21-р хэсэг

2.4K 131 2
                                    

Айсандаа нүдээ анин чичирч байтал намайг хэн нэгэн чанга тэврэн хурдан хурдан амьсгалахад цээж нь түнхэлзэнэ... Гэтэл тэр хүн намайг өөрөөсөө хөндийрүүлэн мөрнөөс минь бариад: Сүхён-аа зүгээр үү? би зүгээр л шоконд орсноосоо болж доошоо гөлөрч байхад намайг аварсан хүн мөрнөөс минь сэгсчин: Вон Сүхён зүгээр үү?

Би ингээд л үхдэг юм байж гэсэн бодол хүүгээ ганцааранг нь үлдээх нь гэсэн түрхэн зуурын аймшигтай бодлоос болж нүдэнд нулимс цийлэгнэн дээш өндийн тэр хүн рүү харахад тэр хар малгай, хар маскаар нүүрээ халхалсан байлаа.. Гэхдээ гэхдээ би түүний нүдийг танина... Кёнсүү!!!

Нулимс хацрыг минь даган урсаж хоолой минь чичирсээр шивнэх төдий: Би үхэх нь л гэж бодсон!

Кёнсүү намайг чанга тэврэн үсийг минь илбэж мөрөн дээр тайвшируулах гэсэн мэт зөөлхөн товшиж байлаа... Би түүний хүрэмнээс зууран энгэрт нь шигдсээр уйлаж эхэлхэд Кёнсүүгийн тэврэлт улам чангаран *Зүгээрээ тайвшир* гэх үгийг шивнэнэ. Хир удаан тэгж зогссоныг мэдэхгүй ч нэг мэдэхэд Кёнсүү бид хоёр түүний машинд сууж байсан.

Кёнсүү гартаа халуун кофе барьсаар машиндаа орж ирж суун миний гарт нэгийг нь атгуулаад: Уучих! Одоо бүх зүйл зүгээр дээ!

Би кофег аван: Баярлалаа!

Кёнсүү зүгээр л над руу ширтэн сууна. Би кофег нь бага багаар балган уухад арай л тайвширч нүдээ эргэлдүүлэн юу хэлэх яах тухайгаа бодон сууж байтал...

Кёнсүү машинаа асаан: Гэр лүүгээ яван биз дээ?

Би Кёнсүү рүү харан толгой дохиход тэр үл ялиг инээмсэглэн манай гэрийн зүг явлаа...

Кёнсүү зам руу харсан чигтээ үл ялиг инээмсэглэн: Яасан?

Би түүнийг ширтэж байсандаа бантан кофены аяга амандаа зуун: Яагаачгүй!

Кёнсүү үл ялиг инээмсэглэн машинаа барина... Бид чимээгүй явсаар манай гэрийн гадаа ирэн би буух гэж бүсээ тайлах гэхэд тайлагдсангүй! Дахин дахин татсан ч болсонгүй!

Би бувтнасаар: Юу вэ!!!

Гэнэт хэн нэгний хэн нэгний ч гэж Кёнсүүгийн халуун амьсгал нүүрэнд минь мэдрэгдэхэд би огцом түүн рүү харвал тэр ч гэсэн над руу харан бид хоёр харц тулгарчихав. Би сандран харцаа буруулан бараг л амьсгаагаа түгжин сууж байхад Кёнсүүгийн уруул нүдэнд минь тусан нүүр минь улайж шүлсээ гүд хийтэл залгихад Кёнсүү суудлын бүсээ тайлсан ч миний урдаас холдсонгүй над руу ширтэнэ... Тэр миний уруул руу ширтэж байгаад гэнэт ойртож эхэлхэд би нүдээ тас аньчихав...

[Дууссан] Wonderful DayWhere stories live. Discover now