[Дууссан] Wonderful Day

By xxanuxxi

74.2K 3.3K 47

Сүхён ээжтэйгээ хоёулахнаа амьдардаг сурлага сайтай даруухан охин. Түүний 18 насны төрсөн өдрийн үдэшлэгнээс... More

1-р хэсэг
2-р хэсэг
3-р хэсэг
4-р хэсэг
5-р хэсэг
6-р хэсэг
7-р хэсэг
8-р хэсэг
9-р хэсэг
10-р хэсэг
12-р хэсэг
13-р хэсэг
14-р хэсэг
15-р хэсэг
16-р хэсэг
17-р хэсэг
18-р хэсэг
19-р хэсэг
20-р хэсэг
21-р хэсэг
22-р хэсэг
23-р хэсэг
24-р хэсэг
Special

11-р хэсэг

2.3K 112 0
By xxanuxxi

Биеийн тамир орж охид талбайн нэг талд гар бөмбөг тоголцгоож хөвгүүд нэг талд сагс тоголцгооно... Кёнсүү намайг болгоомжтой хүүхдүүдийн хөлнөөс хол бай гэж хэлсэн болохоор талбайн захад байх сандал дээр тэднийг ажиглан сууна.

Би инээмсгэлсээр хөвгүүдийн зүг харахад Кёнсүү Бэкхён Чанёол 3 Тэхён Чэн бас манай ангийн даруухандаа тооцогдох ЖунХён 3 нэг баг болон сагс тоглож харин гар бөмбөг тоглох охидууд руу харахад Сэхи хэдэн охидуудтай гар бөмбөг тоглоно... Би ч спортод нэг их хорхойтой хүн биш болохоор удахгүй болох химийн олимпиадтай холбоотой тестийн номоо бөглөн мэдэхгүй асуулт гарч ирэн харандаагаа эргүүлэн сууж байтал харандаа минь газарт унан өнхөрсөөр нэг хүний өмнө очиж хөлд нь тээгэлдээд зогсов... Би номоо хажуудаа тавиад яг босох гэж байтал нэг хүн харандааг минь аван над руу сарвайгаад: Сайн уу? (инээмсэглэх)

Би дээшээ өндийн хартал манай ангид Тэхёнтой хамт шилжиж ирдэ охин инээмсэнлэн зогсож байлаа... Би өөдөөс нь инээмсэглэн харандаагаа аваад: Баярлалаа! Сайн сайн уу?

Тэр охин харандааг минь өгснийхөө дараа дахин гар сунгаад: Намайг Хэсү гэдэг Пак Хэсү!

Би инээмсэглэн гар бариад: Мэднээ намайг Сүхён! Вон Сүхён гэхэд тэр миний хажууд суун тестийн минь номыг аваад: Чамайг ангийнхан чинь онц сурлагатай даруухан гэж хэлсэн үнэн бололтой! Би өөдөөс зүгээр л инээмсгэлээ... Тэр гараа хойш тулан над руу харан: Би чамтай найз болж болох уу? гэхэд надад дургүйцэх зүйл байхгүй шүү дээ! Түүний өөдөөс харан инээмсэглээд толгой дохиход Хэсү: Баярлалаа! (инээмсэглэх) Нээрээ чи надад ангийхнаа танилцуулж болох уу? гэхэд би тестийнхээ ном руу нэг харан дотроо орой гэртээ уулзая гэж хэлээд цүнхэндээ хийлээ...

Би инээмсэглэн: Ммм эхлээд хэнээс нь эхэлж танилцуулах вэ байз! (ангийнхан руугаа харах)

Хэсү хөвгүүдийн зүг рүү харж байснаа: Эхлээд хөвгүүдээ танилууулж болох уу?

Би инээмсэглэн түүнд хэн нэгэн таалагдсан бололтой гэж бодсоор хамгийн түрүүнд Бэкхёныг танилцууллаа...

Бэкхён- Тэр бол ангийн уур амьсгал бүрдүүлэгч нэгэн. Хөгжилтэй гоё дуулдаг бас нилээн сахилгагүй! Би Сэхи рүү харсаар чи тэр хөөрхөн шартай охиныг харж байгаа биз дээ! Тэр хоёр үерхдэг.

