Ep20- I want to break up!💍❤️

939 99 26
                                    

Sydney, Australia 22:34PM

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Sydney, Australia 22:34PM

"Baby! Кино эхэллээ шүү дээ. Яав аа?" гэсээр Fash хашхирахад Ella угаалгын өрөөнөөсөө цухуйгаад "Хүлээгээрэй, одоохон" гэв.

Fash буйдангаа налан хэвтсээр ахиад хорин минут хүлээн яг тэсвэр алдах гэж байтал Ella нүүрэн дээрээ маск тавьчихсан мөн өөр нэгэн маск Fash-ийн нүүрэн дээр тавьж өгөхөөр ирж байлаа.

"Наашаа ойрт" гэхэд Fash юу хийх гэж байгааг мэдсэн учраас эргэлзэлгүй Ella руу ойртон суув.

Ella найз залуугийнхаа нүүрэн дээр маск тавьж өгөөд, дараа нь үсийг нь самнан үргэлж босгон янзалдаг үсийг буулгалаа. Тэгээд киног эхлүүлэхэд Fash Ella-гийн гарнаас атгасан юм.

"Би чамайг их санах байх даа" гэсээр Fash Ella-д наалдан хошуугаа унжуулахад Ella толгой дохин "Би ч гэсэн bibi-гээ санана аа" гэв.

Кино дуусах дөхөж байх үед Ella-гийн толгой Fash-ийн мөрөн дээр унаад ирэх нь тэр. Fash бага зэрэг цочсон ч инээмсэглэсээр Ella руу харлаа. Тэр тайвнаар унтаж байх агаад үзэсгэлэнтэй байсан юм.

"Миний baby намайг орхиод унтчих юм. Би чамайг санана гээд дахиад хармаар байсан юмсан" гэж Fash шивнээд зурагтаа унтраагаад Ella-г тэврэн өргөөд унтлагын өрөө рүүгээ орлоо.

Тэгээд орон дээр зөөлөн хэвтүүлчхээд орны хажууд суугаад Ella-г зөөлнөөр ширтэж байхад Ella тийчигнэн, уурлав. Fash гайхан түүнийг харж байтал оймстой байсныг нь анзаарч оймсыг нь тайллаа. Ella оймстой унтаж чаддаггүй ба их тухгүй мэдрэмж төрүүлдэг гэж байнга хэлдэг.

Fash Ella-руу харах үед хорвоогийн өөр юуг ч мэдэрч чаддаггүй. Түүний нүдэнд зөвхөн Ella үзэгдэж, үргэлж ширүүн байдаг түүнд Ella-гийн хэлсэн ганцхан үг нь зөөлрүүлж орхидог. Fash Ella-д хайртай. Өдөр бүр ойлгодог зүйл нь ердөө л энэ. Ella Fash-ийн амьдрал. Түүнд өөрт байхгүй, асар үнэтэй зүйлийг өгье, түүнийгээ өг гэж хэн нэгэн хэлвэл Fash эргэлзэлгүй эсэргүүцэж буудах болно.

Cute Mafia Boss | completedWhere stories live. Discover now