[Дууссан] Wonderful Day

By xxanuxxi

74.2K 3.3K 47

Сүхён ээжтэйгээ хоёулахнаа амьдардаг сурлага сайтай даруухан охин. Түүний 18 насны төрсөн өдрийн үдэшлэгнээс... More

1-р хэсэг
2-р хэсэг
3-р хэсэг
4-р хэсэг
5-р хэсэг
6-р хэсэг
7-р хэсэг
8-р хэсэг
10-р хэсэг
11-р хэсэг
12-р хэсэг
13-р хэсэг
14-р хэсэг
15-р хэсэг
16-р хэсэг
17-р хэсэг
18-р хэсэг
19-р хэсэг
20-р хэсэг
21-р хэсэг
22-р хэсэг
23-р хэсэг
24-р хэсэг
Special

9-р хэсэг

2.7K 135 2
By xxanuxxi

Бид дөрөв эргэж харахад: Энэ залуу чинь хэн билээ??? Тэр гурав над руу харан: Чи таньдаг хэрэг үү?

Би толгой сэгсрэн: Үгүй!

Тэр залуу гүйж ирэн урд минь амьсгаадан зогссоор инээмсэглэн: Сайн уу? Вон Сүхён!

Би том нүдэлсээр толгой дохин: Сайн сайн уу?

Тэр миний мөрөн дээр гараа тавин: Чиний байдлаас харахад намайг танихгүй байгаа бололтой тийм үү?

Би нүдээ эргэлдүүлсээр нөгөө хэд рүү харахад тэд нар надаас илт асуулт эрсэн харцаар харж байлаа... Би тэрний гарыг мөрөн дээрээсээ аван: Юу тиймээ гэхэд тэр инээснээ: Хамт химийн улсын олимпиадад орж байсан Нам Тэхён одоо санаж байна уу?

Би жоохон эргэлзсээр: Нам Тэхён гэнээ???

Тэхён инээмсэглэн: Дунд сургуульд байхад чи намайг зураасан нүдэт Нам гэж хочилдог байсан ш дээ санахгүй байна уу???

Гэнэт толгойд минь "зураасан нүдэт Нам миний гадилыг өг!" гэх дүр зураг орж ирэхэд л би тэрнийг хэн болохыг таньлаа...

Би инээмсэглэн бага ч гэсэн гайхсаар: Вуууааа надаас жижигхэн байсан зураасан нүдэт Нам??? Чи ингэж их өөрчлөгдсөн байхад би чамайг яаж таних юм бэ? гэж хэлэхэд тэр инээмсэглэн намайг шууд тэвэрснээ өргөн эргүүлж байтал хажуунаас хэн нэгний Сүхён гэх дуу сонсогдлоо... Би энэ дууг танин мэдээж андхааргүй танин Кёнсүү!!!

Кёнсүү миний нэрийг дуудахад Тэхён зогсон намайг буулгаад Кёнсүүгийн зүг харан над руу харж байтал Кёнсүү ямар ч нүүрний хувиралгүй урд минь ирээд намайг өөр лүүгээ татан: Хэн юм?

Би Кёнсүү рүү харсаар эргэн Тэхён руу харан: Миний...

Тэхён миний яриаг таслан Кёнсүү рүү инээмсэглэн гар сунгаад: Сайн уу? Вон Сүхёны дунд сургуулийн найз Нам Тэхён гэж хэлэхэд Кёнсүү миний гарыг атгасан байсан гараа тавин Тэхёны гарнаас атган: Вон Сүхёны найз залуу Ду Кёнсүү...

Хүүүү бурхан минь яасан халуун юм бэ? Энэ залуу чинь... Би санаа зовон бас бага зэрэг ичсээр Тэхён руу харахад тэр инээмсэглэн Кёнсүүтэй гар бариад: Сүхён-аа би өнөөдрөөс танай сургуульд шилжиж ирж байгаа чи хэдийн хэд юм гэхэд би дотроо тодорхой хэмжээгээр баярлаж байсан ч тэрийгээ ил гаргахгүйг хичээн: Вооо тийм үү? Би...

