[Дууссан] Wonderful Day

By xxanuxxi

74.2K 3.3K 47

Сүхён ээжтэйгээ хоёулахнаа амьдардаг сурлага сайтай даруухан охин. Түүний 18 насны төрсөн өдрийн үдэшлэгнээс... More

1-р хэсэг
2-р хэсэг
3-р хэсэг
4-р хэсэг
5-р хэсэг
6-р хэсэг
7-р хэсэг
8-р хэсэг
9-р хэсэг
10-р хэсэг
11-р хэсэг
12-р хэсэг
13-р хэсэг
14-р хэсэг
15-р хэсэг
16-р хэсэг
18-р хэсэг
19-р хэсэг
20-р хэсэг
21-р хэсэг
22-р хэсэг
23-р хэсэг
24-р хэсэг
Special

17-р хэсэг

2.2K 125 0
By xxanuxxi

Сүхён Сөүлд ирэн гэрийнхээ гадаа буун өөрийнхөө цонх руу ширтэн нүдэнд нь нулимс цийлэгнэн, ээждээ сүүлийн нэг жил захиа явуулж байсан болохоор сэтгэл нь тайван байгаач бас л өөрийг нь яаж зэмлэх бол хэтэрхий их гомдсон болов уу? гэсэн сэтгэлээр цахилгаан шатанд суугаад хоёр гараа чанга атгана...

Сүхён хаалганыхаа өмнө ирэхэд биен яг л хэдэн жил хөдөлгөөгүй байсан мэт хөшүүн болж хонх руугаа хэд хэдэн удаа гараа явуулан ээжийгээ гэртээ байгаа болов уу? Нууц дугаар нь хэвэндээ байгаа болов уу? гэж бодосоор зогсож байтал тэдний хаалга дуугаран урдаас нь ээж нь жоохон тураж царай алдсан ч урдны сайхан төрх нь хэвэндээ байлаа...

Сүхён болон Сүхёны ээж бие бие рүүгээ ширтэн Сүхёны нүдэнд хурсан байсан нулимс хацрыг нь даган урсахад Сүхёны ээж түүнийг алгадаад авах нь тэр...

Сүхён доошоо харан: У-уучлаарай ээжээ! (нулимс урсах)

Сүхёны ээжийн нулимс ч мөн адил урсан Сүхёныг тэврээд: Муу өөдгүй охин!!! Чи яаж тийм хатуу байж чаддаг байнаа!!! Намайг яаж энэ хоёр жилд мах цустайгаа хатасныг мэдэж байна уу? Ганц түшиг тулгуур амьдрал болсон охин нь захиа үлдээгээд хаяад явахад ямар байдгийг мэдэж байна уу? чи!!!

Сүхён цурхиран уйлж ээжийгээ тэврээд: Уучлаарай ээжээ! Үнэхээр уучлаарай! Ганцхан өөрийгөө бодсон муу охиноо уучлаарай!

Тэр хоёр хир удаан уйлцгаасныг мэдэхгүй ч хоёулаа арай тайвшран Сүхёны ээж Сүхёны гарнаас атгасаар буйдан дээр сууж түүн рүү нүд салгалгүй ширтэнэ...

Сүхён ч мөн адил ээжийнхээ үсэнд хүрэн: Та минь үнэхээр их турчхаж охиныгоо уучлаарай!

Сүхёны ээж түүний гарыг аван атгаад: Миний охин үсээ богинохон болгочихсон биш үнэхээр хөөрхөн болчихож, хоол идээгүй биз дээ ээж нь дуртай хоолнуудын гялс хийчхье! Урт замд ядарсан байлгүй! Өрөөг чинь өдөр бүр цэвэрлэдэг байсан болохоор яг хэвэндээ байгаа ороод амарч бай! Ээж нь гялс хоол хийгээдхий гэж хэлэн босоход нь

Би гарнаас нь татаж суулгаад инээмсэглэн: Зүгээрдээ ээжээ би өлсөхгүй байна бас ядрахгүй байна харин таныгаа л ингээд дахиж өдөр бүр харж байгаадаа үнэхээр их баяртай байна...

Ээж гүнзгий амьсгаа гарган: Чи дахиж явахгүй биз дээ!

Ээжийгээ тэврэн: Ммм үгүй дээ ээжээ дахиж таныгаа орхиж хаашаа ч явахгүй болохоор санаа зоволтгүй.

Ээж надаас хөндийрөн: Тэгээд хоёр жилийн хугацаанд юу хийсэн яасан талаараа ярихгүй юм уу? Инү хаана байгаа юм яагаад авч ирээгүй юм? Би ганц зээгээ харахыг ямар их хүслээдээ! Хэнтэй адилхан бэ? Аавтайгаа юу чамтай юу?

