[Дууссан] Wonderful Day

Oleh xxanuxxi

74.2K 3.3K 47

Сүхён ээжтэйгээ хоёулахнаа амьдардаг сурлага сайтай даруухан охин. Түүний 18 насны төрсөн өдрийн үдэшлэгнээс... Lebih Banyak

1-р хэсэг
2-р хэсэг
3-р хэсэг
4-р хэсэг
5-р хэсэг
6-р хэсэг
7-р хэсэг
8-р хэсэг
9-р хэсэг
10-р хэсэг
11-р хэсэг
12-р хэсэг
14-р хэсэг
15-р хэсэг
16-р хэсэг
17-р хэсэг
18-р хэсэг
19-р хэсэг
20-р хэсэг
21-р хэсэг
22-р хэсэг
23-р хэсэг
24-р хэсэг
Special

13-р хэсэг

2.3K 113 0
Oleh xxanuxxi

Ээж Кёнсүүг өмнөө суулган өөрөө энгэртээ гараа тэврэн нухацтай царайлж харин Кёнсүү өнөөх том нүдээ эргэлдүүлэн шүлсээ байн байн залгин сууна... Харин намайг тэр хоёр саад болж болохгүй гэж ээж хэлсэн болохоор тэр хоёрыг том өрөөний буйдан дээр ажиглан сууж байлаа...

Ээж: Тэгэхээр...

Кёнсүү шүлсээ залгин гаран хөлөрсөн бололтой өмдөндөө арчаад ээжийн юу гэхийг хүлээнэ...

Ээж: Тэгэхээр чамайг Ду Кёнсүү гэсэн байхаа???

Кёнсүү толгой дохин: Тиймээ!

Ээж элгээ тэврэн: Манай Сүхёнтой яаж танилцсан юмбэ дээ нэг анги гэхэд би чамайг харж байгаагүй юм шиг байх юм!

Кёнсүү: Би нөгөө энэ улирлын дундаас шилжиж ирсэн. Сүхёнтой үерхээд 2 долоо хонож байгаа...

Ээж нухацтай царайлан: Тэгэхээр чи шилжиж ирээд удаагүй байж миний охиныг эргүүлсэн хэрэг үү?

Кёнсүү том нүдлэн гараа савчуулсаар: Үгүй ээ ээжээ.. бишээ эгчээ би нөгөө Сүхёныг 2 жилийн өмнөөс харж явдаг байсан тэгээд төрсөн өдрөөр нь... *Бурхан минь энэ залуу чинь...*

Би гялс орилон: ЭЭЖЭЭ!!! гал тогоо руу гүйж ороход ээж Кёнсүү хоёр хоёулаа цочин ээж над руу сонин харж харин Кёнсүү том нүдлэн сууж байв...

Би худлаа инээсээр: Ээжээ орой болчихсон байна. Энэ хүнийг эртхэн явуул!!!

Ээж Кёнсүү рүү хараад: Чи явамаар байна уу?

Кёнсүү шүлсээ гүд хийн залгиад над руу харахад би толгой сэгсэрхэд Кёнсүү: Юу..! Үгүй ээ...

Юу??? Тэнгэр минь энэ залуу чинь... Ээжийг нэг шалгаагаад эхэлвэл ямар аймар гэдгийн анхааруулж байсан байхад яагаал үлдчихэв дээ!!! Солиорчихож!!! Одоо Вон хатагтай юу ярих бол доо!!!

Ээж инээмсэглэн: За тэгвэл... над руу хараад: Вон Сүхён өрөөндөө орж хичээлээ хий!!!

Ээж инээмсэглэн: Сүхён-ши та бид хоёрт саад болоод байна явж хичээлээ хий!!! RIGHT NOW!!!

Кёнсүү рүү харахад тэр амаа жимийн сууж байлаа... Муухай амьтан...

Би хөлөө чанга чанга дэвслэн өрөөндөө орж ирэн Кёнсүүг ээжийн асуултанд битгий л хүүхдийн талаар ам алдчихаасай гэж залбиран сууна...

Кёнсүүгийн талаас

Сү.ээж: За тэгэхээр саяны яриагаа үргэлжлүүлцгээе!

Би бөхийн: За!

Сү.ээж инээмсэглэн: Тэгэхээр манай Сүхёныг яаж гуйсан юмбэ дээ? Аав ээж чинь юу хийдэг хүмүүс байдаг юм?

