13-р хэсэг

2.3K 113 0
                                    

Ээж Кёнсүүг өмнөө суулган өөрөө энгэртээ гараа тэврэн нухацтай царайлж харин Кёнсүү өнөөх том нүдээ эргэлдүүлэн шүлсээ байн байн залгин сууна... Харин намайг тэр хоёр саад болж болохгүй гэж ээж хэлсэн болохоор тэр хоёрыг том өрөөний буйдан дээр ажиглан сууж байлаа...

Ээж: Тэгэхээр...

Кёнсүү шүлсээ залгин гаран хөлөрсөн бололтой өмдөндөө арчаад ээжийн юу гэхийг хүлээнэ...

Ээж: Тэгэхээр чамайг Ду Кёнсүү гэсэн байхаа???

Кёнсүү толгой дохин: Тиймээ!

Ээж элгээ тэврэн: Манай Сүхёнтой яаж танилцсан юмбэ дээ нэг анги гэхэд би чамайг харж байгаагүй юм шиг байх юм!

Кёнсүү: Би нөгөө энэ улирлын дундаас шилжиж ирсэн. Сүхёнтой үерхээд 2 долоо хонож байгаа...

Ээж нухацтай царайлан: Тэгэхээр чи шилжиж ирээд удаагүй байж миний охиныг эргүүлсэн хэрэг үү?

Кёнсүү том нүдлэн гараа савчуулсаар: Үгүй ээ ээжээ.. бишээ эгчээ би нөгөө Сүхёныг 2 жилийн өмнөөс харж явдаг байсан тэгээд төрсөн өдрөөр нь... *Бурхан минь энэ залуу чинь...*

Би гялс орилон: ЭЭЖЭЭ!!! гал тогоо руу гүйж ороход ээж Кёнсүү хоёр хоёулаа цочин ээж над руу сонин харж харин Кёнсүү том нүдлэн сууж байв...

Би худлаа инээсээр: Ээжээ орой болчихсон байна. Энэ хүнийг эртхэн явуул!!!

Ээж Кёнсүү рүү хараад: Чи явамаар байна уу?

Кёнсүү шүлсээ гүд хийн залгиад над руу харахад би толгой сэгсэрхэд Кёнсүү: Юу..! Үгүй ээ...

Юу??? Тэнгэр минь энэ залуу чинь... Ээжийг нэг шалгаагаад эхэлвэл ямар аймар гэдгийн анхааруулж байсан байхад яагаал үлдчихэв дээ!!! Солиорчихож!!! Одоо Вон хатагтай юу ярих бол доо!!!

Ээж инээмсэглэн: За тэгвэл... над руу хараад: Вон Сүхён өрөөндөө орж хичээлээ хий!!!

Ээж инээмсэглэн: Сүхён-ши та бид хоёрт саад болоод байна явж хичээлээ хий!!! RIGHT NOW!!!

Кёнсүү рүү харахад тэр амаа жимийн сууж байлаа... Муухай амьтан...

Би хөлөө чанга чанга дэвслэн өрөөндөө орж ирэн Кёнсүүг ээжийн асуултанд битгий л хүүхдийн талаар ам алдчихаасай гэж залбиран сууна...

Кёнсүүгийн талаас

Сү.ээж: За тэгэхээр саяны яриагаа үргэлжлүүлцгээе!

Би бөхийн: За!

Сү.ээж инээмсэглэн: Тэгэхээр манай Сүхёныг яаж гуйсан юмбэ дээ? Аав ээж чинь юу хийдэг хүмүүс байдаг юм?

[Дууссан] Wonderful DayWhere stories live. Discover now