[Дууссан] Wonderful Day

By xxanuxxi

74.2K 3.3K 47

Сүхён ээжтэйгээ хоёулахнаа амьдардаг сурлага сайтай даруухан охин. Түүний 18 насны төрсөн өдрийн үдэшлэгнээс... More

1-р хэсэг
2-р хэсэг
3-р хэсэг
4-р хэсэг
5-р хэсэг
6-р хэсэг
7-р хэсэг
8-р хэсэг
9-р хэсэг
10-р хэсэг
11-р хэсэг
12-р хэсэг
13-р хэсэг
14-р хэсэг
16-р хэсэг
17-р хэсэг
18-р хэсэг
19-р хэсэг
20-р хэсэг
21-р хэсэг
22-р хэсэг
23-р хэсэг
24-р хэсэг
Special

15-р хэсэг

2.2K 119 0
By xxanuxxi

Сүхён Кёнсүүтай уулзах газраа түрүүлж ирэн байн байн өөрийгөө толинд харж түүнд хэлэх зүйлсээ мартахгүйн тулд дахин дахин шивнэн сууна... 30 минутын дараа Кёнсүү инээмсгэлсээр хаалгаар орж ирэхэд Сүхён хүчлэн инээмсэглээд гараа даллахад Кёнсүү тэрний хажууд ирэн хацар дээр нь үнсээд өөдөөс нь харж суулаа... Сүхён урдах жүүсээ авч уун Кёнсүүд яг юу гэж хэлэхээ бодон сууж байхад Кёнсүү түүнийг нүд салгалгүй ширтэн малийн сууна...

Сүхён аягатай жүүсээ тавиад: Яасан миний нүүрэн дээр юм наалдчихсан байна уу? гэж хэлэн хацраа барьж үзэхэд

Кёнсүү толгой сэгсрэн малийсаар: Өнөөдөр чи үнэхээр үнэхээр өөр харагдаж байна...

Миний хацар улайн санаа зовсоор: Муухай байна уу?

Кёнсүү толгой сэгсрэн малийсаар: Үгүй ээ үнэхээр хөөрхөн болчихсон байна. Урд нь ч гэсэн хөөрхөн байсан л даа гэхдээ өнөөдөр бүр хөөрхөн. Тэгэхээр миний бодож байгаа зөв бол бид өнөөдөр болзоонд явах гэж байгаа тийм үү?

Би инээмсэглэн: Чи завтай юу?

Кёнсүү инээмсэглэн толгой дохиод: Мэдээж бяцхан эхнэртээ зав гаргана... гэж хэлэн малийхад нь түүний энэ төрхийг мартахгүй гэсэн шиг нэг нэгэндгүй харж зүрхэндээ сийллээ...

Би гүнзгий амьсгаа гаргаад инээмсэглэн: Тэгвэл явцгаах уу?

Ганцхан өнөөдөр л өөрийнхөө дураар чамайг хайрлаж болон биз дээ Ду Кёнсүү! Ганцхан өнөөдөр л, ганцхан өнөөдөр л чамайг ханатлаа харж, бидний хийж байгаагүй зүйлийг хийцгээе! Би ядаж ийм зүйлд шунаж болон биз дээ! Бид хоёр хөтлөлцөн түүний дулаахан гар сэтгэлдээ нууж байгаа тэр их уйтгар гунигийг минь бага ч гэсэн мартуулж түүний инээмсэглэх төрхийг ширтэн эхлээд далайн амьтны парк орлоо...

Далайн хавын үзүүлбэр үзэж байхад түүний яг л жоохон хүүхэд шиг нүдээ томруулан алга таших төрхийг бас л ширтэн энэ удаад утсаа гаргаж ирэн зургийг нь дарахад Кёнсүү над руу харж инээснээ: Юу вэ хайраа ганцхан миний зураг байхдаа яахавдээ алив нааш ир гэж хэлэн миний мөрнөөс барин энгэртээ наагаад утсыг аван хэд хэдэн зураг дарахад сүүлийн зурган дээр түүний хацар дээр үнсэхэд тэрний гаргасан царай би хэзээч зүрхнээсээ устгаж чадахгүйн... Далайн амьтны хүрээлэнгээс гараад хоолонд орон түүний надад тавих анхаарал халамж удахгүй тэрэнд хэлэх гэж буй хатуу үгсээсээ айн хоолой минь зангирч нүдэнд минь нулимс цийлэгнэн буруу харж нулимсаа арчаад Кёнсүү рүү харж хүчлэн инээмсэглэнэ. Болдог бол хүзүүнээс нь тас зуураад үүрд хажууд нь баймаар байна... Кино үзэж, хоолонд орон хааяа Кёнсүү намайг үнсэхэд хүртэл бяцхан цээжнээсээ сугарч гарах мэт цохилох энэ зүрхээ, догдлох сэтгэлээрээ чамтай арай эрт уулзсан бол одоогийн миний ийм хэрцгий шийдвэрт хүрэхгүй байх байсан болов уу? Цаг хугацааг яг ингээд л зогсоомоор байна... Түүнтэй хамт байхад цаг хугацаа харавсан сум шиг л хурдан өнгөрчихсөн нэг мэдэхэд гэгээ тасарсан байлаа.

