15-р хэсэг

2.2K 119 0
                                    

Сүхён Кёнсүүтай уулзах газраа түрүүлж ирэн байн байн өөрийгөө толинд харж түүнд хэлэх зүйлсээ мартахгүйн тулд дахин дахин шивнэн сууна... 30 минутын дараа Кёнсүү инээмсгэлсээр хаалгаар орж ирэхэд Сүхён хүчлэн инээмсэглээд гараа даллахад Кёнсүү тэрний хажууд ирэн хацар дээр нь үнсээд өөдөөс нь харж суулаа... Сүхён урдах жүүсээ авч уун Кёнсүүд яг юу гэж хэлэхээ бодон сууж байхад Кёнсүү түүнийг нүд салгалгүй ширтэн малийн сууна...

Сүхён аягатай жүүсээ тавиад: Яасан миний нүүрэн дээр юм наалдчихсан байна уу? гэж хэлэн хацраа барьж үзэхэд

Кёнсүү толгой сэгсрэн малийсаар: Өнөөдөр чи үнэхээр үнэхээр өөр харагдаж байна...

Миний хацар улайн санаа зовсоор: Муухай байна уу?

Кёнсүү толгой сэгсрэн малийсаар: Үгүй ээ үнэхээр хөөрхөн болчихсон байна. Урд нь ч гэсэн хөөрхөн байсан л даа гэхдээ өнөөдөр бүр хөөрхөн. Тэгэхээр миний бодож байгаа зөв бол бид өнөөдөр болзоонд явах гэж байгаа тийм үү?

Би инээмсэглэн: Чи завтай юу?

Кёнсүү инээмсэглэн толгой дохиод: Мэдээж бяцхан эхнэртээ зав гаргана... гэж хэлэн малийхад нь түүний энэ төрхийг мартахгүй гэсэн шиг нэг нэгэндгүй харж зүрхэндээ сийллээ...

Би гүнзгий амьсгаа гаргаад инээмсэглэн: Тэгвэл явцгаах уу?

Ганцхан өнөөдөр л өөрийнхөө дураар чамайг хайрлаж болон биз дээ Ду Кёнсүү! Ганцхан өнөөдөр л, ганцхан өнөөдөр л чамайг ханатлаа харж, бидний хийж байгаагүй зүйлийг хийцгээе! Би ядаж ийм зүйлд шунаж болон биз дээ! Бид хоёр хөтлөлцөн түүний дулаахан гар сэтгэлдээ нууж байгаа тэр их уйтгар гунигийг минь бага ч гэсэн мартуулж түүний инээмсэглэх төрхийг ширтэн эхлээд далайн амьтны парк орлоо...

Далайн хавын үзүүлбэр үзэж байхад түүний яг л жоохон хүүхэд шиг нүдээ томруулан алга таших төрхийг бас л ширтэн энэ удаад утсаа гаргаж ирэн зургийг нь дарахад Кёнсүү над руу харж инээснээ: Юу вэ хайраа ганцхан миний зураг байхдаа яахавдээ алив нааш ир гэж хэлэн миний мөрнөөс барин энгэртээ наагаад утсыг аван хэд хэдэн зураг дарахад сүүлийн зурган дээр түүний хацар дээр үнсэхэд тэрний гаргасан царай би хэзээч зүрхнээсээ устгаж чадахгүйн... Далайн амьтны хүрээлэнгээс гараад хоолонд орон түүний надад тавих анхаарал халамж удахгүй тэрэнд хэлэх гэж буй хатуу үгсээсээ айн хоолой минь зангирч нүдэнд минь нулимс цийлэгнэн буруу харж нулимсаа арчаад Кёнсүү рүү харж хүчлэн инээмсэглэнэ. Болдог бол хүзүүнээс нь тас зуураад үүрд хажууд нь баймаар байна... Кино үзэж, хоолонд орон хааяа Кёнсүү намайг үнсэхэд хүртэл бяцхан цээжнээсээ сугарч гарах мэт цохилох энэ зүрхээ, догдлох сэтгэлээрээ чамтай арай эрт уулзсан бол одоогийн миний ийм хэрцгий шийдвэрт хүрэхгүй байх байсан болов уу? Цаг хугацааг яг ингээд л зогсоомоор байна... Түүнтэй хамт байхад цаг хугацаа харавсан сум шиг л хурдан өнгөрчихсөн нэг мэдэхэд гэгээ тасарсан байлаа.

[Дууссан] Wonderful DayDär berättelser lever. Upptäck nu