ гээд өөрийнхөө хөнжлийг хэзээ ч хураадаггүй байлаа. Харин аяга угаах тухайд бол угаахгүй дураар байж болдоггүй. Аягаа угаахгүй гэвэл Хөгшин Мү уурлаж уцаарлан мод шүүрэн авч бариад түүнийг цохих гэж хөөдөг байлаа.
Сяолю гүвтнэж бувтнан бүх аягаа угааж дуусгаад, модон хувиндаа цэвэрхэн болсон байх магадлалтай аягануудаа буцааж хийгээд харьж явлаа. Буцахдаа голын шугуйн зүг рүү нүднийхээ булангаар ч хялам хийсэнгүй.

Үүрд Чамайгаа Үгүйлэн СананаWhere stories live. Discover now