Чэн- Тэр бол үнэхээр сайхан сэтгэлтэй нэгэн яг л ах шиг түүн шиг ахтай байсан бол ч... Түүний хоолой яг л сахиусан тэнгэр мэт... Хичээлдээ ч нилээн сайн бас их даруухан. Ингээд бодсон бид хоёр зарим талаараа үнэхээр адилхан юм гээч...

Чанёол-Тэр бол хаппи вирус. Юу гэдгийн чи өөрөө энэ хэдэн хоногт ажигласан байх тэр үргэлж инээж ам нь чөлөө завгүй чалчиж байдаг. Бас хүмүүсээр тоглоом шоглоом хийхдээ ч сайн. Бэкхён тэр хоёр нийлвэл тэгээд л ямар ч хошин шог үзэснээс илүү... (инээмсэглэх) Тэр үглэхдээ сайн гэдгийг нь би саяхан л мэдсэн шүү!

Кёнсүү дээр ирэхэд миний нүүрэнд инээмсэглэл тодрон тэрний өхөөрдөм үгс гайхалтай инээмсгэлэл, хайр хүргэм анхаарал халамж гээд л бүгд төсөөлөгдөн хацар минь яагаарсаар хацраа барин: Кёнсүү - Тэр бол...

Хэсү инээмсэглэн: Кёнсүүгийн талаар хэлэхгүй байсан ч болон доо би сайн танина... гэхэд нь би гайхан түүн рүү том нүдлэн харахад тэр Кёнсүүгийн зүг харан инээмсгэлсээр: Тэр багадаа яг л охин шиг байсан! (инээмсэглэх) Би найзуудынхан тухай л мэдэх гэсэн юм! Баярлалаа Сүхён-аа,.. Аан тийн Кёнсүүг найз охинтой болсон эсэхийг мэдэхгүй биз!!!

Би гайхширсаар бас балмагдсаар юу гэж хэлэхээ мэдсэнгүй! Тэр тэгэхээр Кёнсүүг мэддэг байхнээ...

Би шүлсээ залгин: Кён-Кёнсүүг таньдаг хэрэг үү?

Хэсү инээмсэглэн: Манайх гадаад руу шилжихээс өмнө бид найзууд байсан гэж хэлж байхдаа түүний нүүрэнд инээмсэглэл тодрон сагс тоголж буй миний найз залуу болох Кёнсүү рүү ширтэж байлаа... Зүгээр л багын найз гэж байхад яагаад надад ингэж хармын хардах түгшүүртэй сэтгэл төрөн гомдох ч биш уурлах ч биш мэдрэмж төрөөд байгааг ойлгох юм алга... Би Хэсү рүү нэг Кёнсүү рүү нэг харан сууж байтал Кёнсүү бидний зүг харан гараа даллахад

Хэсү инээмсэглэн: Тэр намайг таньсан юм байхдаа гэж хэлээд өөдөөс нь гараа даллаа... Харин би юу хийхээ мэдсэнгүй гайхсаар Кёнсүү руу хараад дотор давчидаад байсан тул Хэсү рүү хүчлэн инээгээд заалнаас гарлаа...

Цагаа тулахаар хүн гэдэг амьтан юу ч хийж чаддаггүй бололтой! Кёнсүүд найз охин байгаа тэр хүн нь би гээд хэлэх гэсэн ч амыг минь скочдоод хаячихсан юм шиг л юу ч хэлж чадсангүй! Би ариун цэврийн өрөө орон нүүрээ хүйтэн усаар шавшин толинд тусах өөртэйгөө: Чи үнэхээр арчаагүй юм Вон Сүхён! Үгүй ээ гэхдээ гэхдээ яг юу гэх ёстой байсан гэж...? Ааашш энэ сонин мэдрэмж юу юм бэ??? Бурхан минь юу ч болоогүй байхад уур хүрээд байгаа чамайг ойлгохгүй байна Вон Сүхён!!! Чи ер нь юу болсон гэж уур чинь хүрч дотор чинь давчидаад байгаа юм??? Ааааа ойлгохгүй байна ойлгохгүй байна юу ч ойлгохгүй байна!!! нүүрээ дахин дахин хүйтэн усаар шавшисаар гүнзгий амьсгаа аван ариун цэврийн өрөөнөөс гарахад Кёнсүү хана налан зогсож байлаа...

