9-р хэсэг

2.7K 135 2
                                    

Бид дөрөв эргэж харахад: Энэ залуу чинь хэн билээ??? Тэр гурав над руу харан: Чи таньдаг хэрэг үү?

Би толгой сэгсрэн: Үгүй!

Тэр залуу гүйж ирэн урд минь амьсгаадан зогссоор инээмсэглэн: Сайн уу? Вон Сүхён!

Би том нүдэлсээр толгой дохин: Сайн сайн уу?

Тэр миний мөрөн дээр гараа тавин: Чиний байдлаас харахад намайг танихгүй байгаа бололтой тийм үү?

Би нүдээ эргэлдүүлсээр нөгөө хэд рүү харахад тэд нар надаас илт асуулт эрсэн харцаар харж байлаа... Би тэрний гарыг мөрөн дээрээсээ аван: Юу тиймээ гэхэд тэр инээснээ: Хамт химийн улсын олимпиадад орж байсан Нам Тэхён одоо санаж байна уу?

Би жоохон эргэлзсээр: Нам Тэхён гэнээ???

Тэхён инээмсэглэн: Дунд сургуульд байхад чи намайг зураасан нүдэт Нам гэж хочилдог байсан ш дээ санахгүй байна уу???

Гэнэт толгойд минь "зураасан нүдэт Нам миний гадилыг өг!" гэх дүр зураг орж ирэхэд л би тэрнийг хэн болохыг таньлаа...

Би инээмсэглэн бага ч гэсэн гайхсаар: Вуууааа надаас жижигхэн байсан зураасан нүдэт Нам??? Чи ингэж их өөрчлөгдсөн байхад би чамайг яаж таних юм бэ? гэж хэлэхэд тэр инээмсэглэн намайг шууд тэвэрснээ өргөн эргүүлж байтал хажуунаас хэн нэгний Сүхён гэх дуу сонсогдлоо... Би энэ дууг танин мэдээж андхааргүй танин Кёнсүү!!!

Кёнсүү миний нэрийг дуудахад Тэхён зогсон намайг буулгаад Кёнсүүгийн зүг харан над руу харж байтал Кёнсүү ямар ч нүүрний хувиралгүй урд минь ирээд намайг өөр лүүгээ татан: Хэн юм?

Би Кёнсүү рүү харсаар эргэн Тэхён руу харан: Миний...

Тэхён миний яриаг таслан Кёнсүү рүү инээмсэглэн гар сунгаад: Сайн уу? Вон Сүхёны дунд сургуулийн найз Нам Тэхён гэж хэлэхэд Кёнсүү миний гарыг атгасан байсан гараа тавин Тэхёны гарнаас атган: Вон Сүхёны найз залуу Ду Кёнсүү...

Хүүүү бурхан минь яасан халуун юм бэ? Энэ залуу чинь... Би санаа зовон бас бага зэрэг ичсээр Тэхён руу харахад тэр инээмсэглэн Кёнсүүтэй гар бариад: Сүхён-аа би өнөөдрөөс танай сургуульд шилжиж ирж байгаа чи хэдийн хэд юм гэхэд би дотроо тодорхой хэмжээгээр баярлаж байсан ч тэрийгээ ил гаргахгүйг хичээн: Вооо тийм үү? Би...

Кёнсүү миний яриаг таслан: 4-1 гэж хэлэхэд Тэхён бага зэрэг гайхан Кёнсүү рүү хараад удалгүй над руу харж инээмсэглэн: Тэгвэл удахгүй нэг ангид дахин хамтдаа хичээцгээе! Би одоо хувийн хэргээ аваачиж өгөх ёстой гэж хэлэн эргэж хараад хэд алхаснаа буцаж эргэн миний урд ирээд: Нээрээ дугаараа өгчих асуух юм гарвал энд чамаас өөр надад таньдаг хүн байхгүй юм чинь гэхэд Кёнсүү тэрний утсыг аван өөр лүүгээ залгаад утсыг нь буцааж өгөн: Чи намайг бас таних юм чинь асуух зүйл гарвал над руу залгаарай! гэж хэлэхэд Тэхён үл ялиг инээмсэглэн гаоаа далалсаар гүйгээд явчихав.

[Дууссан] Wonderful DayWhere stories live. Discover now