Аав гэдэг үгийг сонсоход л хоолой зангиран тэр хүнийг яажшуухан байгаа бол гэсэн бодол толгойд эргэлдэнэ... Намайг мартаад мөрөөдөлдөө хүрсэн байх тэгэх хэрэгтэй юмсан...

Би инээмсэглэн: Инү-г харах хүн байхгүй шүү дээ... Тэгээд үлдээгээд ирсэн.

Ээж үл ялиг хөмсгөө зангидан: Яг одоо авч ирцгээе! Би би хараад байж болно ш дээ... Чи хүүгээсээ хол байх юм бол ээжийнхээ хоёр жилийн гашуун зовлонг амсан тиймээс Инү-г авчирцгаая! Бас чи их сургуульд орсон гэсэн юм чинь ээж нь өөрийнхөө овгоор Инүгийн ээж нь чи биш би боломоор байна.

Би ээж рүү гайхаж харан: Ээжээ...?

Ээж нухацтай царайлан: Сүхён-аа би хүүхдээ зугатаан барин төрүүлсэнд чинь хичнээн их баяртай байна гээч охиноо тийм их зориг тэвчээр гарган гэж бодоогүй! Гэхдээ одоо бол өөр чамайг надаас өөр хүүхэдтэй гэж хүн мэдэхгүй бас би чамайг цаашдаа над шиг ажилд орохдоо ч олигтой ажилд орж чадахгүй ганц бие ээж гэсэн доор цаашдын ирээдүйгээ битгий баллайсаа гэж хүсэж байна.

Би ээжийн яриаг таслан: Гэхдээ ээжээ...?

Ээж: Гуйж байна! Инү хэдий миний хүү, чиний дүү гэж явах ч бидэнтэй л хамт байна шүү дээ! Ммм ээжийнхээ үгэнд ороод Инү-гээ энэ долоо хоногтоо очиж авчирцгаая!

Миний нүдэнд нулимс цийлэгнэн ээжийг тэврээд: Гэхдээ ээжээ би Инүгийнхээ ээж хэвээр баймаар байна. Ээж гэж дуудуулмаар байна шүү дээ!

Ээж үсийг минь илбэн: Энэ удаад л ээжийнхээ үгэнд орчих Сүхён-аа! Ээж нь чамайг бас Инү-гээ бодсондоо л ийм шийдвэр гаргаж байна шүү дээ! Энэ удаад л миний үгнээс битгий зөр!

Ээжтэй шөнөжингөө хоёр жил яаж амьдарч байсан бас Инүгийн төрснөөс нь авхуулаад өдий хүртлэх зургийн цомгийн үзүүлэн оройжингоо инээлдэн үүрээр ээжийнхээ дулаан энгэрт тэврүүлэн унтлаа... Маргааш нь Анна гэлэнмаа руу ярьж долоо хоногийн сүүлээр хүүгээ очиж аван гэдгээ хэлээд сургуульдаа бүртгүүлэхээр Сөүлийн их сургууль руу явлаа...

Сургуулийн захиргаанд очиж төлбөрөө тушаан хичээлээ сонгоод сургуулиас гарч явтал хойноос хэн нэгний танил хоолой нэрийг минь дуудан эргэж харахад...

Эксогийн талаас

Залуус бэлтгэлийн өрөөндөө зарим нь бүжиглэн зарим нь буйдан дээр утсаараа оролдон сууна...

Сухо: Кёнсүү хаана байгаа юм?

Чанёол: Мэдэхгүй ээ цагийн өмнө гараад явсан.

Сухо утсаа гаргаж ирэн Кёнсүү рүү залгахад эхний дуудлага авсангүй! Хэд хэд залган сүүлийн дуудлага дээр нь удаан дуудуулсны эцэст аван: Байна уу?

Сухо: Хаана байна?

Кёнсүү: Дормдоо байна.

Сухо санаа алдан: Юу хийж байгаа юм? Ядаж хэлчихээд явахгүй!

Кёнсүү: Уучлаарай хён!

Сухо: Заза 4-өөс шууд KBS дээр ирээрэй за юу!

Кёнсүү: За!

Сухо утсаа таслан: Кёнсүү дормдоо байна гэнээ...

Каи: Хён бүр зожиг боллоо... Ингэж байгаад өвчин тусахвий дээ! Хоёр жил өнгөрчихөөд байхад яагаад нэг хором ч мартдаггүй байнаа...

