Ep5- Oh babe...thats my ex🙄

1.4K 154 24
                                    

Sydney, Australia 16:07PM

"Сайн идээрэй, миний нандин энхрийхэн!" хэмээгээд Fash Ella-гийн тавган дээр зүссэн шүүслэг махаа тавилаа.

Ella инээгээд үсээ хойш нь илэв. "Миний babe ч гэсэн их идээрэй"

Fash нүдээ ширээгээд гүйлгэн "Дахиад хоол нэмж захиалах уу? Өөр юу авмаар байна? Дарс уу? Амттан уу?" гэхэд Ella түүнийг болиулан толгой сэгсэрлээ.

Ширээн дээр аль хэдийнээ дөрвөн хоол байна шүү дээ.

"Болно оо. Бид барахгүй, babe"

Fash уруулаа унжуулан толгой дохив. "Ойлголоо"

Тэд хоолоо идэж дууссаныхаа дараа Fash-ийн хүссэнээр дарс шимэн сууна. Ella-гийн эрх залуу хамгийн үнэтэй, тансаг дарсыг Ella-д авч өгөхийг хүссэн бөгөөд зөрсөөр байгаад захиалчихсан юм. Гэхдээ энэ дарс Ella-д энгийн л дарс шиг амтагдаж, бусдаасаа өөр содон зүйл байхгүй байв.

"Babe, би чиний хийдэг зүйлсийг хийж үзэж болох уу?" хэмээн Ella асуухад Fash шуудхан ойлгон нүд нь томорлоо.

"Тоглож байгаа биз дээ, baby? Чи хүн алж үзэх гээ юу? Үнэхээр үү?"

Ella бага зэрэг инээмсэглэн "Bibi, би чамд тусламаар байна. Ядаж л нэг ажлыг чинь хийж өгвөл чи ядрахгүй шүү дээ" гэх нь тэр. Үүнд Fash үнэхээр дургүй байсан ч найз охиныхоо ботго шиг нүдийг хараад яаж ч чадсангүй.

"Babe! Миний ажил тоглоом биш. Би өсвөр наснаасаа эхлэн энэ ажлыг дааж авч энэ зэрэгт хүрсэн. Тийм ч амар байгаагүй. Би одоог хүртэл миний хайртай хүмүүс гэмтэж бэртэхвий гэхээс айдаг. Дээрээс нь чамайг энэ ажлыг хийгээсэй ч гэж хүсэхгүй байна!" хэмээн Fash ширүүнээр хэлэхэд Ella бага зэрэг жийрхэн харц нь доошлон гараа оролдон сууна.

Fash санаа алдаад үл ялиг өндийгөөд түүний эрүүнээс өргөн Ella-г өөр рүүгээ харуулав. "Дараа нь, чи сургуул... хийж сайжирсныхаа дараа надтай хамт хийгээрэй. Тэр үед чинь би бодож үзэх болно"

"Ойлголоо. Чи зөвхөн муу хүнийг хороодог болохоор би тийм ч их айхгүй байна. Чиний хажууд байхдаа илүү зоригтой байна гэдэгтээ ч итгэлтэй байна, baby!" хэмээн Ella инээмсэглэн хэлэхэд Fash чангаар хөхрөн инээлээ.

"Өө, сайн уу?"

Тэд хажуу тийш зэрэг харахад өндөр залуу зогсож байлаа. Fash-ийн хөмсөг ердийнхөөрөө зангиран Ella руу хараад "Энэ залуу хэн бэ?" гэж асуулаа.

"Oh babe...thats my ex" гэж Ella нүдээ эргэлдүүлэн хэлэхэд Fash ёжтой инээмсэглэн, жуумалзав.

Тэгээд тэр инээмсэглэн "Уулзсандаа таатай байна. Тэр чиний тухай надад бүхнийг хэлсэн"

"Чи түүний шинэ найз залуу нь уу?"

Fash мушилзаад үсээ хойш нь иллээ. "Тийм ээ, би найз залуу нь"

"Тэгэхээр залуусаа, та нар юу хийж..." гэж хэлж байтал Fash түүний үгийг таслах нь тэр.

"Сонсооч, бид жаахан завгүй байна. Өөрөө эндээс явчихгүй юу?" гээд Fash эелдгээр түүнийг хөөж "Дараа уулзъя" гэж хэллээ.

Залуугийн харц өөрчлөгдөн "Өө, тэгэлгүй яахав" гэчхээд цааш яваад өгөв.

Fash түүний цааш явахыг нүднийхээ булангаар харж байгаад өнөөх жижигхэн өхөөрдөм хүүгийнхээ төрхийг гаргаад ирлээ.

"Babe, би зүгээр байсан уу? Хоолойгоо арай илүү бүдүүрүүлэх хэрэгтэй байсан юм болов уу?" гэсээр нүд нь тогтохгүй Ella-гаас асуухад Ella инээлээ.

"Baby, чи догь байсан. Үнэхээр догь байлаа"

"Чи итгэлтэй байна уу?" гэж хэлэн уруулаа унжууллаа.

Ella чангаар инээгээд Fash-ийн хацрыг иллээ. "Тийм ээ! Би итгэлтэй байна. Чи түүнээс догь байлаа"

"Ойлголоо"

Ella Fash-ийн хувирлыг хараад үнэхээр хөөрхөн харагдаж, базаад авмаар санагдах ажээ.

Fash найз охиныхоо гарнаас атган босгоод зоогийн газраас гарахаар болов. Тэгээд тэд тооцоогоо хийчхээд машиндаа ирж Fash Ella-г болгоомжтой нь аргагүй суулгаад өөрөө машинаа барихаар боллоо. Жолооч нь машины араас харсаар үлдсэн юм.

"Babe, гэртээ харьцгаая. Бид чиний ex-ийг болгож тавьснаа тэмдэглэх хэрэгтэй"

- - - - - - - - - - -
Та нар ер хэсгүүдийг уншихдаа хамраас чинь цус гаргахвий, зүрхээр явахвий тэ, хазах дэр, зажлах бохь энэ тэрээ бэлдээд анхаараад орж ирж байгаарай за юу хахаха😂😂

Өдөр биччихээд сая орж ирээд харсан чинь нандин энхрийхэн гэдэг дээр бүр гайхлаа хахаха😂😂 Би хүртэл гайхаж байна штэ🤣

За маргааш уулзъя!💙

Cute Mafia Boss | completedWhere stories live. Discover now