11-р хэсэг

2.3K 112 0
                                    

Биеийн тамир орж охид талбайн нэг талд гар бөмбөг тоголцгоож хөвгүүд нэг талд сагс тоголцгооно... Кёнсүү намайг болгоомжтой хүүхдүүдийн хөлнөөс хол бай гэж хэлсэн болохоор талбайн захад байх сандал дээр тэднийг ажиглан сууна.

Би инээмсгэлсээр хөвгүүдийн зүг харахад Кёнсүү Бэкхён Чанёол 3 Тэхён Чэн бас манай ангийн даруухандаа тооцогдох ЖунХён 3 нэг баг болон сагс тоглож харин гар бөмбөг тоглох охидууд руу харахад Сэхи хэдэн охидуудтай гар бөмбөг тоглоно... Би ч спортод нэг их хорхойтой хүн биш болохоор удахгүй болох химийн олимпиадтай холбоотой тестийн номоо бөглөн мэдэхгүй асуулт гарч ирэн харандаагаа эргүүлэн сууж байтал харандаа минь газарт унан өнхөрсөөр нэг хүний өмнө очиж хөлд нь тээгэлдээд зогсов... Би номоо хажуудаа тавиад яг босох гэж байтал нэг хүн харандааг минь аван над руу сарвайгаад: Сайн уу? (инээмсэглэх)

Би дээшээ өндийн хартал манай ангид Тэхёнтой хамт шилжиж ирдэ охин инээмсэнлэн зогсож байлаа... Би өөдөөс нь инээмсэглэн харандаагаа аваад: Баярлалаа! Сайн сайн уу?

Тэр охин харандааг минь өгснийхөө дараа дахин гар сунгаад: Намайг Хэсү гэдэг Пак Хэсү!

Би инээмсэглэн гар бариад: Мэднээ намайг Сүхён! Вон Сүхён гэхэд тэр миний хажууд суун тестийн минь номыг аваад: Чамайг ангийнхан чинь онц сурлагатай даруухан гэж хэлсэн үнэн бололтой! Би өөдөөс зүгээр л инээмсгэлээ... Тэр гараа хойш тулан над руу харан: Би чамтай найз болж болох уу? гэхэд надад дургүйцэх зүйл байхгүй шүү дээ! Түүний өөдөөс харан инээмсэглээд толгой дохиход Хэсү: Баярлалаа! (инээмсэглэх) Нээрээ чи надад ангийхнаа танилцуулж болох уу? гэхэд би тестийнхээ ном руу нэг харан дотроо орой гэртээ уулзая гэж хэлээд цүнхэндээ хийлээ...

Би инээмсэглэн: Ммм эхлээд хэнээс нь эхэлж танилцуулах вэ байз! (ангийнхан руугаа харах)

Хэсү хөвгүүдийн зүг рүү харж байснаа: Эхлээд хөвгүүдээ танилууулж болох уу?

Би инээмсэглэн түүнд хэн нэгэн таалагдсан бололтой гэж бодсоор хамгийн түрүүнд Бэкхёныг танилцууллаа...

Бэкхён- Тэр бол ангийн уур амьсгал бүрдүүлэгч нэгэн. Хөгжилтэй гоё дуулдаг бас нилээн сахилгагүй! Би Сэхи рүү харсаар чи тэр хөөрхөн шартай охиныг харж байгаа биз дээ! Тэр хоёр үерхдэг.

Чэн- Тэр бол үнэхээр сайхан сэтгэлтэй нэгэн яг л ах шиг түүн шиг ахтай байсан бол ч... Түүний хоолой яг л сахиусан тэнгэр мэт... Хичээлдээ ч нилээн сайн бас их даруухан. Ингээд бодсон бид хоёр зарим талаараа үнэхээр адилхан юм гээч...

[Дууссан] Wonderful DayWhere stories live. Discover now