Тэр миний уравгар царайг харан санаа зовсоор: Яасан бэ хайраа? Дахиад дотор чинь муухайрсан юм уу? Чамайг заалнаас гэнэт гараад гүйчхээр чинь ямар их санаа зовсон гээч! Кёнсүү хоёр гарнаас минь атгаад: Ямар нэгэн юм болоо юу?

Би дотроо ганцхан түүнийг над руу эсвэл Хэсү рүү хэн рүү нь гар далалсан юм бол гэсэн тэнэг бодол эргэлдэж Хэсүгийн түүн рүү харах харц, хэлсэн үгс нь толгойд эргэлдэнэ... Бурхан минь Вон Сүхён чи ч бүр солиорч байх шив!!!

Кёнсүү нүүрний урдуур гараа савчуулахад л тэнэг бодлоосоо саллаа...

Кёнсүү санаа зовсоор: Зүгээр үү хайраа? Эмнэлэг явах уу?

Би толгой сэгсрэн: Зүгээр дээ! Жоохон л дотор давчидсан юм! За чи хичээлдээ ордоо би ангид хүлээж байя гэж хэлэн түрүүлээд алхахад Кёнсүү гайхширсхийн намайг татаж зогсоогоод духанд минь дараа нь хацарт минь гар хүрээд: Уг нь халуураагүй л юм шиг байх юм! Хайраа ямар нэгэн юм болсон байна тийм үү?

Би худлаа инээмсэглэн: Зүгээрдээ! гарнаас минь атгасан Кёнсүүгийн гарыг буулгаад: Би удахгүй олимпиадтай болохоор хийх зүйл их байна ангидаа байж байя гэхэд Кёнсүү том нүдэлсээр хойно хоцров... Вон Сүхён чи чинь яачихаад байгаа юм бэ? Тэр ямар ч буруу зүйл хийгээгүй байхад яагаад ингэж хатуурхаад байгаа юм!!!

Ангидаа орж ирэн ширээгээ дэрлэн хэвтээд өөрийгөө ойлгохгүй юу ч буруу хийгээгүй Кёнсүүд уур хүрээд байгаагаа үнэхээр ойлгох юм алга... Би ийм хүн биш би ийм хүн биш гэж дахин дахин амандаа бувтнаж байтал хажууд хэн нэгэн ирж суух шиг болон өндийн харвал Тэхён инээмсэглэн сууж байлаа...

Би инээмсэглэн: Завсарлаагүй байгаа биз дээ!!!

Тэхён цамцныхаа халааснаас хоёр сүү гаргаж ирэн нэгийн надад өгөөд: Харин ариун цэврийн өрөөнөөс гарч байгаад чамайг анги руу орж байхыг хараад ирлээ л дээ... (инээмсэглэх) тэр сүүгээ задлан нэг балгаад над руу нухацтай харан: Найз залуу чинь үнэхээр ширүүн юм гээч! (инээх) Сагс тоголсон чинь киаааххх манай баг үнэхээр хүч хүрэхгүй юм байна...

Би Тэхёны өгсөн сүүг задлан нэг балгасаар үл ялиг мишээн: Хардаг байж!

Тэхён сүүгээ тонгойлгон нэг амьсгаагаар уугаад: Нээрээ надтай хамт олимпиадад бэлдэхгүй биз! (инээмсэглэх) Хааяа үнэхээр мэдэхгүй зүйл гарч ирвэл хажууд хэлж туслах санал бодлоо хуваалцах хүн хэрэгтэй юм... (толгой сэгсрэх)

Би түүн рүү харан инээмсэглээд: Бололгүй яахав надад ч бас тийм үе байдаг үнэхээр их хэрэг болдог шүү! (сүүгээ уух) Нээрээ чи хичээл рүүгээ явахгүй юм уу?

Тэхён над руу харан ярвайсаар: Чввв., хөөж байх шив! (инээмсэглэх) Явлаа явлаа! Танай хүнтэй очиж даагаа нэхье!

Би инээмсэглэн: Тиймээ хөөж байна зураасан нүдэт Нам гуай! (инээх) хурдхан явж үз!!!

