16-р хэсэг

2.2K 119 1
                                    

Кёнсүү намайг хичнээн их үзэн ядах бол..? Уучлаарай хүүхэд та хоёрын нэгийг нь авч үлдэх ёстой юм бол чамайг сонгож чадахгүйн үнэхээр уучлаарай! Таксинд доошоо харан чимээгүй уйлан нулимсаа арчсаар гэртээ ирэн ээждээ захиа бичин сууж байтал хаалганы хонх дугарлаа... Хэн гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Кёнсүү!!!

Хаалганыхаа урд очин түүнийг явахыг хүлээн зогсоход тэр удалгүй хаалга хүчтэй балбан миний нэрийг орилон дуудна...

Би хаалганыхаа бариулнаас барин амаа даран уйлсаар: Гуйя зүгээр яв! Гуйж байна! Чамайг ингэх бүрт би чамайг тавьж явуулахыг хүсэхгүй зуурах болно... Удалгүй гадаа хүмүүсийн уурлах Кёнсүүгийн орилох сонсогдон дурангаар харахад жижүүр ах ирчихсэн түүнийг татан зууралдаж тэр харин эсэргүүцэн манай хаалгыг цохисоор, хөршүүдээсээ санаа зовон нулимсаа арчаад гүнзгий амьсгаа аван хаалгаа зөөлхөн онгйлгоход Кёнсүү хаалга хүчтэй татахад нь би түүн рүү харахгүй хажуугаар нь зөрж гарлаа...

Би бөхийн: Уучлаарай! Тайван байдлыг чинь алдуулсанд уучлаарай! эргэн тойрон хүмүүс рүү харж бөхийгөөд Кёнсүү рүү харан: Орж байгаад ярилцацгаая! гэж аль болох хүйтэн өнгөөр хэлэн ороход тэр ч араас чимээгүй даган орж ирлээ...

Бид гал тогоонд орон өөд өөдөөсөө харж суухад Кёнсүү: Би чамд итгэхгүй байна!!! Гэнэт яагаад ингээд байгаа юм бэ? Надад ууралчихсан юм уу? Би юуг буруу хийснийг хэлэлдээ Сүхён-аа! Ганцхан ийм хатуу битгий бай! Хүүхдээ авхуулсан гэдэг чинь худлаа тийм биздээ!

Түүний нүдэнд нулимс хуран хоолойн чичирсээр надаас асууна...

Би түүний царай руу харан сэтгэл өвдөж дотроо хэдэн мянган удаа үгүй гэж хэлж байсан ч нүд рүү нь ширтсээр ёжтой инээмсэглэн: Итгэх эсэх нь чиний асуудал миний ярьсан зүйлд ганц ч худал хуурмаг зүйл байхгүй! Би чамд хайргүй гэж байгаан бодит зүйл! Би чамд хайргүй Ду Кёнсүү! Хүүхэд бол зүгээр алдаа байсан. Би хүүхэдтэй болохыг ч хүсээгүй! Зүгээр л энэ бүхэн алдаа. Дахиж манайд ирж битгий төвөг уд! Хөршүүдээсээ санаа зовж чиний өмнөөс буруугүй байж уучлалт гуйж бөхиймөөргүй байна гэж хэлэн босоод хажуугаар нь зөрөхөд

Тэр бэлхүүсээр минь чанга тэврэн толгойгоо гэдсэнд минь наагаад: Яагаад байгаа юм бэ Сүхён-аа??? Яагаад ийм хүйтэн хөндий байгаа юм бэ? Би юуг буруу хийснийг хэлчихэлдээ гуйя намайг битгий орхи! Ганцхан намайг битгий орхи гуйж байна...

Түүний нулимс нимгэн футболкийг минь нивтлэн гэдсэнд минь мэдрэгдэн, чамд ч гэсэн ийм хатуу үгс урсгаж байгаа би өөрийгөө үзэн ядаж байна хоолой минь зангиран нүдэнд нулимс хурсан ч хөмхийгөө зуун тэвчиж: Бидэнд одоо зууралдаад байх шалтгаан байхгүй! Би ийм хүмүүст үнэн голоосоо дургүй! Эр хүн юм бол ноён нуруутай байгаад зүгээр л салаад надтай өмнө нь уулзаагүй юм шиг, бидний дунд юу ч байгаагүй юм шиг нэг нэгэндээ төвөг удхаа больё!!!

[Дууссан] Wonderful DayWhere stories live. Discover now