Ep7- Babe, you okay?🙏

1.2K 138 23
                                    

Sydney, Australia 19:46PM

Fash хурлын өрөөндөө суун хэн нэгэнтэй ярилцаж байлаа. Ella-гаас тасралтгүй дуудлага ирээд байсан учраас тэр зочиндоо саад болохгүйн тулд утасныхаа дууг хаагаад доош нь харуулан тавилаа.

"Зэвсэг ирэх хугацаа хойшилсон нь бидэнд их ашигтай байгаа. Төлөвлөгөөгөө боловсруулаад илүү нарийн, алдаа мадаггүй болгож ажиллаж байна, Ноён Joseph"

"Би танд итгэж байгаа. Бидний хамтрал White Tigers-ийг буулгаж авна гэдэгт маш их итгэл дүүрэн байна. Тэд өөрсдийн байр сууриа ч мэдэхгүй таны урдуур орж, бүх зүйлийг чинь булаах санаа өвөртөлж байж ч магадгүй"

"White Tigers. Энэ нэрийг сонсохоос ч уур хүрээд байгаа учраас хоёулаа гарч хоолловол ямар вэ?" гэж Fash хэлээд босч, хүрмээ янзаллаа.

Гэтэл хурлын өрөөний хаалга хүчтэй дэлгэгдэн онгойж Fash хойшоо эргэн хараад хөмсгөө зангидлаа. "ЯАЖ БАЙГАА ЧИНЬ ЭНЭ ВЭ? Би чухал зочинтой байна шүү дээ!"

"Босс, танай гэрт чинь зэвсэгтэй хүмүүс халдсан байна. Орохдоо дохиоллыг салгаад, гарахдаа албаар асаасан бололтой. Та гэртээ хурдхан очиж шалгах хэрэгтэй байх" гэхийг сонсоод Fash-ийн ар дагз руу цохиод авах шиг боллоо.

"Намайг уучлаарай, би тантай дараа хооллоё"

Fash хар хурдаараа гүйж байх үед араас нь хэдэн залуус дагалдлаа. Fash бараг л эрүүл ухаанаа алдчих шахам явж байх агаад Ella-г зүгээр байгаасай гэж залбирч байлаа. Ella-г тэгэж олон удаа залгахад нь юу ч гадарлаагүй мөн аваагүйдаа харамсаж өөрийгөө алчихмаар санагдана.

Henry урд талын толиндоо нүд нь тогтохгүй суух боссоо хараад "Хурдаа нэм. Юу ч тохиолдсон хамаагүй хурдаа нэм!" гэж хэлэхэд жолоо барьж яваа залуу толгой дохин хаазаа тултал нь гишгэлээ.

Их хурдтай явсны эцэст Fash-ийн гэрт ирж, Fash хурдхан гэр рүүгээ орлоо. Гэрийнх нь ихэнх тавилга нуран унаж, бүх зүйл хагарч сүйдсэн байх нь тэр. Fash сандран гэрийнхээ эргэн тойрныг харав.

"Baby? BABE? Чи хаана байна аа?" гэж хашхиран унтлаганыхаа өрөөнд ороход Ella орон дээрээ өвдгөө тэврэн сууж байлаа.

Найз охиноо зүгээр байгааг харсан залуугийн сэтгэл амарч, Ella-г шуудхан тэвэрлээ.

"Baby, чи зүгээр үү? Намайг уучлаарай. Би чамайг гэмтчихлээ гэж бодлоо" гэсээр Fash түүний үсийг зөөлөн иллээ.

Ella гүн санаа алдан Fash руу наалдан сууна. "Би зүгээр ээ, тэд намайг хараагүй"

"Намайг уучлаарай, babe. Тэд бүх мөнгийг аваад явчихсан" гэхэд Fash толгой дохин нурууг илээд, тайвшируулахыг хичээж байсан юм.

"Мөнгөнд битгий санаа зов, ойлгосон уу? Bibi, мөнгөнд битгий санаа зов" гэснийхээ дараа Fash Ella-гийн нүд, уруул, хацар гээд бүгдэн дээр нь үнслээ.

"Бурхандаа талархъя!"

Fash утсаа шүүрэн аваад хэн нэгэн рүү залгав. Тэгээд тэр одоог хүртэл Ella-г тэврэн суух агаад Ella-гийн айдас одоо л сарниж байсан юм.

"Хэн хийснийг олж мэд, яг одоо!" гэж ширүүнээр хэлээд утсаа тавин, гадуурх хүрмээ тайлаад Ella-г энгэртээ чанга гэгч нь тэврэн хэвтлээ.

Fash Ella-гийн нүд рүү ширтэн, утсаа авч хэрэгтэй үедээ туслаж мөн хамгаалж чадаагүйдээ маш их гэмшиж байлаа. Ам нээх гэсэн ч юу гэхээ мэдэхгүй байсан юм. Fash зүгээр л хамгийн чангаараа түүнийг тэвэрнэ.

"Baby, намайг үнэхээр уучлаарай!"


- - - - - - - - - - - -
Та нартаа баярлалаа💙 Энэ хүртэл үнэхээр сайхан цаг мөчийг өнгөрөөлөө. Баяртай, illuminates😭💙

Cute Mafia Boss | completedOn viuen les histories. Descobreix ara