Би инээмсэглэн толгойгоо маажин: Гуйхын хувьд бид хоёр бөгж... намаыг яриагаа дуусгаж амжаагүй байхад Сүхёны ээж уулга алдан: Вуууааа дебак та хоёр бүр бөгж солилцчихсон хэрэг үү? (бодох) Гэхдээ би Сүхёны хуруунаас юу ч олж хараагүй дээ!!! За байж байгаарай гээд утсаа аван нэг хүн рүү залгалаа...

Сү.ээж: Вон Сүхён буугаад ир!!!

Вуууаа ирээдүйн хадам ээж маань Сүхён-оос үнэхээр өөр юм гээч!!! Сүхён яасан бэ гэсээр гал тогоонд орж ирэхэд ээж нь түүнийг татаж хажуудаа суулган гарын барин эргүүлж харахад нээрээ миний өгсөн бөгж гарт нь алга байлаа.. Юу вэ? Энэ охин чинь...

Сүхён сонин царайлан: Ээжээ яагаад байгаа юм???

Сү.ээж гайхан: Бөгж хаана байгаа юм?

Сүхён: Ямар бөгж???

Өө заза энэ бяцхан ээж чинь...! Миний бөгжийг хаячихсан юм байхдаа!!!

Сү.ээж: Кёнсүүгийн чамайг гуйхдаа өгсөн бөгж хаана байнаа?

Би толгой дохин: Харин тийн хаана байгаан?

Сүхён ярвайсаар: Юу вэ? Хаана байдаг юм байдаг газартаа л байхгүй юу гэсээр хүзүүнээсээ гинжинд хийсэн бөгжөө гаргаж ирж үзүүллээ...

Би гайхан: Яагаад гартаа зүүхгүй байгаа юм?

Сүхён нүдээ эргэлдүүлэн сонин хараад: Гар нүүрээ угаах, гэр цэвэрлэх, хоол хийх гээд л байнга авч тавиад мартагдах гээд байхаар хүзүүндээ зүүчихсэн юм! Яасан..?

Би малийн толгой сэгсрээд: Яагаачгүй!!!

Сү.ээж бөгжийг үзэж байснаа: Ааввв яасан хөөрхөн юмбэ! За Сүхён одоо чи яваа!!!

Сүхён сонин харан: Юу вэ? Энийг асуух гэж л дуудсан хэрэг үү?

Сү.ээж: Өөр чамайг яах гэж дуудах юм?

Үнэхээр хөгжилтэй юмаа!!!

Сүхён өрөө рүүгээ орон ирээдүйн хадам ээжийн минь асуулт үргэлжилж би ч гэр бүл мөрөөдөл гээд асуусан бүх зүйлд хариуллаа...

Сү.ээж: Чи мэдэж байгаа байх манай Сүхён хичээлээс өөр зүйл бараг л мэдэхгүй! Аав нь бид хоёрыг орхиж явснаас хойш ганц ч удаа миний санааг зовоож байгаагүй! Энэ уг нь сайн хэрэг ч би охиноо үеийн охидууд шигээ хөгжилдөж наргиж надаар оройтлоо гэж загинуулаасай гэж хүсдэг.. Бас чи хоёр жил харж явсан юм чинь ажигласан л байх тэрнийг ямар дотогшоо хүн болохыг бараг хэн хүнд сэтгэлээ нээж яриад байдаггүй гэдгийг... Би ч гэсэн хааяа охиноо дотроо яг юу бодож явдаг бол гэж... муу аав ээж хоёртой учирсандаа өдий багаасаа хэтэрхий хүнд шарх авсан түүний сэтгэлийг бага ч гэсэн мартуулах гэж би ядаж найз шиг нь байхыг хичээж ирсэн ч Сүхёны хувьд би найз гэдэг үүднээс нэн түрүүнд ээж нь болохоор хааяа тэрэнд хэлж чадахгүй зүйл байгаа юм шиг санагддаг... Чамтай ярилцахад чи миний бодож байснаас үнэхээр сайн хүүхэд бололтой! Манай охиныг битгий гомдоогоорой! Ааваасаа болж эрэгтэй хүнд итгэх итгэл нь алдагдахвий гэдгээс айдаг байсан тэр айдсыг минь чи харин алга болгочихлоо... (инээмсэглэх)

Сүхёны ээж энэ бүгдийг надад ярьж байхдаа нүдэнд нь нулимс хурсан байлаа...

