[Дууссан] Wonderful Day

Από xxanuxxi

74.2K 3.3K 47

Сүхён ээжтэйгээ хоёулахнаа амьдардаг сурлага сайтай даруухан охин. Түүний 18 насны төрсөн өдрийн үдэшлэгнээс... Περισσότερα

1-р хэсэг
2-р хэсэг
3-р хэсэг
4-р хэсэг
5-р хэсэг
6-р хэсэг
7-р хэсэг
8-р хэсэг
9-р хэсэг
10-р хэсэг
11-р хэсэг
12-р хэсэг
13-р хэсэг
14-р хэсэг
15-р хэсэг
17-р хэсэг
18-р хэсэг
19-р хэсэг
20-р хэсэг
21-р хэсэг
22-р хэсэг
23-р хэсэг
24-р хэсэг
Special

16-р хэсэг

2.2K 119 1
Από xxanuxxi

Кёнсүү намайг хичнээн их үзэн ядах бол..? Уучлаарай хүүхэд та хоёрын нэгийг нь авч үлдэх ёстой юм бол чамайг сонгож чадахгүйн үнэхээр уучлаарай! Таксинд доошоо харан чимээгүй уйлан нулимсаа арчсаар гэртээ ирэн ээждээ захиа бичин сууж байтал хаалганы хонх дугарлаа... Хэн гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Кёнсүү!!!

Хаалганыхаа урд очин түүнийг явахыг хүлээн зогсоход тэр удалгүй хаалга хүчтэй балбан миний нэрийг орилон дуудна...

Би хаалганыхаа бариулнаас барин амаа даран уйлсаар: Гуйя зүгээр яв! Гуйж байна! Чамайг ингэх бүрт би чамайг тавьж явуулахыг хүсэхгүй зуурах болно... Удалгүй гадаа хүмүүсийн уурлах Кёнсүүгийн орилох сонсогдон дурангаар харахад жижүүр ах ирчихсэн түүнийг татан зууралдаж тэр харин эсэргүүцэн манай хаалгыг цохисоор, хөршүүдээсээ санаа зовон нулимсаа арчаад гүнзгий амьсгаа аван хаалгаа зөөлхөн онгйлгоход Кёнсүү хаалга хүчтэй татахад нь би түүн рүү харахгүй хажуугаар нь зөрж гарлаа...

Би бөхийн: Уучлаарай! Тайван байдлыг чинь алдуулсанд уучлаарай! эргэн тойрон хүмүүс рүү харж бөхийгөөд Кёнсүү рүү харан: Орж байгаад ярилцацгаая! гэж аль болох хүйтэн өнгөөр хэлэн ороход тэр ч араас чимээгүй даган орж ирлээ...

Бид гал тогоонд орон өөд өөдөөсөө харж суухад Кёнсүү: Би чамд итгэхгүй байна!!! Гэнэт яагаад ингээд байгаа юм бэ? Надад ууралчихсан юм уу? Би юуг буруу хийснийг хэлэлдээ Сүхён-аа! Ганцхан ийм хатуу битгий бай! Хүүхдээ авхуулсан гэдэг чинь худлаа тийм биздээ!

Түүний нүдэнд нулимс хуран хоолойн чичирсээр надаас асууна...

Би түүний царай руу харан сэтгэл өвдөж дотроо хэдэн мянган удаа үгүй гэж хэлж байсан ч нүд рүү нь ширтсээр ёжтой инээмсэглэн: Итгэх эсэх нь чиний асуудал миний ярьсан зүйлд ганц ч худал хуурмаг зүйл байхгүй! Би чамд хайргүй гэж байгаан бодит зүйл! Би чамд хайргүй Ду Кёнсүү! Хүүхэд бол зүгээр алдаа байсан. Би хүүхэдтэй болохыг ч хүсээгүй! Зүгээр л энэ бүхэн алдаа. Дахиж манайд ирж битгий төвөг уд! Хөршүүдээсээ санаа зовж чиний өмнөөс буруугүй байж уучлалт гуйж бөхиймөөргүй байна гэж хэлэн босоод хажуугаар нь зөрөхөд

Тэр бэлхүүсээр минь чанга тэврэн толгойгоо гэдсэнд минь наагаад: Яагаад байгаа юм бэ Сүхён-аа??? Яагаад ийм хүйтэн хөндий байгаа юм бэ? Би юуг буруу хийснийг хэлчихэлдээ гуйя намайг битгий орхи! Ганцхан намайг битгий орхи гуйж байна...