Кёнсүү миний яриаг таслан: 4-1 гэж хэлэхэд Тэхён бага зэрэг гайхан Кёнсүү рүү хараад удалгүй над руу харж инээмсэглэн: Тэгвэл удахгүй нэг ангид дахин хамтдаа хичээцгээе! Би одоо хувийн хэргээ аваачиж өгөх ёстой гэж хэлэн эргэж хараад хэд алхаснаа буцаж эргэн миний урд ирээд: Нээрээ дугаараа өгчих асуух юм гарвал энд чамаас өөр надад таньдаг хүн байхгүй юм чинь гэхэд Кёнсүү тэрний утсыг аван өөр лүүгээ залгаад утсыг нь буцааж өгөн: Чи намайг бас таних юм чинь асуух зүйл гарвал над руу залгаарай! гэж хэлэхэд Тэхён үл ялиг инээмсэглэн гаоаа далалсаар гүйгээд явчихав.

Би Кёнсүү рүү ширтсээр зогсож байтал Кёнсүү над руу хараад хоолойгоо засан: Яасан? кхммм, Яагаад ширтээд байгаа юм...

Гэтэл хажуунаас хүмүүс алга ташин: Вууууааа ДЕБАК! Ду Кёнсүү чи ч ёстой вуууааа (алга таших)

Бид хоёр хажуу тийшээ харахад Нами Инжү Сэхи 3 амаа жимийн инээхгүйг хичээн, Бэкхён Чанёол Чэн 3 алгаа ташин зогсож байлаа...

Кёнсүү хоолойгоо засан: Хичээлээсээ хоцормооргүй байвал хурдан хоолны заал руу явж цайгаа ууцгаая гэж хэлэн намайг хөтлөн чирэх шахам явлаа... Би түүний ардаас ширтэн түрүүний хийсэн үйлдэл үг болгон намайг гайхашруулж бас хайр хүргэн өхөөрдөм санагдана...
Бид хоёр хоолны зааланд орж ирэн суухад манай хэд ч бас орж ирэн зэрэгцэн суун хөвгүүд хоолоо авхаар явах хойгуур Сэхи Инжү Нами 3 над руу цоо ширтэнэ..

Би бага зэрэг гайхан: Т-та 3 яасан бэ?

Инжү санаа алдсанаа инээмсэглэн: Сүхён би чамд ямар их атаархаж байна гээч!

Би иэээмсэглэн: Юунд тэрэв...?

Нами: Чиний найз залуу вууааа дебак!!! Кёнсүү гаднаасаа тайван дөлгөөн хүн харагддаг хирнээ түрүүний найзын чинь өөдөөс өлсгөлөн чоно шиг л тэр хоёр бүлтгэр нүдэнд нь гал асаж байнаа тэгснээ: (Кёнсүүг дуурайх) Вон Сүхёны найз залуу Ду Кёнсүү!!! Вуууааа (алгаа таших) үнэн күүл...

Инжү утсаа авсанаа: Тэр битгий хэл тэр залуу руу залгалаа: Чи ч гэсэн намайг танин биз дээ асуух зүйл байвал над руу залгаарай! (Кёнсүүг дуурайх) Вуууааа (алгаа таших) Нами бид хоёр чамд атаархсандаа шээс гоожихнээ...

Би инээмсэглэн: Юу вэ та хоёр!!!

Инжү гараа савчуулан: Ани ани нээрээ шүү гэхдээ л цагаанаар л даа гэж хэлэн Намитай High Five хийлээ...
Би хөнгөхөн инээмсэглэн хацар минь ягааран сууж байтал хөвгүүд ч ирж Кёнсүү миний хажууд суун өөдөөс Чанёол Инжү хоёр харж сууна... Гэнэт хоолоо идэх гэж байтал хий огин суудлаасаа босон заалнаас гүйж гаран ариун цэрин өрөө орлоо... Кёнсүү араас гарч ирсэн бололтой охидын ариун цэврийн өрөөний гадна сандарсан байдалтай: Сүхён-аа зүгээр үү? Яасан бэ? Хаа нэгтэй өвдөж байгаа газар байна уу? гэж хэлэхэд би амаа зайлаад нойлоос гаран: Би зүгээрээ жоохон л хий огиуллаа...

