Special

4.8K 221 11
                                    

Чанёол цонхоор харж зогсож байгаад үүд рүү унах шахам гүйн: ЯААА ЯААА ТЭД ИРЖ БАЙНА! гэсээр үүд рүү гүйн Сүхён, Кёнсүү, Инү гурвыг хонх дарахаас өмнө хаалга тайллаа...

Кёнсүү Инүг тэвэрсээр инээмсэглэн: Юу вэ хонх ч дараагүй байхад..,

Чанёол ярзайн: Сайн уу Сүхён! Инү рүү харан: Сайн уу Инү?

Сүхён инээмсэглэн: Сайн уу? Чанёол!

Кёнсүү: Бид гурвыг оруулахгүй хэрэг үү?

Чанёол ярзайсаар хаалга том дэлгэн тэр гурвыг оруулахад цаана Эксогийнхон ч цэрэг шиг эгнэн зогсоцгоон угтаж авлаа..

Кёнсүү Инүг буулгаад: Ах нартайгаа мэндлээд өөрийгөө танилцуулаарай!

Инү Сүхён руу харахад Сүхён инээмсэглэн толгой дохивол Инү хоёр гараа хэвлий дээрээ тавин бөхийгөөд: Авга ах нал сайн байна уу? Вон овогтны... (нүдээ эргэлдүүлэх, бодох) аан үгүй Ду овогтны нал нь гэлэлтсэн хүү Ду Инү байна... Саяхан гулван нас хүрсэн том эл хүн бий!

Эксогийнхон инээлдэцгээн Сухо Инүгийн өмнө явган суугаад: Сайн уу Инү! Ийм хөөрхөн хүү өлсөж байгаа биздээ?

Бэкхён Инүгийн хажууд ирэн: Намайг Бэкхён гэдэг ээжийн чинь багын найз...

Инү нүдээ эргэлдүүлснээ: Ааанн Сэхи нүүнагийн найз залуу Бакуун самчун мөн байх нь....

Эксогийнхон инээлдэн Бэкхён бантан чанга инээгээд Инүгийн хацрыг зөөлөн чимхэн: Бакуун бишээ Бэкхён!

Бусад нь ч гэсэн нэг нэгээрээ Инүгийн өмнө ирж танилцаж байхад Чанёол байрандаа нүдээ эргэлдүүлэн инээмсэглэн зогсож байлаа.

Инү хүмүүсийн дундуур толгойгоо гилжийлгэн Чанёол руу харахад Бэкхён Чанёол руу харан: Хөөе Ёол юу хийгээд байгаа юм?

Чанёол инээмсэглэн Бэкхёны чихэнд: Тэр хэтэрхий өхөөрдөм жижигхэн биш гэж үү? Яг Кёнсүү хирнээ эгдүү хүрмээр жижигхэн! /шивнэх/

Бэкхён: Тэр ч тийм л байна л даа! Гэхдээ чи хүүхэд харж байгаагүй юм шиг юу вэ?

Чанёол Бэкхёны чихэнд ойртон: Тэр хэтэрхий эгдүүтэй болохоор би ер нь яаж ч магадгүй ээ хацарнаас нь хазаад эсвэл хэтэрхий их өхөөрдсөнөөсөө болж тэврээд алчихвал яах юм! /шивнэх/

Бэкхён сонин инээгээд: Чи тэгвэл Инүгээс 1метр хол зайд бай!!!!

Чанёол толгойгоо хурдан хурдан дохиод: Тэрэн дээр байх! Гэхдээ тэр үнэхээр эгдүүтэй юмаа! Юра эгчийн хүүхэд ийм эгдүүтэй байх болов уу? /шивнэх/

[Дууссан] Wonderful DayWhere stories live. Discover now