Түүний нулимс нимгэн футболкийг минь нивтлэн гэдсэнд минь мэдрэгдэн, чамд ч гэсэн ийм хатуу үгс урсгаж байгаа би өөрийгөө үзэн ядаж байна хоолой минь зангиран нүдэнд нулимс хурсан ч хөмхийгөө зуун тэвчиж: Бидэнд одоо зууралдаад байх шалтгаан байхгүй! Би ийм хүмүүст үнэн голоосоо дургүй! Эр хүн юм бол ноён нуруутай байгаад зүгээр л салаад надтай өмнө нь уулзаагүй юм шиг, бидний дунд юу ч байгаагүй юм шиг нэг нэгэндээ төвөг удхаа больё!!!

Кёнсүүгаар өөрийгөө үзэн ядуулмааргүй байгаач энэнээс өөр түүнийг өөрөөсөө түлхэх арга байхгүй болохоор хатуу үгсээ хайр найргүй урсган: Би хүүхдэд хүлэгдэж ирээдүйгээ балалхаар тийм хүн биш тэрийгээ ойлгохгүй явж байснаа сая л ухаарсан. Тиймээс надтай битгий ингэж зууралдаж төвөг удаад бай чамаас энийг л сүүлийн удаа гуймаар байна... Чи одоо надтай зууралдах шалтгаан байхгүй ямар ч хүүхэд байхгүй ойлгосон уу? Одоо би ядраад байгаа болохоор намайг амраагаад өг гуйж байна...

Кёнсүү улам чанга тэврэн: Яагаад шалтгаан байхгүй гэж яагаад? Би чамд хайртай байхад яагаад шалтгаан байхгүй гэж бас бидний хүүхэд байсаар байхад яагаад шалтгаан байхгүй гэж...? (уйлах)

Би түүнийг өөрөөсөө түлхэн: Больж үз!! Би чамд хэлээд байна хүүхэд байхгүй гэж хүүхэд байхгүй миний хэвлийд чиний хүүхэд байхгүй зүгээр л надаас салаад өг!!! БИ ЧАМД ХАЙРГҮЙ гэж байхад чи яагаад ядаргаатайд зууралдаад байгаа юм бэ! түүнд хэлэх хатуу харгис үгнээсээ ч би өөрөө айж байна бурхан минь түүн рүү хашигчихад тэр над руу гомдол цөхөрлийн харцаар том алаг нүднээс нь нулимс хацрыг нь даган урсахад миний тэвчиж байсан нулимс гараад ирэх нь тэр гялс эргэж харан зогсоод: Уучлаарай одоо яваад өг миний бие муу байна... (сулхан хэлэх)

Буруу харан зогсож байтал хаалга дуугарах чимээ гаран тэр явчихсан бололтой арай ядан тогтож байсан хөл минь сулбайн доош суухад шалан дээр нулимс минь том томоор дусах чимээ үлдэнэ...

Нулимсаа арчин боссоор бэлдэж тавьсан хувцаснуудаа аван ширээн дээрээ ээждээ захиа үлдээгээд гэрээсээ гарлаа... Хэзээ ч ээжийнхээ сэтгэлийг зовоохгүй гэж бодож байсан ч энэ удаад зөвхөн энэ удаад л охиноо ойлгож уучлаарай! Зөвхөн өөрийгөө бодон ийм шийдвэр гаргасан муу охиноо уучлаарай! Бүгдэнд нь захиа бичиж үлдээхийг хүссэн ч салах ёс хийхийг хүсэхгүй байна... Дахиж хэзээ уулзахыг нь мэдэхгүй байгаач дахин уулзахын тулд салах ёс хийхийг хүсэхгүй байна... Уучлаарай Сэми, уучлаарай Нами, уучлаарай Инжү...

Сүхён гэрээсээ гараад байн байн хойшоо эргэж харсаар автобусанд суун гал тэрэгний буудал руу явлаа...

2 жилийн дараа

Хөдөөний бөглүү тосгонд хуучны сүмийн арын цэцэрлэгт нэгэн охин амандаа дуу аялан угаасан даавуунуудаа хэцэн дээр хатаан зогсоно...

