22-р хэсэг

2.8K 123 1
                                    

Тэд аль аль талдаа балмагдан бие биен рүүгээ гайхаж харцгаана.

Энэ эвгүй байдлыг эвдэн Инү Кёнсүүгийн гарнаас очиж хөтлөн: Ахаа та манайд олж цай уух уу?

Сүхён: Инү-яа!!!

Инү Сүхён руу харан: Ээж хэлэхдээ зочин илсэн бол гэлтээ ульж бай гэдэг ш дээ!

Сүхён хурдхан гэгчин Инүг өөр лүүгээ татан: Инү-яа орой болчихсон болохоор болдоггүй юм за бас энэ ах нь их ажилтай!

Кёнсүү хүү рүү ширтэн хүүг хараад өөрт нь төрөх мэдрэмж бас тэрнийг хараад өөрийнхөө багын зургийг харж байгаа юм шиг мэдрэмжээс болж шоконд орон юу ч хэлж чадахгүй байлаа.. Мэдээж шүү дээ тэр Сүхёныг хүүхдийн авхуулсан гэхэд итгэчихсэн байсан.

Сүхён Кёнсүү рүү харалгүйгээр: За бид хоёр орлоо гэж хэлэн орц руугаа ороход Кёнсүү юу ч хийж чадалгүй нэг зүйл рүү гөлрөн харин Инү Кёнсүүгийн араас тасралтгүй харасаар явлаа...

Сүхён балмагдаж салгалсан хүн Инүг тэвэрсээр гэртээ орж ирэн Инүг буулгаад хаалгаа налан доошоо суухад Инү цаашаа гүйн: Ээжээ!!! Ээжээ гэсээр гал тогоо руу орон ээжийгээ хөтлөн гарч ирэхэд

Сүхён эгц урагшаагаа таг гөлрөн Кёнсүүг хүүгээ таньсан болов уу? Таньсан бол яах вэ? гэсэн асуултыг өөрөөсөө асуун сууна.

Ээж нь гал тогооноос гарч ирэн: Сүхён-аа!

Сүхёны байдлыг харан сандарсаар урд нь ирээд: Сүхён-аа яасан бэ? Юу болсон бэ?

Сүхён ээж рүүгээ харан нүдэнд нь нулимс цийлгэнсээр: Ээжээ!!! Тэр хүн тэр хүн Инү-тэй уулзчихлаа...

Ээж нь сандран: Тэр хүн гэж...? том нүдлэн: Арай Кёнсүү??? (шивнэх)

Инү харин тэдний юу ярьж байгааг ойлгохгүй зайрмагаа долоон гайхан зогсоно... Ээж нь Инү рүү харан: Миний хүү өрөөндөө ороод тоглож байх уу?

Инү хөөрхөн инээмсэглэн: За ээжээ! Гэхдээ эгч зүгээл юм уу?

Ээж нь инээмсэглэн: Тиймээ эгч нь зүгээр өрөөндөө ороод байж бай!

Инү: За гэсээр цаашаа гүйгээд явчихав.

Сүхён, ээж хоёр нь буйдан дээр ирж сууна.

Ээж: Яаж байгаад таарчихсан юм?

Сүхён: Бид хоёрыг дэлгүүр орчихоод ирж байхад тэр хүн гэрийн үүдэнд зогсож байсан. Тэгээд л... Тэгээд л харчихсан. Гэхдээ... Гэхдээ тэр өөрийнхөө хүү гэж гадарлаагүй байх тийм үү ээжээ? Тэр хэрвээ...

[Дууссан] Wonderful DayWhere stories live. Discover now