4-р хэсэг

2.8K 141 0
                                    

Гаднаас Чанёол, Кёнсүү хоёр ороод ирэхэд би эгээтээ л харавчихсангүй!!!

Яаж дээ!!! Яадаж лабораторийн хоёр цаг тэр хүнээс хол байж бодох зүйл их байхад энд ороод ирдэг нь бас юув дээ??? Бекхён, Чэн хоёртой нэг секцэнд орохгүй байсан юм байхдаа!!!

Би том нүдэлсээр тэр хоёр луу ширтэж байтал тэр хоёр инээмсгэлсээр урд ирж суулаа...

Чанёол малийсаар: Сүхён-аа нүд чинь энэ (Кёнсүү рүү толгойгоороо дохих) залуугийнхаас том болчихсон байна...

Би гайхсаар Чанёол руу харан: Та хоёр Бекхён, Чэн хоёртой...

Чанёол миний яриаг тасалсаар: Улирлын дундуур шилжиж ирсэн болохоор ихэнх секц дүүрчихсэн байсан тэгээд танай анги үлдсэн байсан л даа...

Би бувтнасаар: Юу вэ? Тэгвэл химийн талаар ямар ч ойлголтгүй хирнээ яах ч аргагүй орж ирсэн байхнээ...

Гэтэл Чанёол инээсээр: Сүхён-аа миний чих сайн сонсдог шүү!!! Гэхдээ би химийн талаар ойлголтгүй ч Кёнсүү сайн шүү!!!

Кёнсүү зүгээр л инээмсэглэн над руу ширтэнэ... "Пфф, юундаа инээдэг байнаа"

Хичээл орж баг болон хуваахад Чанёол, Кёнсүү хоёр бас манай дугуйлангийн Пилсүк бид 4 нэг баг болов! Чанёол байн байн эвшээсээр би түүнийг харж шоолон толгой сэгсэрч байхад Кёнсүү бас л над руу ширтэн сууна... "Болдог бол битгий над руу ширтээд бай гэж хэлэхсэн даанч..."

Пилсүк надад ойртон шивнэсээр: Эд нар Бекхёны найз гэсэн юм чинь чи ч гэсэн найзууд уу?

Би түүн рүү муухан инээмсэглэн толгой дохиход Пилсүк шивнэсээр: Тэгвэл Кёнсүү нь найз охинтой болов уу???

Энэ үгэнд яагаад ч юм би гацчихлаа... Нээрээ энэ хүн найз охинтой юм болов уу? Хэрвээ найз охинтой байвал яах вэ? "Хааа Вон Сүхён сэрж үз!!! Энэ хүний найз охинтой байна уу? Үгүй юу? чамд ямар хамаа байгаа юм чи тэрэнд юунд нь санаа зовоов!!!" (толгойгоо сэгсрэх)

Пилсүк над руу гайхаж харан: Сүхён-аа зүгээр үү???

Би инээмсгэлсээр: Тиймээ зүгээр гэж хэлээд урагшаа харахад Чанёол ширээгээ дэрлэн унтаж Кёнсүү харин над руу инээмсэглэн харж байлаа...

Би бантасхын урдах бодисоо найруулсаар дахиж урагшаа харсангүй! Арай гэж нэг юм хичээл таран сургуулиас ер нь бол найзуудаасаа зугатан уг нь бол Кёнсүүгаас л даа хурдан хурдан алхсаар автобусны буудал дээр ирлээ...

[Дууссан] Wonderful DayWhere stories live. Discover now