Special Episode 3- Hello, beautiful. Welcome back ✨🦋

588 90 7
                                    

Sydney, Australia 14:30PM

Ноён Fash хурлын танхимдаа гишүүдийнхээ хамтаар хуралдана. Тэрээр ихэд нухацтай хэр нь хоолой нь тайван, аядуу өнгөөр асуудлаа хэлэлцэх аж.

"Энэ удаагийн зэвсгийн наймаа тийм ч сайн байсангүй. Бид маш их мөнгөний алдагдалд орсон шүү дээ. Тэгээд надад нэг санаа төрж бид бизнесээ улам өргөжүүлж болох юм шиг санагдсан. Босс, бид цэнгүүн зохиовол ямар вэ?" хэмээн Dennis хэлэхэд Fash энэ тухай бодон чимээгүйхэн суухад бусад гишүүд нь санал бодлоо хуваалцаж эхэллээ.

"Энэ санал надаас шууд шалтгаалахгүй. Надад долоон хоногийн дотор цэнгүүн зохиох тухай бүрэн төлөвлөгөөг авч ирнэ үү. Төлөвлөгөөнд зардал, хэрхэн ашигтай байх, манай бүлэглэлт хэр ихээр эерэгээр нөлөөлж болох гээд бүхий л талаас нь тооцолсон төлөвлөгөөг би хүсч байна!" гэхэд бүлэглэлийн гишүүд нэгэн зэрэг чанга дуугаар "Мэдлээ, босс!" гэв.

Тэднийг ийн ярилцаж байх үед Ella хаалга тогшсоор хурлын танхимд орж ирэх нь тэр. Түүнийг харсан бүлэглэлийн гишүүд бүгд босон "Өдрийн мэнд, хатагтай!" хэмээн мэндлэх аж.

"Bibi, би ирлээ!" гэж Ella хэлэхэд Fash түүн рүү алхан хацар дээр нь зөөлөн үнсэж "Сайн уу, үзэсгэлэнгоо минь. Эргээд тавтай морил" гэх албаны хоолойгоороо хэлэхэд Ella түүнийг өхөөрдөн инээмсэглэлээ.

"Намайг санасан уу?"

Fash толгой дохин "Мэдээж, би чамайг санасан"

Fash хурлын танхимд буй бүх гишүүддээ хандан "Эрчүүд ээ, хурал ингээд дуусаж байна. Та бүхнийг миний урмыг хугалахгүй гэдэгт итгэж байна шүү! Бүгдээрээ гарцгааж болно" гээд хойшоо сандал руугаа налан суугаад тэднийг гарч дуусахыг хүлээнэ.

Хамгийн сүүлийн хүн гарав уу үгүй юу Fash Ella-гийн гарнаас татан өвөр дээрээ суулгаад уруулыг нь хүчтэй хэр нь амттайгаар үнсэх нь тэр. Fash түүнийг үнсэх мөчдөө урууландаа жижигхэн мушилт үүсгэх агаад түүний найз охины шинэ уруулын будаг сэтгэлийг нь татаж байлаа.

Тэр уруулаа салгаад Ella-г чангаар тэврээд "Бурхан минь, санаад үхэх нь л гэж бодлоо! Тэгээд аялал хэр байсан бэ? Хөгжилтэй байсан уу? Хэр их ядарсан? Ямар нэгэн зүйл болоогүй биз дээ? Paris ямар байсан бэ?" гэсээр зөвхөн Ella-гийн өмнө гарч ирдэг жижигхэн эгдүүтэй Fash эдгээр асуултуудыг угсаруулан асуух ажээ.

Ella Fash-ийн хацрыг нь шахаж байгаад уруул дээр нь үнсээд инээлээ.

"Гэртээ харьж болох уу? Би чамтай хамт унтмаар байна" гэхэд Fash жуумалзан инээгээд хөмсгөө хөдөлгөв.

- - - - - - - -

Special ep-г 5 хэсэгтэй бичээд л тэгээд ер нь болих уу даа. Та нар илүүг уншмаар байна уу? Уншина гэвэл яахав бичиж л байя кк 👉👈

Cute Mafia Boss | completedWhere stories live. Discover now