Би инээмсэглэн: За ээжээ бишээ эгчээ... (толгойгоо маажих)

Сү.ээж инээмсэглэн: Ээж гэж дууддаа!!! Би хүүтэй болохыг хүсдэг шүү! (ирмэх)

Миний талаас

Би ээжийгээ зовоохгүй байвал болоо гэж боддог байсан болохоос ээжийнхээ юу бодож явдгыг нэг их боддоггүй байж... Надтай ярилцах гэсэн хүслийг нь ойлгохгүй үл тоож байсандаа харамсана... Би хэзээнээс дуугаа хурааснаа сандаггүй ч дуугүй байвал хэн нэгэнд төвөг удахгүй гэж боддог минь үгүй бололтой... Ээж Кёнсүү хоёрын яриаг сонсон зогсож байгаад өрөө рүүгээ орлоо... Надад байгаа ганц гэр бүл болох ээжээсээ одоогийн нөхцөл байдлаа нуухгүй байсан дээр үү? Яг одоо гараад хэлвэл яах бол??? Би хүүхдийн талаар хэлэх үгүйгээ бодон хэвтэж байгаад доош буухад ээж Кёнсүү хоёр инээлдэн хоол хийж байлаа...

Би тэр хоёрын хажууд очиход Кёнсүү инээмсэглэн: Өө хайраа

Ээж инээмсэглэн: Вон Сүхён чи ч гараад өгчээ!!! Ду хүргэн хоол хийхдээ бараг л мастер юм байна...

Би инээмсэглэн: Ммм тийм байх...

Кёнсүү ээж хоёр хоол хийн би тэр хоёрыг харан инээмсэглэн сууж Кёнсүү үе үе ээжийн нүдийг хариулан агаарын үнсэлт илгээж эсвэл нүдээ ирмэх нь энэ залуу үнэхээр эгдүүтэй хайр хүргэм юм... Хоол ч бэлэн болж ээж ширээнд өрөн би хачирнуудаа өрж Кёнсүү хоолоо авч ирэн тавиад миний хажууд суун бид хоёр ээжийг түрүүлж гар хүрэхийг нь хүлээнэ..

Ээж шөлнөөс амсаад нүдээ анин: Вуууааа дебак! (эрхий хуруугаа гаргах) Ду хүргэн хамгийн шилдэг нь...

Кёнсүү инээмсэглэн бөхийгөөд: Баярлалаа ээжээ!

Би тэр хоёрыг харан инээмсэглээд шөлнөөс халбагадахад дотор муухайран огисоор угаалгын өрөө рүү гүйлээ... Угаалгын өрөөнөөс гарахад Кёнсүү санаа зовсон харцаар харан харин би инээмсэглэн зүгээр гэсээр гал тогоо руу ороход мэдээж шүү дээ Вон хатагтай ямар гярхай хүн билээ...

Ээж нухацтай царайлан: Чи жирэмсэн хэрэг үү?

Кёнсүү над руу харахад би ямар хариу сонсохыг нь мэдэхгүй ч зүгээр л ээждээ үнэнийг хэлэхээр шийдэн муухан инээмсэглээд: Тиймээ...

Кёнсүү миний гарнаас атган над руу ширтэнэ...

Би хүчилж инээмсэглэн: Уучлаарай ээжээ!

Кёнсүү босож бөхийгөөд: Уучлаарай ээжээ! Хэсэг хугацаанд тэр өрөөг чимээгүй ноёрхож Кёнсүү бид хоёр ч гар гарнаасаа чанга атган сууж байтал ээж босоод явчихав... Бид хоёр бие бие рүүгээ харан би ч Кёнсүү рүү хүчлэн инээмсэглэн сууж байтал ээж орж ирснээ: Хэдэн сартай юм???

Би ээж рүү харан: Зургаан долоо хоногтой!

Ээж нухацтай царайлж байснаа: Тэгэхээр Кёнсүү чи хүүхдээс л болж миний охинтой үерхэж байгаа хэрэг үү? Зөвхөн хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээх гэж...?

Кёнсүү ээжийн яриаг таслан өвдөг сөгдөөд толгой сэгсрэн: Үгүй ээ ээжээ бид хоёр санамсаргүйгээр хүүхэд олсон ч би хоёр жилийн өмнөөс Сүхён сайн байсан гэдэг минь үнэн шүү!!! Ганцхан хүүхдээсээ болж Сүхёнтой үерхэж байгаа биш хайртай болохоороо цаашдаа ч гэсэн хүүхэд Сүхён хоёрыг юу юнаас илүү хайрлаж чадан гэдэг итгэлтэй байгаа...

Ээж Кёнсүүгийн яриаг таслан намайг ирж тэврээд нулимс дуслуулан: Муу охин эртхэн хэлэхгүй яасан юм???

