6-р хэсэг

2.5K 139 0
                                    

Кёнсүү намайг эмнэлэг рүү дагуулан ороод эмэгтэйчүүдийн эмч хаана байдгийг асуун чирэн алхаж эмчийн өрөөнд ороход бидний урдаас нэгэн нас тогтсон эмэгтэй харан сууж байлаа...
Кёнсүү бөхийгөөд: Сайн байна уу? та

Эмч гайхаж байсан ч инээмсэглэн: Өө Кёнсүү сайн сайн уу? Ямар хэргээр (над руу хараад инээмсэглэн) найз охиноо үзүүлэхээр ирсэн юм уу???

Би Кёнсүү рүү гайхан "Найз охин гэнээ" тэр юу ч болоогүй юм шиг төв царайлан эмчтэй ярьж байлаа...

Эмч инээмсэглэн над руу хараад тэр өрөө рүү ороод байж бай гэж хэлэн хажууд байх нэг жижиг өрөө рүү заалаа... Би ч ороод орон дээр нь суугаад тэдний яриаг чимээгүй сонсоход...

Кёнсүү: Эмчээ Сүхёний гэдэс нь базлаад байгаа сургуулийн эмчид үзүүлсэн том эмнэлэгт үзүүл гэхээр нь тань дээр хүрээд ирлээ...

Би амандаа бувтнасаар: Ичмээр юмаа!!!

Удалгүй эмч орж ирэн инээмсгэлсээр: Цамцаа дээшээ сөхчих гэж хэлээд гэдсэн дээр минь тос түрхсэнээ аппарат гүйлгэж үзнэ боллоо гэж хэлэн би тэр өрөөнөөс гарахад Кёнсүү утсаараа оролдон сууж байлаа...

Эмч удалгүй гарч ирэн бид хоёр луу нухацтай харсаар: Та хоёр ахлах сургуулиа төгсөөгүй болохоор энэ мэдээг яаж хүлээж авхыг чинь мэдэхгүй ч ямар ч гэсэн баяр хүргье!

Кёнсүү бид хоёр гайхан сонин царайлсаар: Юунд баяр хүргье гэж???

Эмч: 4 долоо хоногтой жирэмсэн байна... Дөнгөж бүрэлдэж эхэлж байгаа болохоор болгоомжтой бай...

Би итгэж ядсаар: ЮУ???

Кёнсүү том нүдлэн шүлсээ чанга гэгчин залгиад: Жирэмсэн гэнээ???

Миний нүдэнд нулимс цийлэгнэн: Байж боломгүй юм! Би би... Би дөнгөж ахлах сургуулийн төгсөх анги байхад яаж яаж!!! Эмчээ эндүүрэл гарсан байх би би эрэгтэй хүүхэдтэй ойртоочгүй байхад яаж жирэмсэн байна гэж эмчээ энд андуурал гарсан байх...

Эмч гайхаж Кёнсүү рүү том нүдлэн харахад Кёнсүү юу гэж хэлэхээ мэдэхгүй таг гацан сууна...

Эмч намайг тайвшируулан: Та хоёр эхлээд эцэг эхдээ хэлсэн дээр байх тэгж байж шийд...

Би эмчийн яриаг таслан: Эмчээ энэ яавч тийм байх учиргүй буруу оншилсон байх би би зүгээр гэж хэлэн тэндээс гүйн гарлаа...

Гүйн эмнэлгээс гаран бие минь сульдаж хөл минь сөхрөн доошоо явган суугаад уйлж эхэллээ...
Байж боломгүй юм жирэмсэн гэнээ??? Вон Сүхён би би яаж жирэмсэн байх юм ямар ч бүр 1%-н ч боломж байхгүй байхад....
Би тэгэхээр тэр өдөр... Үгүй ээ үгүй байж боломгүй юм би юу ч юу ч санахгүй байхад... Яаж? Яаж тийм зүйл байж болон гэж...

[Дууссан] Wonderful DayWhere stories live. Discover now