?: Сүхён-аа хүүхдүүдийг хооллох цаг болчихсон байна!

Сүхён инээмсэглэн угаасан даавуунуудаа тохож тавиад: За Анна гэлэнмаа!!! гэж хэлэн гараа арчисаар хуучны сүм рүү орон хүүхдүүд хоолыг нь аягалаж өгөөд: Сайхан хооллоорой хүүхдүүдээ!

Хүүхдүүд: За эгчээ! Та ч гэсэн сайхан хооллоорой!

Гэнэт түүнийг Анна гэлэнмаа дуудан: Сүхён-аа шалгалтын чинь хариу ирсэн юм шиг байна!

Сүхён баярлан үүд рүү гүйхэд түүний араас Анна бас туслах хоёр гэлэнмаа номлогч ч бас догдлон алхацгаана... Сүхён шуудан зөөгчийн урд ирж зогсон догдолсоор гараа тосоход шууданч ч түүнд инээмсэглэн нэг дугтуй өглөө...

Анна гэлэнмаа: Хурдан задлахгүй юм уу?

Сүхён гүнзгий амьсгаа аван уутны үзээрээс жоохон сэтэлснээ: Хүүү Анна эгчээ та задалчих тэгэх үү? Миний зориг хүрэхгүйнээ!!!

Анна гэлэнмаа инээмсэглэн: Чи тэнцсээн би мэдэж байна. Зүгээр л нээгээд үз!

Сүхён дахин гүнзгий амьсгаа аван дугтуйг задлаад дэлгэхдээ хоёр нүдээ анин Анна гэлэнмаа луу сарвайн: Одор та уншчих би задалчихлаа...

Анна гэлэнмаа чанга инээн цаасыг аваад хэсэг чимээгүй болоход Сүхён нэг нүдээ нээн Анна гэлэнмааг харахад Анна гэлэнмаа урвуу царайлан зогсож байлаа..

Сүхён хоёр нүдээ нээн: Тэнцээгүй байна уу? доошоо харан нүдэнд нь нулимс цийлгэнэсээр: Хммм зүгээр дээ дараа дахиж боломж олдох...

Анна гэнэт инээмсэглэн Сүхёнийг тэвэрсээр: Тэнцчихсэн байна Сүхён-аа чи тэнцчихсэн байна... Сөүлийн их сургуулийн хуулийн ангид тэнцчихсэн байна...

Сүхёны нүд томрон итгэж ядсаар зогсоход Анна гэлэнмаа түүнээс хөндийрөн цаасыг Сүхён руу сарвайгаад: Өөрөө уншаад үз! Чи тэнцчихсэн байна шүү дээ Вон Сүхён бүр хоёр дугаар байранд орсон байхаддаа... (баярлах)

Сүхён итгэж ядсаар шүлсээ залгин чичирсэн гараар цаасыг аван уншихад тэр жинхэнээсээ Сөүлийн их сургуулийн хуулийн ангид тэнцсэн байлаа... Сүхёны нүднээс нулимс дуслан цаасан дээр бууж норгоход Сүхён нулимсаа арчин Аннаг тэвэрсээр: Би тэнцчихэж!!! Би тэнцчихсэн байна шүү дээ Анна!!! Тэр хоёрыг үсрэн баярлацгааж бусад гэлэнмаа номлогч ч ирэн түүнд баяр хүргэж тэвэрцгээнэ... Сүхён баярын нулимс нь урссаар цаасыг тэврэн дээшээ харан баярлалаа гэж шивнэн зогсож байтал дотроос туслах гэлэнмаа хөөрхөн алаг нүдтэй бяцхан хүү тэвэрч гарч ирэн: Сүхён-аа Инү сэрчихлээ...

Сүхён хүү рүү хайр дүүрэн баярын нулимстайгаар инээмсэглэн туслах гэлэнмаагаас аван хацар дээр нь үнсээд хацартаа наасаар: Ээж нь шалгалтандаа тэнцчихсэн байна! Миний бяцхан Инү ээждээ тусалсан байх тийм үү сахиусан тэнгэр минь! Сүхён хүүгийнхээ бяцхан гарыг үнсэн дороо эргэхэд хүү Сүхёны хүзүүгээр тэврэн инээмсэглэнэ... Вон Инү!!!

