20-р хэсэг

2.4K 127 3
                                    

Кёнсүүгийн талаас

Орон дээрээ хэвтэн тааз руу ширтсээр ганцхан Сүхёны тухай л бодно... Түүний инээмсгэллийг хамгийн сүүлд хэзээ харсанаа мартах шахаж...

Удалгүй Хэсү орж ирэн: Хайраа би явлаа шүү! Менежер дуудаж байна!

Би өндийж суун: Ммм..

Хэсү инээмсэглэн уруул дээр минь үнсээд гарч одлоо... Хэсүг хажуудаа ингэж итгэл төрүүлэн байлгаж байгаа би үнэхээр муу хүн юм! Түүнийгээ зүрх сэтгэлдээ одоо ч гэсэн мартаагүй байхад өөр нэгэн цайлган эмэгтэйг хажуудаа хоосон итгэл төрүүлэн уяж байх гэж...

Хэсүг явсаны дараа хонх дуугаран очиж тайлахад Бэкхён Чанёол хоёр мэдсэн юм шиг шар айраг барин орж ирлээ...

Бэкхён үл ялиг мишээн: Царай чинь сайнгүй харагдаж байна.

Би буйдан дээр очиж суун: Сүхёнтой өнөөдөр таарсан.

Чанёол хажууд ирж суун үл ялиг мишээснээ: Уг нь тэрний тухай яаж хэлэх тухайгаа бодож ирсэн гэтэл чи аль хэдийн уулзчихсан байхнээ!!

Би гайхан: Чи яаж мэдсэн юм?

Бэкхён миний нөгөө талд ирж суун: Сэхи хэлсэн юмаа! Сүхёныг эргээд ирсэн гэж бас SM C&C-д дадлага хийж байгаа гэж...

Би доошоо харан: Сэхи өөр юм ярьсан уу?

Бэкхён: Үгүй орой тэднийд Нами Инжү тэр гурав очин гэж байсан одоо очсон байхаа...

Чанёол миний урд шар айраг задалж тавин: Тэр хир их өөрчлөгдсөн байна?

Би үл ялиг инээмсэглэн: Улам хөөрхөн болчихсон байнлээ...

Бид гурав шар айргаа уусаар би санаа алдан: Тэр найз залуутай болсон юм шиг байсан...

Бэкхён гартаа байх шар айргаа нэг балган зурагт руу харсаар: Олон жил өнгөрсөн ш дээ! Чи Хэсү-тэй байхад Сүхён мэдээж биш гэж үү?

Би хүндээр санаа алдан: Тэр тийм ч... Тэрнийг одоо ч гэсэн харамлан зөвхөн минийх байх ёстой юм шиг шунаг сэтгэлээ хорьж чадахгүй нь...

Чанёол буйданг хоёр гараараа налж суугаад: Эхлээд Хэсүтэй харилцаагаа цэгцэлсэн дээр биш гэж үү? Мэдээж бид зөвхөн чиний шийдвэрийг даган ямар ч сонголт байсан...

Би санаа алдан: Яг яах ёстойгоо үнэхээр мэдэхгүй байна. Сүхёноос салснаас хойш хэцүү үед минь бага ч гэсэн зовлонг минь нимгэлж хажууд минь түшсэн тэр охиныг гомдоохоосоо айж бас олон жилийн дараа уулзсан ч зүрхийг минь дахин догдлуулах тэр хүнийг ч орхин гэхээр айж... Би яг яах ёстой вэ!!!!

[Дууссан] Wonderful DayWhere stories live. Discover now