Ep12- He messaged me👉👈

1K 138 16
                                    

Sydney, Australia 21:36PM

Fash орон дээрээ хэвтэнгээ эрүүгээ тулан нүүрэндээ маск тавих Ella-г анхааралтай гэгч нь харж байлаа. Ella өнөөдөр найзуудтайгаа юу хийсэн тухайгаа нэг бүрчлэн ярих агаад Fash ярьсан зүйлсийнх нь ихэнхийг нь нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргаж байсан юм. Учир нь түүнд найз охин нь чухал болохоос биш Cindy гэх найзынх нь ээжийнх нь нөхөр ямар ч хамаа байхгүй.

"Тэд чамайг хармаар байна гэж хэлсэн" гэсээр Ella маскаа тавьчхаад амаа хөдөлгөхгүй шахам хэлээд Fash-ийн хажууд ирэн суулаа. Тэгээд шинэ маск задлан Fash-ийн урдуур нь унжсан үсийг хойшлуулав.

"Чиний найзууд надаас айгаад зугтвал яах юм? Би тэдний нүдэн дээр миний дургүйг хүргэсэн хүн байвал алчихаж магадгүй" гэхэд Ella нүдээ эргэлдүүлэн инээмсэглэлээ.

Ella найз залуугийнхаа нүүрэн дээр маск тавихдаа их л анхаарал болгоомжтой байх ба Fash-т үнэхээр таатай мэдрэмж төрж байв. "Babe, kiss me?"

Fash Ella руу ойртон уруулаа цорвойлгоход Ella түүнийг тоолгүйгээр маскийг нь үрчийлгэхгүй тал дээр анхаарч байлаа.

"Үнсье л дээ"

Эцэст нь Fash найз охиноосоо гуйлаа. Ella-д Fash үргэлж өхөөрдөм харагддаг ч гэлээ масктай уруулаа унжуулах Fash бүр ч илүү хайр татам байх нь тэр. Ella түүнийг хөнгөхөн үнсчхээд холдох гэсэн ч Fash Ella-г өөртөө улам бүр ойртуулан өнөөх үнсэлт нь гүнзгийрч амьсгалдаг гэдгээ хүртэл мартаж орхилоо.

Тэдний нүүрэн дээр тавьсан маск аль хэзээний газарт хэвтэж байв.

***

Ella Fash-ийн гарыг дэрлэн хэвтэж байгаад гэнэтхэн санасан мэт дээш өндийн босоод утсаа шүүрэн авав.

Fash түүн рүү гайхан харж байтал Ella танихгүй эрэгтэйн зургийг үзүүлэн "Baby, чи түүнийг царай муутай гэж бодож байна уу?" гэж асуулаа.

Fash зургийг анхааралтай ажиглан хараад тийм ч царай муутай гэж бодохгүй байсан юм. "Мм, зүгээр л юм. Тийм ч муу биш ээ, яасан?"

"He messaged me"

"Чи сая юу гэсэн бэ?" гээд Fash хачин харахад Ella юу ч болоогүй мэт үргэлжлүүлэн "Тэр надтай хамт гадуур гарахыг хүсэж байгаагаа хэлсэн" гэв.

"Тэр хаанахынх юм?"

"Энэ хавийнх" гэж Ella-г хэлэв үү үгүй юу өнөө алдарт унждаг уруул нь шаланд хүртэл унжчихав.

"Тэр надаас илүү харагдахгүй байна. Харин ч би түүнээс илүү царайлаг. Тийм байгаа биз дээ? Би энэ залуугаас илүү сайхан харагдаж байна, bibi!" гэсээр Fash орон дээрээ дэвхцэх шахахад Ella чангаар хөхрөн инээлээ.

"Babe, энэ залуу тийм ч их сонирхол татахгүй байсан юм. Чамайг хараад байсан чинь үнэхээр л илүү царайлаг байна шүү" хэмээн Ella зөөлхөн дуугаар хэлэв.

"Ёоё, бүр айлгачих юм. Мэдээж, би хамгийн царайлаг нь" гээд санаа алдахад Ella-д хөгжилтэй санагдаж, Fash-ийн хацрыг илэх нь тэр.

"Айчихсан уу? Уучлаарай, зүгээр л хэлмээр байсан юм"

Fash Ella-г өөрөөсөө холдуулж чадахгүйгээ маш сайн мэднэ. Нэг минут ч бүр нэг секунд ч хол байхыг хүсдэггүй. Өөр эртэй хамт байна гэж төсөөлж ч байгаагүй ба хэрвээ төсөөлөх хэрэгтэй бол тэр өөрийгөө буудсан ч чадна. Fash бяцхан найз охиноо маш ихээр нандигнаж, хайрладаг. Ella ч ялгаагүй.

- - - - - - - - - -
Vote squad ялсан байх аа? Хоёуланд байдаг холимогийнхон жоохон идэвхтэй байя аа😂 Одоо Comment squad ялар ёстой юм биш үү айн😂🔥🔥🔥

NEXT PART 50 Vote or Comment. Thank you for reading!🥺

Би ус цас англи хэлтэй биш болохоор зарим мэддэгүүдээ тэр хэвээр нь бичээд мэдэхгүй байвал махчилдаг шүү. Илүү сайн англи хэлтэй болчхоод бүр гоёыг бичиж өгнөөө🥰

Maldeergaray team байлаа хахахаха Хөгийн хакердах юм нь мундсан амьсгаануудаас болж нээрээ🙎‍♀️🤦‍♀️

Cute Mafia Boss | completedWhere stories live. Discover now