Кёнсүү явж байгаад гэнэт нэг зүг рүү харж зогсоход би түүн рүү ширтсээр л байлаа..

Кёнсүү над руу харж инээмсэглэн: Хайраа?

Би түүн рүү ширтсээр: Ммм...

Кёнсүү инээмсэглэн: Хоёулаа зураг даруулцгаая! гэж хэлэн харж зогсож байсан газар луугаа намайг дагуулан ороход хуримын зураг авдаг фото зургийн студи байв.

Кёнсүү инээмсэглэн: Удахгүй чамдаа албан ёсоор өмсүүлнээ. Гэхдээ өнөөдөр хоёулаа ганцхан энэ зургийг даруулчиж болох уу?

Би бага зэрэг гайхан инээмсэглээд толгой дохин: Мм тэгьеэ! *Дахиж ийм боломж хэн хэнд маань олдохгүйгээс хойш ганцхан л өнөөдөр...*

Би цагаан даашинз өмсөн толинд өөрийгөө харан муухан инээмсэглээд санаа алдан хувцас солих өрөөнөөс гарахад Кёнсүү хар хослол болон эрвээхэй зангиан түүнд үнэхээр гайхалтай зохисон байлаа...

Кёнсүү хэсэг чимээгүй зогсож байснаа: Вуууааа энэ бяцхан ээж ч үнэхээр хөөрхөн юмаа... Тэр нөхөрт нь атаархаад баршгүй гэж хэлэн өөртөөгөө ярин инээх нь үнэхээр хайр хүрмээр...

Би инээмсэглэн: Аюүүү, миний урд зогсож буй энэ царайлаг сүйт залуугийн сүйт бүсгүйд атаархаж байх чинь гэхэд Кёнсүү чанга инээсээр урд минь ирэн духан дээр минь зөөлөн үнсээд би түүнийг сугадан хэд хэдэн зураг авхуулаад хувцсаа солин Кёнсүүг гарч ирэхээс өмнө зурагчинд нь зурагнуудыг маргааш гаран гээд хэлээд өгөөч гэж гуйлаа...

Студи-ээс Кёнсүү урвуу царайлан гарч ирэн: Ингэж удаан угаадгыг нь мэдсэн бол өөр газар авхуулдаг байж л дээ...

Би түүнийг сугадан: Аааххх агаар үнэхээр сайхан байх чинь. Маргааш ирээд авчихаж болно ш дээ! (инээмсэглэх) Одоо хаашаа явах уу хайраа?

Кёнсүүгийн өнөөх гомдлын царайн гэрэлтэн миний гарыг атган: Ммм одоо харин хаачих уу? Чи хаачмаар байна би тийшээ! энэ үгийг сонсоод тэвчиж байсан нулимс минь урсаад гарчих нь тэр гялс доошоо харан нулимсаа арчиж хоолойгоо засаад: Ммм хоёулаа... гэнэт Кёнсүүгийн утас дугаран тэр инээмсгэлсээр: Бэкхён байна гэж хэлээд хацарт минь хүрэн утсаа авлаа... Түүнийг утсаар ярьж байхад нүд салгалгүй ширтэн түүний хөмсөг үл ялиг атиралдан: Хаана байгаа юм?

- Байна уу? Хөөе Бён!!!

- Аан хаана байгаан бол хаягаа хэлээд өгөөч! Тиймээ за очоод авчихнаа баярлалаа...

Түүний яриаг сонсоход л Бэкхён Сэхи хоёрын асуудлаас болж Бэкхён архи уусан гэдэг нь илт байлаа...

Кёнсүү гарнаас минь хөтлөн: Өнөөдөртөө энд хүрээд дуусхандээ харьцгаая би чамайг хүргэж өгчихөөд Бэкхёныг очиж авахаас энэнд нэг юм тохиолджээ өчигдөр их л ууртай хүн хаалга саваад гарсан... (бувтнах)

Би: Кёнсүү нөгөө чи Бэкхёныг очоод авчихдаа би эндээс ээжийн ажлаар дайраад хамт харьчихая! (инээмсэглэх)

Кёнсүү: Үгүй ээ хөөрхөн эхнэрээ харанхуй шөнө ганцааранг нь яаж явуулан гэж би хүргэж өгчихөөд очоод авчихнаа!

