7-р хэсэг

2.8K 144 0
                                    

?: (инээмсэглэх) Сайн уу? Юу хийж байгаа юм?

Би гайхан: Бэкхён-аа!!!

Бэкхён инээмсэглэн: Юундаа гайхаад байгаа юмбэ дээ.,, Охин хүүхэд байж харанхуй шөнө ганцаараа энд юу хийж явж байгаа юм???

Би түүн рүү ширтсээр: Харин чи?

Бэкхён миний хажууд ирж суун: Би эхэлж асууж байхад... (инээх)

Би доошоо харан: Бодох юм байсан болоод..,,

Бэкхён: Ямар нэгэн юм болоо юу? Өдөр нойл орно гээд гарсан хүн энд ингээд сууж байдаг...

Миний нүд томорсоор Бекхён руу харан: НЭЭРЭЭ ТИЙМ ХИЧЭЭЛ? БАС ЦҮНХ?

Бэкхён инээмсэглэн: Киаааххх энэ хүн чинь ухаан санаан хаана явсан юм? Сэхи аваад явсаан... Сэхигээс хичээлээ нөхөж авна биз! Тэгээд яриад байдаа!!!

Би түүн рүү юу яриад бай гэж? гэсэн байртай харахад тэр үсийг минь сэгсийлгэн: Бид хоёр хэдэн жил нөхөрлөж байгаа билээ... (инээмсэглэх) Бүрэн дүүрэн мэдэхгүй ч гадарлахтайгаа байна! Сэтгэлийг чинь зовоосон ямар нэгэн асуудал байгаа биз дээ!!!

Би түүн рүү харан эргэж Хан мөрөн рүү харсаар санаа алдаад: Тиймээ санаа зовоосон асуудал хэтэрхий их байна яаж шийдхээ, хаанаас эхэлхээ ч мэдэхгүй байна...

Бэкхён: Чи дотроо өөртөө л хадгалаад байх юм бол наадах чинь хэзээ ч шийдэгдэхгүй шүү! Бас ямар асуудал гэдгийг нь мэдэхгүй байгаа ч чиний царайнаас харахад нилээн хүнд бодлого бололтой! (инээмсэглэх) Гэхдээ ганц зүйлийг хэлэхэд асуудлын чинь гол зангилааг олоод тайлчих юм бол тэр орооцолдсон зангилаа аяандаа өөрөө тайлагдчихан, яахав би эмэгтэй биш болохоор та нарт ямар асуудал тулгарсныг ойлгохгүй байж магадгүй ч найзуудаасаа зөвөлгөө авсан дээр байх гэж зөвөлмөөр байна. Ганцаараа шийдэж чадахгүй асуудалд найзууд үргэлж зөв зам руу чиглүүлж өөр нэгэн боломжийг гаргаж ирдэг, хөвгүүд бид үргэлж нэг нэгнээсээ зөвөлгөө авдаг... (инээх) Манайхан дундаа хамгийн сайн зөвлөгч Сухо, Кёнсүү хоёр... Тэдний үг яг л хууль мэт...

Гэнэт Кёнсүү гэдэг нэрийг сонсоод яагаад ч юм уур хүрч нулимс минь гарах гээд байлаа... Тэгтэл Бэкхёны утас дугаран...

Бэкхён түр хүлээгээрэй гэж хэлээд утсаа аван: За ярь!!! (инээх)

- Би Хан мөрний эрэгт нэг хөөрхөн охинтой болзож байна! (инээмсэглэх)

- Хахаха заза тоглож байна даа! Сү...

Тэр яг надтай хамт байна гэж хэлэх гэж байхад нь түүний амыг даран толгой сэгсэрлээ...

[Дууссан] Wonderful DayWhere stories live. Discover now