Биднийх байсан дурсамжууд /Ду...

Por Kikuchi_Oyuka

41.4K 2.3K 62

Бид бие биендээ баяртай гэж хэлж байна. Хичнээн бид хэлэхгүй гэж амалсан мөртлөө. Бид бие биенийгээ тавин яв... Más

БҮЛЭГ 1 'ДУРСАМЖ'
БҮЛЭГ 2 " СИЙЛЭН БИЧСЭН ҮГС"
БҮЛЭГ 3 "ТҮҮНЭЭС МИНЬ УРСАХ НУЛИМС"
БҮЛЭГ 4 "ҮЛ ТАНИХ ЭРЭГТЭЙ"
БҮЛЭГ 5 "ШИНЭ ТӨРХ"
БҮЛЭГ 6 "5 ДАВХАРТ БАЙРЛАХ ХААЛГА"
БҮЛЭГ 7 "ХООСОН МӨРӨӨДӨЛ"
БҮЛЭГ 8 "ТООЦООЛООГҮЙ ҮЙЛДЭЛ"
БҮЛЭГ 9 "БҮГД БУРХАНЫ БУРУУ"
БҮЛЭГ 10 "ХЭЗЭЭ Ч"
БҮЛЭГ 11 " ЗҮГЭЭР ЭЭ, БИ ХАЖУУД ЧИНЬ БАЙНА"
БҮЛЭГ 12 "ЦАГ НЬ БОЛСОН"
БҮЛЭГ 13 "ШУЛАМ"
БҮЛЭГ 14 "АСРАГЧ ЛИЛИ"
БҮЛЭГ 15 "ТҮҮНИЙ ТҮҮХ"
Bonus Chapter
БҮЛЭГ 16 "ЖЭЙК"
БҮЛЭГ 17 "МЭССЭЖ."
БҮЛЭГ 18 "ИТГЭЖ БОЛОХ УУ?"
БҮЛЭГ 19 "ТӨСӨӨЛӨЛ"
БҮЛЭГ 20 "БЭЛЭГ"
БҮЛЭГ 21 "СҮЙРЭЛ"
БҮЛЭГ 22 "ХООЛНЫ ЦАГ"
БҮЛЭГ 23 "НАДАД ХЭЛЭХ ЗҮЙЛ БАЙНА"
БҮЛЭГ 24 "БИД ИХ АДИЛХАН"
БҮЛЭГ 25 " MISSING HIM"
БҮЛЭГ 26 "ТЭВРЭЛТ"
БҮЛЭГ 27 "БАЯРЛАЛАА"
БҮЛЭГ 29 "ҮНЭН УЧИР"
БҮЛЭГ 30 "ЖИРИЙН АМЬДРАЛ"
БҮЛЭГ 31 "DISАРРЕАRED"
БҮЛЭГ 32 "RUNAWAY"
БҮЛЭГ 32
БҮЛЭГ 33 "ЖӨҮ!!"
БҮЛЭГ 34 "ЧИ ҮҮНИЙГ Л ХҮССЭН"
БҮЛЭГ 35 " БҮХ ЮМ ДУУССАН"
БҮЛЭГ 36 " ХАЙРТ КРИСТИНА"
◸◛◍Уншсанд баярлалаа.◴◭◪
Bonus Chapter pt.2 " БАЯРТАЙ... "

БҮЛЭГ 28 "СҮРДҮҮЛЭГ"

698 51 1
Por Kikuchi_Oyuka

Жэйк сургуульдаа ирэлгүй 2 долоо хоносон.

Түүнийг хаашаа явсан хэнтэй явсан юунаас болж зэргийг хэн ч мэдэхгүй. Тэрээр зүгээр л алга болчихсон.

Яг л Жэйк ямар нэгэн юмны утга учрыг олохоор явсан мэт алга болсон.

Энэ нь надад нэг бодлын сайн боловч өмнө нь найз байсан утгаар түүнд бас санаа зовж байлаа.

-Чи хоолоо идэхгүй юмуу?

Нэг чигрүү ширтэн амандаа хийсэн хоолоо нухаш болтол нь зашилсан миний анхаарлыг Жөү санаа зовсон байртай сарниуллаа.

Би нэг цэгт тогтсон харцаа хурдан шилжүүлэн түүнрүү хараад

-Идэж байна аа хэмээн амандах хоолоо залгилаа.

-Яасан ядраад байгаа юмуу? Бие чинь зүгээр биз?

Жөү дахин санаа зовсон байртай асуун баруун гараа миний духан дээр ирэн тавив.