Кёнсүү утсаа таслан Сүхёны гэрийн цонх руу ширтэн: Сайн байгаа юу? Харин би сайн биш байна Вон Сүхён!!! Хором мөч бүхэнд чи толгойд эргэлдэж мартахыг хүссэн ч мартаж чадахгүй үнэхээр хэцүү байна. Чамайг ор мөргүй тархинаасаа устгаж хаяхыг хүссэн ч болохгүй байна. Чи жаргалтай байгаа юу? Тэгвэл би яг л хий хоосон ертөнцөд ганцаараа худлаа дүр исгэн амьдарч байна... Чиний гэсэн орон зай алга болохгүй байхад яах вэ Вон Сүхён? Намайг энэ ангалаас гаргах ганцхан хүн чи юм шиг байна. Над дээр ирж болохгүй гэж үү? Намайг хайрлаж болохгүй юм гэж үү? Бидний гэсэн бяцхан үр байхгүй ч гэсэн надад боломж олгож болохгүй байсан гэж үү? Чи үнэхээр хатуу сэтгэлтэй юм... Чамгүйгээр өнгөрөөж байгаа цаг мөч бүхэн яг л там шиг зүрхийг минь бага багаар идэж байна...

Кёнсүү цаг гаран Сүхёны цонх руу ширтэн зогсож байгаад эргэж харахад Сүхёны ээж доороос хоёр гартаа тортой зүйл барин ирж байлаа... Кёнсүү гялс машиндаа орж суун ээжийг нь орон ортол харж зогсоод машинаа хөдөлгөн KBS-рүү хөдөллөө.

Миний талаас

Хойшоо эргэж харахад энэ дэгжин залуу чинь хэн билээ???

Намайг дуудсан залуу миний урд ирж зогсон хар нүдний шилээ авахад л би танилаа... Н-Нам Тэхён!!!

Тэхён инээмсэглэн: Вуууааа Вон Сүхён жинхэнээсээ мөн байна! (тэврэх) мөн байна шүү дээ! Удаан уулзаагүй байна шүү! Сайн уу?

Би гайхсаар: Тэхён-аа...??

Тэхён надаас хөндийрөн мөрнөөс минь барин: Хамгийн сүүлд 2 жилийн өмнө уулзсанаас их өөрчлөгджээ Вон Сүхён!

Би гайхсаар: Чи яаж..?

Тэхён инээмсэглэн: Нэг газар ороод тухтай ярилцацгаах уу?

Нээрээ л тэрэнтэй сүүлд уулзаснаас тэр огт өөр болчихож 10 жилийн хөвгүүнээс тэс ондоо стиллэг царайлаг дэгжин яг охидын мөрөөдлийн залуу болчихсон байна.. Бид хоёр ойролцоох кафед орж ирэхэд Тэхён надад сандал татаж өгөн суулгалаа... Урдны томоогүй хөвгүүн боловсон эр болжээ... Найзуудынхаа ядаж нэгэнтэй нь ингэж уулзсандаа догдлон амаа задартал мишээсээр сууж байхад...

Тэхён инээмсэглэн: Вон Сүхён гэнэт гарч ирээд цочиролд оруулж чадаж байна шүү! Тэгээд наад инээмсэглэл чинь юу вэ..? (инээх)

Би малийсаар: Энд чамтай тааран гэж бодсонгүй шүү! Сайн сууж байсан биз дээ! Хаана сурч байгаа вэ? Аан үгүй юм байна сургуулиас гарч ирснийг бодоход манай сургуульд сурдаг юм байна тийм үү? (туржигнуулах)

Тэхён чанга инээн: Вон Сүхён их өөрчлөгджээ. Их ярьдаг болчихож... (инээх) Тиймээ би Сөүлийн их сургуулийн хуулийн ангид энэ жил орж байгаа...

Миний нүд томорсоор: Хуулийн анги гэнээ? Би ч гэсэн хуулийн анги шүү дээ!!!

Тэхён бас гайхаж байгаа болотой гэсэн ч инээмсэглэн: Киахх чи бид хоёр хувь тавилангаар холбогдсон хүмүүс бололтой шүү!

Би инээмсэглэн урдах кофегоо уун: Гэхдээ чи уг нь энэ жил 2-р дамжаа байх ёстой биз дээ!

Тэхён инээмсэглэн: Ммм нэг жилийг японд нэг хүнийг хайгаад алдчихсан гэх үү дээ? Гэхдээ эцэст олчихлоо...

