Ep18- Just Ella&Fash♥️

878 77 12
                                    

Sydney, Australia 2:10PM

Fash цэцэрлэгт хүрээлэнд хичээлээ хийн сууж байх агаад түүнтэй таарсан бүсгүйчүүд түүний царайлагийг нь гайхан хажуугаар нь зөрж байсан юм. Тэр хичээл хийж байхдаа ч халуухан харагдаж байсан болохоор тэр байх л даа.

Төд удалгүй шаргал үстэй хөөрхөн бүсгүй түүний сууж буй ширээний хажууд ирэн хэсэг түүнийг ажиглан зогсож байгаад ширээн дээр суучих нь тэр. Тэгээд хөлөө ачиж сууж, гуя нь Fash-ийн нүдний урд ирэв.

Fash чихэвчтэй байсан учраас хүн ирснийг анзаараагүй ба ширээн дээр суух үед нь цочиж гартаа барьж байсан балаа хойш нь шидчихсэн билээ.

"Царайлаг Ази залуу, сайн уу?" хэмээн шаргал үстэй бүсгүй хэлээд Fash-ийн үсийг илэхэд Fash хөмсөг зангидсаар гарыг нь өөрөөсөө холдууллаа.

"Чи хэн бэ? Би хичээл хийж байна. Өгзгөө холдуулж болох уу?"

Бүсгүй инээд алдан хөгжилтэй залуу түүнд ихэд таалагдав. "Чи Солонгос уу? Би Солонгос залууст дуртай"

Өө, үгүй ээ! Тэр ингэж хэлэх ёсгүй байсан юм. Fash өөрөөс нь Солонгос уу гэж асуудаг хүмүүст туйлын дургүй. Ази гэхээрээ Солонгос байх албагүй шүү дээ.

Fash ямар нэгэн хариу хэлэлгүйгээр өөрийн дэвтэр номоо цүнхэндээ далд хийгээд босон өөр ширээ рүү зүглэлээ. Бүсгүй гайхширан тэнд үлдсэн ба хойноос нь "Хүүе, царайлаг аа, битгий ич л дээ. Би чамайг ихэд сонирхож байна шүү дээ!" гэж орилоход Fash эргэж харав.

"Би чамайг сонирхохгүй байна. Би найз охинтой. Тэр надтай анх танилцахдаа Солонгос гэж хэлэх нь байтугай С үсгийг нь ч дурьдаагүй юм. Баяртай!"

Бүсгүй уурлан явж, Fash ахин тайван байдалдаа оров. Тэгээд хичээлдээ төвлөрөн хийж байтал утас нь дуугарч Ella залгаж байгааг хараад хурдхан авлаа.

Ella видео дуудлага хийхийг хүссэн байв.

Ella хамаг хөөрхнөөрөө инээгээд "Hi bibi!" гэхэд Fash инээмсэглэн "oh, hi" гэсэн юм.

Ella инээхээ болин "Зүгээр л hi гэсэн үү? Hi bibi гэхгүй юм уу? Чи хэнтэй байгаа юм?" хэмээн уруул нь унжина.

"Хүн байхгүй ээ. Би цэцэрлэгт хүрээлэнд хичээл хийж байлаа. Энд их олон хүн байна"

"Тэгвэл ч их ичмээр хэрэг л дээ..." гэж Ella дуу муутай хэлэхэд Fash "Үгүй ээ, ичмээр биш"

Ella хэлээ хазан "Тэгвэл хэл!"

Fash ийш тийшээ харан эргэн тойрноо хэсэг ажлаа. Түүнийг анзаарч байгаа хүн байхгүй ч тэнэг хүн шиг орилоод байх эвгүй гэдгийг тэр мэдэж байв. Гэсэн ч Ella-гийн гомдож буй нь их чухал учраас эгдүүтэй найз охиныхоо үгэнд орсон юм.

Cute Mafia Boss | completedWhere stories live. Discover now