Би түүний гарнаас барин: Зүгээрээ хэхэ тэгээд нүдээ аньж байгаач!

Кёнсүү гайхан надруу том нүдлэн харахад нь би нэг гараараа нүднийхэн өмнө таглаад өлмийгөө өргөн түүний урууланд зөөлөн үнсээд холдон гараа авахад Кёнсүү намайг татан бэлхүүсээр тэврээд бидний хоёрдох жинхэнэ үнсэлт. Нулимс минь аньсгыг минь даган урсана. Чамайг орхихыг хүсэхгүй байна. Үнэхээр хүсэхгүй байхад яагаад ийм зүйл... Бид дөнгөж л бие биенээ олж байхад яагаад заавал бид хоёр гэж... Кёнсүү надаас уруулаа салгахад нь нулимсаа нуун доошоо хараад: Явдаа!

Кёнсүү намайг татаж тэврээд: Болгоомжтой яваарай! Бас хичээлээ өнөөдөртөө түр орхиод сайн амраарай за юу? (духан дээр үнсэх)

Кёнсүү эргэн машиндаа сууж би түүнийг бараан харагдахгүй болтол араас нь ширтэж зогсоход гомдолын гашуун нулимс дусал дуслаар хүйтэн цементэн дээр дусна.. Доошоо суун өвдгөө тэврэн уйлахдаа эргэн тойронд байх хүмүүсийг анзаарах тэнхэл алга цээжээ цохин доод уруулаа хазан надад хэтэрхий хатуу хандаж байгаа хорвоод гомдоно...

Сүхён цээжээ цохин ихэр татан уйлна... Тэр хир удаан суусныг мэдэхгүй ч нүдэн харанхуйлж замын гэрэлнүүд бүдгэрч эхэлхэд л ухаан орон хажууханд байх сандал дээр очиж суун студи-ээс авч гарсан Кёнсүү тэр хоёрын зургийг гаргаж ирэн үзээд дахиад л нулимсан зурган дээр бөмбөрөн тэр нулимсаа арчаад гүнзгий амьсгаа аван такси барин гэрлүүгээ харьлаа... Гэртээ ирэн хөнжилдөө шурган дахиад нулимс минь хяналтгүй урсан аманд минь шорвог амт амтагдаж зөвхөн түүний над руу харж инээмсэглэх төрх нүдэнд үзэгдэн зовхи минь хүндэрч гүн нойрондоо автлаа...

Өнөөдөр сургууль дээрээ очин сургуулиас гарах өргөдлөө өгөн бичиг баримтаа багшаасаа аваад явж байтал хойноос миний нэрийг дуудан Тэхён инээмсгэлсээр урд минь ирэн: Яагаад хичээлдээ суухгүй байгаа юм? Бас наад царай чинь таагүй харагдаж байна зүгээр үү? (духанд хүрэх) Сүхён-аа чи халуунтай байна ш дээ!!!

Би муухан инээмсэглэн түүний гарыг холдуулан: Сайн уу? Би зүгээрдээ бага зэргийн ханиад туссан л төдий санаа зовох зүйл биш... Чи одоо хичээлгүй юм уу?

Тэхён санаа зовон: Яг зүгээр үү? Удахгүй унаад өгөх юм шиг л харагдаад байх юм! Би энэ цаг суухгүй багш нь хичээлээс чөлөөлчихсөн байгаа.

Би үл ялиг мишээн: Ммм тэгвэл надтай хамт нэг газар орж суух уу? Би эртээдийн гэмээ цайруулаад чамайг кофегоор даалъя!

Тэхён инээмсэглэн: Тэгье гэсээр бид хоёр сургуулийн хажууханд байх кафед орж ирэн сууцгаалаа...

Бид хоёр хэсэг ярилцан сууж байгаад би түүнд сургуулиас гарах тухайгаа ядаж нэг хүнд хэлэмээр санагдан: Тэхён-аа

Тэхён кофегоо балган над руу хараад: Ммм..?

Би хүчлэн инээмсэглээд: Би сургуулиа солих гэж байгаа...

Тэхён аягатай кофегоо тавин том нүдэлсээр: Гэнэт яагаад? Юунаас болж..? Бишээ хаашаагаа шилжиж байгаа юм?