7 хоногийн дараа

Сүхён хүүгээ чанга тэврэн хацар дээр нь үнсээд нүдэнд нь нулимс цийлэгнэн Анна гэлэнмаа-д хүүгээ өгөөд: Анна эгчээ хүүг минь сайн харж байгаарай! Би амралтын өдөр болгоноор ирэх болохоор бас хичээлийнхээ хажуугаар ажил ч олж хийн хүүгээ удахгүй ирж авнаа...

Хүү рүүгээ харан нулимсаа арчсаар бяцхан гаран дээр нь үнсээд: Ээж нь удахгүй ирж авах болохоор өвдөж болохгүй шүү за юу!!! Инү ээжийгээ явах гэж байгааг мэдэж байгаа бололтой уйлахад Анна түүнийг аргадан бүүвэйлнэ...

Номлогч: Сүхён-аа гал тэрэгнээсээ хоцорхон байна явцгаая!

Сүхён хүү рүүгээ эргэж харсаар нулимсаа арчин номлогчын хажууд суухад машин хөдөллөө...

Сүхён нулимсаа арчсаар: Ээж нь удахгүй ирж авнаа! (шивнэх) Бяцхан сахиуман тэнгэр минь өвдөж уйлаж болохгүй шүү!!!

Сөүл хот

SBS телевизийн өндөр барилгын гадаа хэдэн зуун фэнүүд орилолдон 2 суудлын машинаас 12 залуу гарч ирэхэд фэнүүд EXO гэж орилолдон уйлцгаана... Тэд бүгд фэнүүд рүүгээ гар даллан зарим нь бөхийсөөр телевизийн байрлуу орлоо...

Staff: Дараагийн үзүүлбэр EXO хамтлаг!!!

EXO: За!!!

12 царайлаг залуус SBS inkigayo-н тайзан дээр гарч үзүүлбэрээ үзүүлээд дуусна...

EXO: We are one! Бид EXO байна... (бөхийх) Биднийг хайрлаарай!

Залуус хөгжмийн шууд нэвтрүүлэгт орон хөтлөгч тэднийг долоо хоногийн шилдэгээр зарлахад залуусын зарим нь уйлан фэнүүд орилолдоцгооно... Анхны тэргүүллээ авсан залуус дромдоо ирэн баяраа тэмдэглэж байхад нэгэн залуу өрөөндөө чихэвч зүүн тааз ширтэн хэвтэнэ. Мэдээж энэ бол Ду Кёнсүү!!!

Өрөөнд Кай орж ирэн: Хён гарч ирэхгүй юм уу?

Бэкхён Кайг дуудан: Түүнийг зүгээр орхидоо!!!

Кай санаа алдан: Урдны түүний инээмсэглэл одоо зүгээр л хуурамч баг болоод хоёр жил өнгөрчихсөн байхад одоо Сүхёныг мартах цаг нь болоогүй гэж үү?

Инээлдэн баярлацгааж байсан залуус дуугаа хураан санаа алдацгаана...

Чанёол: Зазаза тулгацгаая гэсээр стакантай жүүсээ дээш өргөхөд Бэкхён ч мөн адил хундагаа дээшээ өргөн тиймээ өнөөдөр бидний анхны тэргүүлэл шүү дээ! WE ARE ONE!!!

Συνέχεια Ανάγνωσης

Θα σας αρέσει επίσης

435K 83.5K 130
🍁 සුදුපාට පාසල් ඇඳුමේ තරුණ සුවඳ එක්ක කාකි ඇඳුමේ සුවඳ මුහු කරන් තේ දල්ලක කහට සුවඳ එක්ක එක යායට පෙනෙන රබර් යායවල්, ඇළ දොල වල සීතල දරාගෙන හිතුවක්කාර ය...
66.1K 10.2K 20
KINGS цувралын 4-р бүлэг эхэллээ. . .
238K 13.6K 75
Jeon Jungkook | Kim Taehyung
6.5K 440 4
Anime x Reader Төрөл:"Хайр дурлал, адал явдал, инээдэм, сургууль, зарим хэсэг нь (+18)" Уг зохиолыг хуулбарлан санаа авахыг хатуу хориглоно!!! Санаа...