Кёнсүү санаа зовсон байртай над руу ширтэн гарнаас минь атгаад: Хоёулаа эмнэлэг явах уу?

Би толгой сэгсрэн: Зүгээр дээ гайгүй байх! Нээрээ хоёулаа хоолоо идсэнгүй! (хошуугаа бага зэрэг унжуулан) уг нь өлсөөд байгаа юмсан гэж хэлэхэд Кёнсүү хацарнаас минь чимхэн: Бяцхан ээж минь хоёулаа явж автомат машинаас юм олж идье гэж хэлэн намайг хөтөлсөөр сургуулийн буланд байх автомат машин дээр ирэхэд йогуртаас өөр олигтой юм байсангүй! Кёнсүү хоёр йогурт аваад надад нэгийг нь задалж өгөөд: Түрхэн энийгээр аргалчих одоо ганцхан цаг болохоор хоёулаа тараад манайд очьё! Би чамд гарынхаа хоолыг хийж өгье гэхэд би баярлан: Вуууаа нээрээ юу? гэнэт бидний анхны болзоо санаанд орон урвуу царайлахад Кёнсүү сандран: Сүхён-аа яасан бэ? Дахиад дотор чинь муухайраад байна уу???

Би хошуугаа унжуулан сонсогдох төдий: Бидний анхны болзоо...
Би өөрийгөө үнэндээ гайхаж байна би хэзээ ийм эрх болчихсон юм бүү мэд!!!

Кёнсүү чанга инээн: Тэнэгхэн минь дээ! Тэгээд л анхны болзоогоо манайд би чамд гарын хоолоо хийж өгөөд хоёулаа гэрт кино үзээд л гоё биш гэж үү? Харин ч илүү романтик... Дараа чи бид хоёрт зугаалах цаг зөндөө олдон ммм! (тэврэх) Эхлээд таны жижигхэн ходоодыг баярлуулах хэрэгтэй байх (инээх)

Бид хоёр сүүлийн цагтаа суун нөгөө хэдэд болзоотой гэж хэлээд Кёнсүүгийн гэр лүү явлаа... Кёнсүү замдаа нэг гараараа үрүүлээ барин нөгөө гараараа миний гарыг салаавчилан атгаад үе үе урууландаа хүргэн хөнгөхөн үнсэнэ.... Бид хоёр тэднийд ирэхэд тэднийх нийтийн орон сууц ч гэсэн нилээн баян бололтой! Кёнсүү надаас түрүүлж буун хаалга онгойлгоод гарнаас минь хөтөлсөөр гэр лүүгээ ороход миний гадарласан зөв байж нилээн олон өрөөтэй Пентхаус байлаа...

Кёнсүү надад өөрийнхөө нэг сул цамц өмд өгөн соличихоод гараад ир гэж хэлээд өөрөө гал тогоо руу орлоо... Би угаалгын өрөө орон өгсөн хувцсыг нь сольж өмсөхөд өмд нь шувтраад байсан тул өмссөнгүй сул цамц нь надад яг л даашинз шиг байлаа... Тэрний цамцыг үнэрлэн зогсоход түүнээс үнэртдэг гоё үнэр цамцнаас нь үнэртэн би өмдийг нь барьсаар угаалгын өрөөнөөс гаран гал тогоо руу ороход Кёнсүү хормогч зүүчихсэн цаашаа хараад мах хуурч байлаа... Би сандал татан түүнийг араас нь ширтсээр шанаагаа тулан сууж байгаад яагаад ч юм кинон дээр гардаг шиг тэрнийг араас нь очиж тэвэрмээр санагдан өөрийгөө шоолон ширээ дэрлээд долоовор хуруугаараа Кёнсүүгийн нэрийг бичин сууж байтал хэн нэгэн араас минь тэврэх нь тэр хэн нэгэн ч гэж Кёнсүү! Би бага зэрэг татасхийн цочиод юу хийхээ мэдэхгүй хөшин зогсож байтал Кёнсүү хацар дээр минь үнсээд: Чамайг унтчихлаа л гэж бодлоо дуудаад хариу өгөхгүй болохоор чинь! (инээх) Би тэнэг төсөөллөөсөө болоод орчноосоо тасарчихсан байж...