Би түүний гарыг нь аажуухан холдуулангаа

ЙБи зүгээр ээ . Зүгээр л толгойд баахан юм бодогдоод . Тэгээд жоохон манарчихлаа.

Би урдах хоолноосоо дахин нэг халбагдахад Жөү баруун гарын минь хурууны завсраар атгаад
-Битгий өвдөөрэй хэмээн хэллээ.

-Та хоёрыг харахаар яагаад ч юм нүдээ ухаад авчихмаар санагдах юм. Бидэнрүү сижиглэсэн мэтээр харах Бианка бас л сижиглэсэн байртай хэлэхэд Жошуа баахан чихэр бэлэг барисаар ширээнд суулаа.

Тэрээр бэлгээ зөөж ядаж байсан бололтой ширээн дээр бараг л шидэн тавихад би түүнээс

-Юу вэ? Өнөөдөр чиний төрсөн өдөр юмуу?

Жошуа сандал дээр сууснаа

-Үгүй ээ.

-Тэгвэл яагаад чамд ийм их бэлэг байгаа юм?

-Мэдэхгүй ээ тэр охиных нь төрсөн өдөр гэсэн шүү дээ.

Бианка бэлгүүдийг нэг нэгээр нь харж байснаа

-Тэгээд яахлаараа тэр охины төрсөн өдөр байтал чиний төрсөн өдөр мэт чи тэр охиноос чихэр аваад байгаа юм?

-Чөтгөр бүү мэд. Жошуа мөрөө хөдөлгөн хэлэхэд Жөү гэнэт инээж

-Би чамд хэлээ биз дээ. Тэр хэтэрхий алдартай болохоор бүр хүмүүс өөрийнхөө төрсөн өдрийн бэлгийг хүртэл түүнд өгч байна.

Түүнийг ингэж хэлэхэд бид бүгд нэгэн зэрэг инээлдэж эхлэн би урд минь хамаагүй хаясан чихрүүдээс гайгүй чихрийг нь хайж эхлэлээ.

-Энэ нь гоё амттай. Жөү надад нэг цагаан өнгийн ууттай шоколадыг ойртуулан өгөхөд би тэр дор нь задлан нэгийг нь өөрийнхөө аманд , нөгөөхийг нь Жөүгийн аманд хийж өглөө.

Яагаад ч юм хэвшил болсон мэт.

-Та хоёр гоё харагдаж байна .

Жошуа гайхалтай инээмсэглэлээрээ инээн хэлээд түүний харц тэр дор нь Бианкаруу шилжихэд Бианкад бүр тоосон ч шинж байсангүй.

Тэрээр урд талдаа маш олон чихэр онгойлгон тавин амандаа нэгийг нь зуун цаасан дээр бичсэн зүйлүүдийг уншиж байлаа.

Магадгүй Бианка надаас ч илүү сохор охин байх.

Жошуа түүнрүү бага зэрэг итгэлтэй харцаар харсан ч тэр даруйдаа эргэн надруу харан инээмсэглэлээ.

Хөөрхий Жошуа.

-Заза би явлаа багшид нэг юм өгөх ёстой.

Жөү намайг атгасан гараа зөөлхөн тавин босоод надруу инээмсэглэн даллаад цүнхээ үүрээстэйгээ хоолны заалнаас гараад явав.

Түүнийг гартал нь би араас нь харан суутал Бианка Жошуа бүгд босоцгоож Жошуа надад ширээн дээр ийш тийш таран бутарсан жижгээс том хүртэлх бэлгүүдээс ээ гурвыг сонгон өглөө.

-Хүүе ээ би яаж авах юм бэ? Би бэлгийг түүний гараас авахаас эмээн асуутал Жошуа ямар ч тоосон шинжгүй

-Зүгээр ээ. Би угаасаа ийм ихийг -идэж чадахгүй. Наад чинь-.. Миний гаран дах чихрийн нэгрүү зааснаа
-Жөүгийн дуртай нь гэлээ.

Яг энэ үед би нэгэн үхлийн гэмээр харц наашаа харж байгааг зөн совингоороо мэдрэв.

Муу совин.

Би бараг хүүхэд үлдээгүй хоолны заалыг нэг бүтэн эргүүлэн тойрон харлаа.

Тийм ээ миний зөв байв.

Биднээс ердөө хэдхээн ширээний цаанаас гурван охин бидэнрүү, бараг яг надруу ширүүнээр ширтэцгээн сууж байлаа.

Би тэдэнд буруу зүйл хийгээгүй биз дээ? Эсвэл тэд бүгдээрээ хараа муутай болохоороо ингэж хараад байгаа юм болов уу?