Тэхён босож суниагаад: За тэгвэл маргаашнаас хамтдаа урдных шигээ бэлдэцгээе гэж хэлэн ирмээд ангиас гарав...

Би дахин ширээгээ дэрлэн хэвтэж байгаад нэг мэдсэн унтсан байлаа... Завсарлагааны хонх дугарахад л цочин сэрж нүдээ нухлан сууж байтал ангийнхан шуугилдцгаан орж ирэн Кёнсүү инээмсгэлсээр хажууд минь суун гарнаас атгахад яагаад гэдгийн мэдэхгүй ч нэг л түгшүүртэй эвгүй санагдан гараа зөөлөн татаж аваад өвдгөн дээрээ тавихад Кёнсүү гайхан над руу ширтэнэ...

Би худлаа инээмсэглэн: Ангид...

Кёнсүү надад гомдож байгаа болотой чимээгүй урагшаагаа харан: Ойлголоо гэж хэлэн бид тэрнээс хойш юу ч ярьсангүй би хичээлдээ анхаарч Кёнсүү үе үе над руу харах нь мэдрэгдэж байлаа..

Хичээл таран намайг дэвтэр номоо цүнхэлж байхад Кёнсүү над руу өрөвдөлтэй ч гэх юм уу? Асуусан харцаар харж байлаа... Би цүнхээ үүрээд: Бэкхён-аа өнөөдөр би Сэхитэй явж болох уу? Чи Кёнсүүтэй явчих гэхэд Кёнсүүгийн нүд урд урдынхаасаа томрон: Сүхён-аа???

Би 3р салаанд суух Хэсү рүү харахад тэр инээмсэглэн дэвтэр номоо цүнхлэн зогсож байлаа...

Би Хэсү рүү ширтсээр: Уучлаарай Кёнсүү надад Сэхитэй ярих чухал зүйл байна л даа! Ганцхан өнөөдөр л би Сэхитэй явчихая гэхэд Кёнсүү урвайсаар түрүүлээд гараад явчихав...

Бэкхён над руу нэг Кёнсүүгийн ардаас нэг харан: Юу за би явлаа хайраа гэсээр Сэхиг нэг үнсчихээд Чанёол Чэн хоёртой гарч явлаа...

Сэхи бид хоёр машины зогсоол руу алхаж байтал: Чамд юу тохиолдсон юм?

Би бодлогоширсоор Сэхигийн юу гэхийг сонссонгүй!

Сэхи ярвайсаар: Хөөе Вон Сүхён!!!!

Би цочин байрандаа зогсоод Сэхи рүү харахад тэр над руу нухацтай царайлан зогсоно...

Би том нүдэлсээр: Яасан бэ?

Сэхи ярвайсаар: Ухаан санаа чинь хаана яваа юм? Сая миний хэлснийг сонссон уу?

Би нүдээ эргэлдүүлэн: Тэр нөгөө... гэтэл бид хоёрыг хэн нэгэн дуудан хойшоо эргэж харахад Нами Инжү хоёр ирж байлаа... Гэхдээ хажууд нь байгаа охин чинь...

Continue Reading

You'll Also Like

115K 15.6K 20
KINGS өгүүллэгийн 3-р бүлэг эхэллээ. . .
565K 36.6K 31
story description>>>>> start-5/10/2021 end-1/1/2022
928K 111K 64
F ယူနီဗာစီတီ ရဲ႕ စြဲ​ေဆာင္​မႈ အ႐ွိဆံုး ​ေယာက်ာ္​း ႏွစ္​​ေယာက္​.... ၀မ္​ကြမ္​းနင္​ နဲ႔ က်န္​းလင္​ရိ ထိုလူငယ္​ ႏွစ္​ဦးမွာ မည္​သည္​့ကိစၥတြင္​မဆို သူႏို...
270K 33.9K 81
' အေးစက်တဲ့ မြွေဘုရင်ကြီးကို လက်ထပ်ဖို့ ဖိအားပေးခံ ရတယ် ' ( Forced to marry the cold snake king) 被迫男扮女裝嫁給冰冷蛇王 Original Author - 茶茶花開 Chapter -53 comp...