17-р хэсэг

2.2K 125 0
                                    

Сүхён Сөүлд ирэн гэрийнхээ гадаа буун өөрийнхөө цонх руу ширтэн нүдэнд нь нулимс цийлэгнэн, ээждээ сүүлийн нэг жил захиа явуулж байсан болохоор сэтгэл нь тайван байгаач бас л өөрийг нь яаж зэмлэх бол хэтэрхий их гомдсон болов уу? гэсэн сэтгэлээр цахилгаан шатанд суугаад хоёр гараа чанга атгана...

Сүхён хаалганыхаа өмнө ирэхэд биен яг л хэдэн жил хөдөлгөөгүй байсан мэт хөшүүн болж хонх руугаа хэд хэдэн удаа гараа явуулан ээжийгээ гэртээ байгаа болов уу? Нууц дугаар нь хэвэндээ байгаа болов уу? гэж бодосоор зогсож байтал тэдний хаалга дуугаран урдаас нь ээж нь жоохон тураж царай алдсан ч урдны сайхан төрх нь хэвэндээ байлаа...

Сүхён болон Сүхёны ээж бие бие рүүгээ ширтэн Сүхёны нүдэнд хурсан байсан нулимс хацрыг нь даган урсахад Сүхёны ээж түүнийг алгадаад авах нь тэр...

Сүхён доошоо харан: У-уучлаарай ээжээ! (нулимс урсах)

Сүхёны ээжийн нулимс ч мөн адил урсан Сүхёныг тэврээд: Муу өөдгүй охин!!! Чи яаж тийм хатуу байж чаддаг байнаа!!! Намайг яаж энэ хоёр жилд мах цустайгаа хатасныг мэдэж байна уу? Ганц түшиг тулгуур амьдрал болсон охин нь захиа үлдээгээд хаяад явахад ямар байдгийг мэдэж байна уу? чи!!!

Сүхён цурхиран уйлж ээжийгээ тэврээд: Уучлаарай ээжээ! Үнэхээр уучлаарай! Ганцхан өөрийгөө бодсон муу охиноо уучлаарай!

Тэр хоёр хир удаан уйлцгаасныг мэдэхгүй ч хоёулаа арай тайвшран Сүхёны ээж Сүхёны гарнаас атгасаар буйдан дээр сууж түүн рүү нүд салгалгүй ширтэнэ...

Сүхён ч мөн адил ээжийнхээ үсэнд хүрэн: Та минь үнэхээр их турчхаж охиныгоо уучлаарай!

Сүхёны ээж түүний гарыг аван атгаад: Миний охин үсээ богинохон болгочихсон биш үнэхээр хөөрхөн болчихож, хоол идээгүй биз дээ ээж нь дуртай хоолнуудын гялс хийчхье! Урт замд ядарсан байлгүй! Өрөөг чинь өдөр бүр цэвэрлэдэг байсан болохоор яг хэвэндээ байгаа ороод амарч бай! Ээж нь гялс хоол хийгээдхий гэж хэлэн босоход нь

Би гарнаас нь татаж суулгаад инээмсэглэн: Зүгээрдээ ээжээ би өлсөхгүй байна бас ядрахгүй байна харин таныгаа л ингээд дахиж өдөр бүр харж байгаадаа үнэхээр их баяртай байна...

Ээж гүнзгий амьсгаа гарган: Чи дахиж явахгүй биз дээ!

Ээжийгээ тэврэн: Ммм үгүй дээ ээжээ дахиж таныгаа орхиж хаашаа ч явахгүй болохоор санаа зоволтгүй.

[Дууссан] Wonderful DayWhere stories live. Discover now