7 хоногийн дараа

Ээждээ бүх зүйлийг хэлснээс хойш дахин ямар нэгэн зүйлээс айх айдас ч байхгүй болсон... Кёнсүү өдөр болгон манайд ирж орой болохоор явдаг болсон... Ээж Кёнсүү хоёрын яриа яахаараа тэгж төгс нийлдэгийг би үнэхээр их гайхдаг... Харин энэ долоо хоногоос эхлээд Кёнсүү болон Эксогийнхон бэлтгэлтэй гээд ойрын хугацаанд хичээлдээ явахгүй гэсэн надад урд нь тэгж санагддаггүй байсан ч одоо хичээлийн цагууд жоохон уйтгартай байгаа... Бас Тэхёнтой ч хамт давтлага хийж эхэлсэн нь арай ганцаардаад үхчихгүй бололтой!

Тэхён инээмсэглэн: Вон Сүхён чи ч ёстой гахай шиг иддэг болжээ...

Би муухай харах гэж оролдон: Хөөе хүн хооллож байж л эрүүл чийрэг байдаг юм байгааз! Тэгээд ч дараа долоо хоногт олимпиадтай хоёулаа толгой сэргэг байхгүй бол болохгүй! (инээмсэглэх)

Тэхён будаан дээр минь хачир тавин: Идээ ид! (инээх) Харин таргалчаад намайг сануулахгүй яасан юм гэж битгий гонгиноорой доо!

Би хоолоо идсээр: Чввв..,

Тэхён инээмсэглэн: Нээрээ Кёнсүү ярьсан уу?

Би хоолоо идсээр: Яасан?

Тэхён үс сэгсийлгээд: Золиг чинь яавал гэж...!

Би: Пшшшш.., яриагүй ээ! Завгүй байгаа байх...

Бид хоёр хоолоо идэж дуусан заалнаас гаран алхаж байтал Тэхён мөрөөр тэврэн: Вон Сүхён!!!

Би инээмсэглэн: Юу вэ???

Тэхён инээмсэглэн: Би нэг охинд сайн болчихсон чи надад тусалж чадах уу?

Би инээмсэглэн: Пшшш миний туслах ч гэж юу байхав дээ...

Тэхён инээмсэглэн: Чи тусалж чаднаа... Харин өнөөдөр давтлага хийхгүйгээр хичээл тараад урлаг зааланд хүрээд ирээрэй! Чамаар туслуулах зүйл байна гээд цаашаа эргэхэд

Би хойноос нь: Хөөе Нам анги руугаа явахгүй юм уу?

Тэхён гараа далалсаар: Эхлээд очих газар байна чи түрүүлээд очиж бай!

Би инээмсэглэн гэдсээ илээд: Дахиад өлсөөд байх чинь... Гэхдээ Нам ах ямар охиндоо сэтгэлээ илчлэх гээд хайр сэтгэлийн тал дээр ямар ч туршлагагүй ээжийг нь ашиглах гэж байгаа юм болдоо... Амжилттай болвол хоёулаа пицца авхуулж идэх үү?

Утас дуугаран халааснаасаа гаргаж ирэн харвал танихгүй дугаар байлаа...

Lanjutkan Membaca

Kamu Akan Menyukai Ini

6.5K 440 4
Anime x Reader Төрөл:"Хайр дурлал, адал явдал, инээдэм, сургууль, зарим хэсэг нь (+18)" Уг зохиолыг хуулбарлан санаа авахыг хатуу хориглоно!!! Санаа...
66.1K 10.2K 20
KINGS цувралын 4-р бүлэг эхэллээ. . .
927K 111K 64
F ယူနီဗာစီတီ ရဲ႕ စြဲ​ေဆာင္​မႈ အ႐ွိဆံုး ​ေယာက်ာ္​း ႏွစ္​​ေယာက္​.... ၀မ္​ကြမ္​းနင္​ နဲ႔ က်န္​းလင္​ရိ ထိုလူငယ္​ ႏွစ္​ဦးမွာ မည္​သည္​့ကိစၥတြင္​မဆို သူႏို...
1M 38.4K 40
(unicode/zawgyi) မာနကြီးသလောက်အရမ်းချစ်တတ်သော'ကိိုကို'နှင့်ဆယ်နှစ်လောက်ငယ်သော'ကိုကို'ဘာပြောပြော"အင်း" ''ဆိုပြီးသဝန်တိုတတ်တဲ့...'ကေလး. '. 🔞🔞🔞 🖤🖤�...