Би тэдний харцаас хурдхан шиг бултан өөр тийш хараад Бианка Жошуад бараг шивнэж байгаа мэт

-Би түрүүлээд явлаа хэмээн хэлээд түргэхэн шиг заалнаас алхалан гарав.

Одоо бүр хүнтэй хэрэлдэх байтугай орооцолдхоос ч залхуу бас дургүй хүрч байна.

Дараагийн хичээлд орохоосоо өмнө гялс нойл орохоор шийдэн нойл орж бие засан дуусаад дөнгөж өндийн хувцсаа янзалж байтал гэнэт толгойноос авхуулаад хөлийн өлмий хүртэл час хүйтэн ус гойжин урслаа.

Хүүхдүүд нойлын дээгүүр надруу савтай ус асгаад дараа нь инээлдэн алхан гарцгаалаа.

Ус бүхэл биеийг минь норгож хуурай гэхээр зүйл үлдээсэнгүй. Би ямар хүйтэн усанд дургүй гэж бодно.

Хүүхдүүдийг нойлоос гарсан даруйд нь би хичнээн уснаас болж даарч бие минь чичирч хамаг хувцас минь биеэнд наалдаж байсан ч араас нь гаран цаашаагаа бахархалтайгаар алхалах охидын араас хамаг хүчээрээ

-Хөөе н*вшнуудаа хэмээн ориллоо.

Хүүхдүүд гэхдээ аз болж энэ хэсгээр нээх их явсан байсангүйд би тэр охидыг очин алахад ч бэлэн байлаа. Тэд намайг орилсон даруйд эргэн гурвуулаа харцгаалаа.

Тэд миний яг төсөөлж байсан охид байлаа.

Нөгөө надруу үхлийн ширүүн харцаар ширтэж байсан гурван охин.

Яагаад хүмүүсийг үзэн ядалт эцэс төгсгөлөө олдоггүй юм бэ? Ялангуяа миний эсрэг.

Би тэдэнрүү дүрэлзэн шатах ууртайгаа хамт хурдан алхан очитол голд нь зогсох намхан хэрнээ зивүүн харцтай охин

-Чи түрүүн биднийг юу гэсэн бэ? Би нэг талаараа инээгээд

-Сонссоныг чинь хэллээ.

Гэтэд өнөөх охин гэнэт хамраа чимхэснээ муухай царайлан

-Энэ юун заваан үнэр вэ? Чамаас үнэртээд байгаа юмуу? Бохирын ус юм биш үү? хэмээн хэлэхэд түүний хоёрт талд зогсох охид бас даган хамраа чимхэцгээж үнэр хөөж байгаа мэт гараа агаарт сэвж эхлэв.

-Та нарын наад гулгамтай гарнаас чинь асгарсан усны үнэр за юу. Голдоо хэсэг завсарлагаан аван өөрийн толгой дотор сум мэт нисэлдэх үгсийг эгнээ дараалалд оруулаад

-Та нар бас надад ямар өстэй болоод ингээд байгаа юм бэ?

Би аль болох асуудлыг тайвнаар шийдэх санаатай тайвнаар хэлэхийг оролдсон ч тэр охины үг миний уурыг гэнэт алга болгон гайхсан төрхөнд шилжин оруулав.

-Чи Жошугаас хол бай. Худлаа алдартай болохоор нь битгий наалдаад бай за юу? Чам шиг ийм охидыг би зөндөө харсан. Гэхдээ эцэст нь тэд хэзээ ч эрэгтэйдээ тоогдолгүй үлддэг юм.

Ямар сайхан уран цэцэн үг вэ?!?

-Хэн ээ? Жошуа? Би хэзээ тэрэнтэй чинь наалдсан юм? Та нар харин түүнээс салахгүй наалдаад байгаа биз дээ?
Юу гэлээ. Чиний төрсөн гээ биз дээ. Тэгсэн мөртлөө өөрийн бэлгээ Жошуад өгөөд байх цаадханд чинь гоё гэдэг бодож байна уу?

Би түүний өөдөөс шөргөөцөн хэлэхэд өнөөх охины нүүрэнд үзэн ядалт тэр дорхоноо тодрон гарч ирэн тэрээр миний хөлрүү маш хүчтэй өшиглөн намайг газарт сөгдөн суулгалаа.

Хөл тэр чигтээ хүндүүрлэн өвдөж хэтэрхий их өвдөж байснаас болоод би хөлөө өөрийн биеэс суглан авчихмаар санагдаж байлаа.

