3-р хэсэг

3.7K 146 0
                                    

Миний төрсөн өдрөөс хойш аль хэдийн долоо хоног өнгөрлөө... Бүх анхаарлаа зөвхөн хичээлдээ төвлөрүүлэн өөр юунд ч сатаарахгүйг хичээж байлаа... Тэр тухай найзууддаа хэлье гэсэн ч яасан ч зориг хүрэхгүй юм байна. Зүгээр л би юу ч санахгүй байгаа юм чинь юу ч болоогүй! Тиймээс хичээлдээ улам улам ихээр мэрийж сайн их сургуульд орох л миний ганц зорилго тиймээс өөр зүйлд санаагаа чилээх цаг байхгүй! Вон Сүхён...

Вон Сүхён- Би бол жирийн л нэг гайхалтай эмэгтэйн охин хэдий би ээжийгээ насандаа баймаар юм гэж хэлдэг ч, үнэндээ надад үнэхээр найз шиг минь хандаж надаас ч илүү залуу сэтгэлгээтэйг нь биширдэг. Аавд хаягдсанаас хойш ээж илүү их мэрийж 3,4н ажил зэрэг хийдэг болсон ч би хажуунаас нь харахаас өөр юу ч хийж чаддаггүй байлаа... Гэвч миний ээждээ туслах ганц зам бол сайн сурч сайн их сургуульд орж байж л би энэ гайхамшигт бурханыг баярлуулж чадахаа ойлгосон.

Дунд сургуулийн 3-р ангиас эхэлж олигархуудын хүүхдүүд явдаг одоогийн энэ сургуульд тэтгэлгээр ороход минь ээжийнхээ чимээгүй уйлж байхыг нь харж билээ... Тэр цагаас миний ээждээ туслах ганц арга сайн сурч тэтгэлэг авах л явдал байлаа... Би дунд сургуулийн 3-р ангиас одоо хүртэл тэтгэлэг авдаг.

Нами, Инжү, Сэхи 3 бол баян айлын тэр дундаа Нами, Инжү хоёр улс төрчдийн хүүхдүүд ч гэсэн тэдэнд элдэв янзын их зан байхгүйд нь би үнэхээр баярладаг. Сэхигийн хувьд бол бас адилхан том корпорацийн охин энэ сургуульд ороход хамгийн анхны минь найз үнэхээр гайхалтай эрч хүчтэй охин тэрнээр үнэхээр бахархадаг.

Харин Бекхён мөн л баян айлын хүүхэд миний багын найз бас анхны минь хайр мэдээж аавын минь компани дампуураагүй байхад бид нэг хороололд шороо идэж л өссөн. Аав минь ор сураггүй алга болоход ээж бид хоёр тэндээс бас л нүүсэн гэхдээ 3 жилийн өмнө Бекхён энэ сургууль бас манай одоогийн гэрийн хажууд нүүж ирэхэд би үнэхээр их баярлаж билээ...

Бекхёны найзуудыг ч мөн адил цөөхөн хэдийг нь л мэднэ. Чэн манай анги гэхдээ би нэг их анзаар ч байгаагүй юм байна... Чанёол харин Бекхёныд байнга ирдэг болохоор сайн танин, харин тэр залуугийн хувьд царайг нь ганц хоёр удаа харснаас л цаашгүй байтал....

Ээжийн найзууд чинь ирлээ гэх дугаар бодлоосоо салж орноосоо огцом бослоо...

"Одоо яахуу тэд надаас долоо хоног яагаад хичээлдээ яваагүйг минь асууна юу гэж хэлэх үү? Бурхан минь Сүхён! Үнэнээ хэлэх үү? Аль эсвэл..." Инжү, Нами, Сэхи гуравт юу гэж хэлэх талаар бодно хоёр тийш холхиж байтал өрөөний хаалга тогшлоо... Гүнзгий амьсгаа аваад ор нь дээрээ суун: Ор ор гэхэд тэр гурав санаа зовсон байртай орж ирлээ...

[Дууссан] Wonderful DayTempat cerita menjadi hidup. Temukan sekarang