Би үл ялиг мишээн: Мм Япон руу тэнд сурахаар болсон. *Хэн нэгэнд явах тухайгаа худлаа ч гэсэн ингээд хэлвэл салах ёс хийх ганц ч гэсэн хүнтэй болох нь*

Тэхён дуун суларсаар: Гэнэт яагаад? *Арай гэж чамайг олж ирж байхад дахиад яваад өгөх юм бол...*

Би инээмсэглэн: Гэнэт бишээ жилийн өмнө л яригдаж байсан харин бүтчихсэн...

Тэхён доошоо харан: Тэгээд хэзээ явах юм?

Би хоолой зангиран хоолойгоо засаад: Маргааш явна...

Тэхён над руу харан: Ийм хурдан уу?

Миний нүдэнд нулимс цийлэгнэн: Ммм

Бид хоёр хэсэг сууж байгаад кафегаас гаран түүнийг тэврээд эргэж харалгүйгээр явлаа... SM academy-н гадна ирж Кёнсүү рүү залган дуудахад тэр ч удалгүй инээсээр гарч ирэн: Сайн уу? хацар дээр үнсэх гэхэд нь нэг алхам хойшлон: Сайн!

Кёнсүү гайхан том нүдлэн: Яасан бэ хайраа зүгээр үү? Царай чинь нэг л биш харагдаад байх юм!!!

Би аль болох хүйтэн хөндий харьцах гэж хичээн: Хоёулаа түр нэг газар ороод ярилцаж болох уу?

Кёнсүү гайхсаар толгой дохин: Тэгьеэ!

Бид хоёр ойрхон кафед орж ирээд өөд өөдөөсөө харж хэсэг чимээгүй суун би түрүүлж ам нээн: Хоёулаа салая!

Кёнсүүгийн нүдэн томрон: Сүхён-аа???

Би түүний нүд рүү харан: Би өнөөдөр хүүхдээ авхуулчихсан!!!

Кёнсүүгийн нүд томорсоор: С-Сүхён-аа чи чинь юугаа яриад байгаа юм бэ? (түгдчих)

Би нүдээ анин гүнзгий амьсгаа аван нүдээ нээгээд: Хүүхэдтэй болсон болохоор л чамд сайн гэж буруу ойлгон ирээдүйгээ баллах шахсанаа өчигдөр л чамтай хамт нэг өдрийг өнгөрөөхдөө мэдсэн. Ямар ч догдлох сэтгэл дулаан уур амьсгал мэдрэгдээгүй! Тиймээс одоо эртхэн мөр мөрөө хөөе! Одоо аль хэдийн бид хоёрыг тушиж байсан гинж тасарсан болохоор олон юм ярих шаардлагагүй байх! (босох) Би ингээд явлаа гэж хэлэн тэндээс хурдан хурдан алхан шууд такси барин гэр лүүгээ явлаа... Уучлаарай уучлаарай үнэхээр уучлаарай Кёнсүү!!!

Кёнсүү кафед гүн шокны байдалтай урагшаагаа гөлрөн Сүхёны хэлсэн бүгд худлаа гэж амандаа шивнэн сууна... Тэр гэнэт ухаан орон кафегаас гарч гүйн такси барин Сүхёны гэр лүү явлаа... Түүний гэрт ирэн хонхын дарсан ч хаалга тайлсангүй сүүлдээ өшиглөн түүний нэрийг орилон дуудахад байрны жижүүр ирэн тэрнийг зогсоох гэсэн ч Кёнсүү ухаан мэдрэлгүй хүн Сүхёны хаалгыг балбана...

Continue Reading

You'll Also Like

2.5M 250K 40
1920ခုနှစ်လောက်က လူနေမှုပုံစံတွေကို inspireယူပြီး ရေးဖွဲ့ထားတဲ့ Own Creation rebirth fictionလေးပါ။ _________# Starting date_26.6.2020 Ending date_6.1...
2.4M 174K 35
Myanmar×OC အချစ်ဦး၊အချစ်ဆုံး၊လက်တွဲ​ဖော်ဟာ တစ်ထပ်တည်းကျ​သောအခါဝယ် 8.2.2023 ___ 8.4.2023
1M 84.3K 33
Gangsterအဖွဲ့ Firelight၏ Leaderဖြစ်သူ Park Chanyeolနှင့် သာမန်ကျောင်းသားလေး Byun Baekhyunတို့ အဆောင်၌တစ်ခန်းတည်း နေမိကြလေရာ.... Gangsterအဖြဲ႕ Firelig...
108K 13.7K 24
To capture the precious moment of Our Wang Yi Bo's Volunteering Work in Zhengzhou, Henan.