Цохиулсан хэсгээ би өвчнийг нь дарах гэсэн мэт хоёр алгаараа даран базав. Өнөөх миний хөлийг өшиглөдөг охин доошоо явган суугаад

-Чам шиг юм манай сургуульд огтхон ч хэрэггүй. Ялангуяа Жошуад. Тиймээс эхлээд зиндаагаа мэдчихээд хүнтэй наалд за юу?

Бурхан минь эдэнд ямар мэдрэл нь тохиолдоо вэ? Юм хэлээд байхад тэдний эхээс заяасан мэт хоёр чих нь навч болон хувирсан юм байх даа!

Тэрээр үгээ дуусгаад босон цаашаагаа алхан явлаа. Би өндийн босч түүний араас очиод үсдэхийг маш ихээр хүссэн ч хөл минь миний бодож байснаас ч их өвдөж би газарт эвхрэн хэвтэх дээрээ тулав.

Хэсэг хүүхдүүд хажуугаар гайхан харцгаан өнгөрсөн ч над дээр ирэн туслах хүүхэд огтхон ч байсангүй.

Би нойтон хувцастай бас өшиглүүлэн бараг доглонтон алхах хөлтэйгээ Жөүд харагдах эсвэл хичээлдээ ч суухыг хүссэнгүй.

Тэр чигтээ арайхийн газраас өндийн босон шүүгээнээсээ очиж гадуур хувцсаа аваад сургуулиас гарлаа.

Магадгүй өнөөдөр миний өдөр биш
бололтой.

Гэрлүүгээ алхавал өөрийгээ гэрлүүгээ очихоосоо өмнө хөлдөж үхнэ гэдгээ мэдээд такси дуудан гэрлүүгээ явав. Энэ нь илүү аюулгүй бас хүний хараа өртөхгүй зам байлаа.

Гэртээ очиод шууд л өрөөрүүгээ яван хамгийн түрүүнд хуурай л хувцас өмсөх хүслэн болж , шүүгээнээсээ хамаа намаагүй хувцас гарган доглосон хөлтэйгээ нойл орон халуун шүршүүрт шууд орлоо.

Халуун үс биеээр минь тархан хүйтэн байдлыг үргээн зайлуулж чичирхийг минь арилгаж байсан ч надад огтхон ч дулааныг мэдрүүлэн сэтгэлийг минь тайвшруулсангүй.

Хөлөө өргөн харвал миний төсөөлж ч байснаас дород болон хувирчээ.

Тэр зивүүн охины өшиглөсөн хэсгээр хөхрөн нил хүндүүр болсон байв.

Хөхөрсөн хөлрүүгээ удаан харахыг хүссэнгүй.

Хурдхан шиг хараагаа салган аваад шүршүүрээс гаран хуурай хувцсаа өмсөн , хөлөн дээрээ лент наах гэж доошоо буутал хар маск болон хар малгайтай цамцтай яг миний араас мөрдөн дагдаг байсан үеийн Жэйк үүдний хаалганы урд надруу халаасандаа гараа хийн хүлээн зогсож байлаа.

Тэр хэзээ бас яаж энд ороод ирэв?

Seguir leyendo

También te gustarán

248K 26.8K 33
ရိုးရိုးအချစ်ဇာတ်လမ်းလေးတစ်ပုဒ်ပါပဲ
1.1M 57.6K 48
အမိန္႔စည္း+သခြပ္႐ိုး ( ႐ွင္မႈန္းနံ႔သာ) အမိန့်စည်း+သခွပ်ရိုး ( ရှင်မှုန်းနံ့သာ) ခြင့္ျပဳခ်က္မရပဲ ငါ့အနားကထြက္ခြာခြင့္မျပဳနိင္ဘူး အသက္နဲ႔ခႏၶာတည္ျမဲေနသ...
2.3M 152K 97
လူတိုင်းပါးစပ်ဖျားမှ ဇမ်းဆိုတဲ့ကောင်က အပေအတေကောင်လို့သမုတ်လဲ သူတို့သတ်မှတ်ချက်အတိုင်းသွားပါစေ.....ကိုယ့်ထမင်းကိုယ်စားပြီး သူများစကားတွေကိုထိုင်ခံစားန...
84.1K 3.4K 16
-მაისური ცოტა ჩამოიწიე.. კლუბის ოფიციანტი ხარ, სწავლულთა გუნდის კი არა! ხელი გამკრა მიცუკომ და ჩემს ისედაც ამოღებულ ბრეტელებიან მაისურს დახედა. -ლიფი...