Би инээмсэглэн: Вауу манай зураасан нүдэт Нам-ыг ингэж араас нь хайлган байж дурлуулсан бүсгүйд атаархаж байх чинь! (инээмсэглэх) Хоёулаа 2 жилийн дараа уулзаж байж дахиад нэг ангид сурахаар болчихдог. (инээх)

Тэхён инээмсэглэн: Чи бид хоёр ер нь учиртай гэдэг нь батлагдаа шүү тиймээ! (инээх)

Би Тэхёны хоёр жил юу хийж байсан талаар сонсон, Тэхён надаас юу хийж байсныг минь асуусан ч би яриа булзайруулан өнгөрлөө... Бид хоёр кафегаас гаран Тэхён намайг хүргэж өгөн гэсээр бид манай гэрийн зүг алхлаа... Тэрний хөгжилтэй зан яг хэвээрээ байлаа, замд намайг инээлгэн зарим зүйлийн талаар гайхан намайг үсээ яагаад тайрсныг минь асуун гэхдээ хөөрхөн байнаа гэж хэлхэн ч миний инээдийг хүргэнэ... Ядаж ганц ч гэсэн найзтайгаа таарсандаа үнэхээр их баяртай байна.. Бид хоёр нэг мэдэхэд л манай гэрийн гадаа ирсэн байлаа...

Би инээмсэглэн Тэхёныг тэврээд: Дахин уулзсандаа баяртай байна зураасан нүдэт Нам!!! (инээх) тэрнээс хөндийрөн: Нэг дэх өдрөөс хамтдаа хичээгээд байждээ. (инээмсэглэх)

Тэхён инээмсэглэн толгой дээр минь гараа тавиад: Бяцхан Сүхён үнэхээр их өөрчлөгджээ. (инээмсэглэх) Нэг дэх өдрөөс амьдралд үзүүлээд өгцгөөе! гэж хэлэн хойшоо эргэж харан алхахдаа над руу харан гараа далалсаар явлаа... Би ч өөдөөс нь далалсаар инээмсэглэн гэр лүүгээ ороход ээжийн хоолны үнэр хамар сэтлэм сайхан үнэртэнэ...

4 хоногийн дараа

Яг одоо ээж бид хоёр Инүг-аа авахаар явж байна... Хүүгээ ийм хурдан аван гэж бодоогүй байсан болохоор ээжийнхээ гараас чанга атган догдолсоор машинаас буун сүмийн гадаа ирэхэд Анна гэлэнмаа бяцхан сахиусан тэнгэрийг минь тэврэн инээмсэглэн зогсоно... Би хүүгээ очиж тэврэн нүүр нүдгүй үнссээр хэдхэн хоногт ингэж их санасан байж яаж ажилтай болтлоо түүнийгээ харахгүй байж чадан гэж бодсон юм болоо... Ээж хүүг минь ирж тэврэн өхөөрдөхөд хүү минь өнөөх өхөөрдөм инээмсэглэлээрээ ход ход хийтэл инээнэ... Орой хүртэл сүмийн ах эгч дүү номлогч гэлэнмаа нартай хооллон хөгжилдсөөр бид 3 буцан гэр лүүгээ явахад хүү минь өвөр дээр нь үнэгчилэн унтсан байлаа...

Ээж хүүг минь өхөөрдөн: Энэ бяцхан амьтныг энэ хорвоод мэндэлсэн гэж Кёнсүү мэдвэл яах бол...?

Би том нүдлэн: ЭЭЖЭЭ!!!

Ээж нулимсаа арчин: Ойлголоо ойлголоо... Гэхдээ тэр ч гэсэн мэдэх эрхтэй шүү дээ!!!

Би ээж рүү үл ялиг хөмсгөө зангидан хараад: Тэр хүн мэдэж болохгүй! Энэ хорвоогийн бүх хүн мэддэг байлаа ч ганцхан тэр хүн л Инүг минь байгаа гэдгийг мэдэж болохгүй! Дахиж битгий ийм зүйл яриарай!!!

Ээж чимээгүй цонхоор ширтэн явна... Би хүүгийнхээ бяцхан гарыг үнэрлэсээр: Инү бол ганцхан миний хүү... Тэр хүн яагаад ч яасан ч мэдэж болохгүй!!! (шивнэх)

Continue Reading

You'll Also Like

108K 13.7K 24
To capture the precious moment of Our Wang Yi Bo's Volunteering Work in Zhengzhou, Henan.
2.5M 250K 40
1920ခုနှစ်လောက်က လူနေမှုပုံစံတွေကို inspireယူပြီး ရေးဖွဲ့ထားတဲ့ Own Creation rebirth fictionလေးပါ။ _________# Starting date_26.6.2020 Ending date_6.1...
1.3K 144 11
Төрөл бүрийн дүртэй төрөл бүрийн нэг хэсэгт бичвэрүүдийг эндээс ~🌙