Кёнсүү урд минь хоол тавиад: За ахлах тогооч Ду Кёнсүүгийн гарын шпагети (малийх)

Би инээмсэглэн сэрээгээ авсаар: Амтархан иднээ гэж хэлээд гоймонг нь соустойн хольж ороогоод амандаа хийхэд Кёнсүү амыг минь арчиж өгөөд бүлтгэнсээр: За ямар байна! (гэгэлзэх)

Би инээмсэглэн эрхий хуруугаа гозойлгосоор: Вуууааа ёстой жжан жан... (хөлөө савлах) Би өдрийн хоолой идээгүй болохоор аймар өлсчихсөн байсныг хэлэх үү? Юм ярих завдалгүй ам руугаа шпагети чихсээр дуусгахад Кёнсүү урд ус тавиад: Хатагтай одоо надтай хамт кино үзэх үү?

Би инээмсэглэн толгой дохиход Кёнсүү намайг хатөлсөөр том өрөөнд орж ирэн DVD асаан нэг кино сонгон тавихад тэр нь уянгын кино байлаа... Би киноны турш уйлахад Кёнсүү над руу ширтсээр надад сальфетик авч өгөн үсийг минь илбэнэ... Кино дуусахад би Кёнсүүгийн мөрийг дэрлэн нусаа татсаар: Аав нь яасан өрөвдөлтэй юм бэ? (нулимсаа арчих, нусаа татах)

Кёнсүү миний үсийг илбэн: Одоо битгий уйлалдаа хайраа!

Би тэрний хэлсэн сүүлийн үгэнд гайхаширан тэрэн рүү харахад тэр инээмсэглэн: Би чамайг одооноос хайраа гэж дуудаж байж болон биз дээ! Бид хоёр бие бие рүүгээ ширтэлцэж байтал Кёнсүү үсийг минь чихний араар хийсээр над руу ойртож эхэлхэн тэр...

Өчигдрийн үнсэлтийн талаар бодон орон дээрээ хоёр тийш өнхөрөн инээмсэглэж байтал ээж өрөөний үүдэнд зогсон: Анхны үнсэлтээ авсан бяцхан охин шиг юундаа мушилзаж туяалзаад байгаам дээ!!! (хөмсгөө өргөх)

Би цочин: Ёооо ээжээ хүүхэд гаргачихан шахлаа...

Ээж жуумалзан: Хнн сүртэй юм бэ гэснээ том нүдлэн: ЧИ ЖИРЭМСЭН БОЛЦОН ХЭРЭГ ҮҮ????

Continue Reading

You'll Also Like

152K 18.1K 20
KINGS өгүүллэгийн хоёр дугаар бүлэг тул эхлээд 1-р бүлгээ уншаарай. КайБинь цуврал үргэлжилсээр. . .
44K 4.5K 20
Өнгөрсөн рүү буцахыг хүсч байсан уу? Бүх хүмүүсийн эрж дуулдаг өнгөрсөн рүү ганцхан зүйлээр дамжин аялах боломжтой гэвэл итгэх үү? Миний хувьд ч бас...
1M 38.4K 40
(unicode/zawgyi) မာနကြီးသလောက်အရမ်းချစ်တတ်သော'ကိိုကို'နှင့်ဆယ်နှစ်လောက်ငယ်သော'ကိုကို'ဘာပြောပြော"အင်း" ''ဆိုပြီးသဝန်တိုတတ်တဲ့...'ကေလး. '. 🔞🔞🔞 🖤🖤�...