Special Episode 5- I want ice cream! 🧸

791 94 3
                                    

Sydney, Australia 18:45PM

Fash өрөөнийхөө цонхоор харан зогсоно. Нар жарган, үүл хаяарч тэнгэр ягаарах энэхүү дүр төрх түүнд таалагдаж байвч түүний уур цээжийг нь нэвтлэн гарах мэт савсана. Энэ эгшинд хаалга онгойн түүний туслах үхэтлээ зодуулсан нэгнийг чирэн оруулж ирчхээд өөрөө ард нь явуулахгүй гэсэн шиг хаалга хааж зогсох ч гэлээ түүнийг чадахгүйг мэднэ.

"Үхнэ гэдгээ мэдэж л баймаар юм. Яагаад ийм юм хийж байгаа юм?" хэмээн шүднийхээ завсраар агаар сийгүүлэх мэт хэлсээр түүн рүү эргэн харлаа. Тэрээр Fash-н улангассан харцнаас сүрдэж зодуулаад хөхөрсөн нүдний харцаа шал руу чиглүүлэв.

"Хэлэх үг алга уу?"

Энэ залуу Fash-н итгэлт ажилчдын нэг байлаа. Гэсэн ч тэрээр түүнээс урвасан юм. Тэр түүний бүх төлөвлөгөөг эсрэг бүлэглэлд өндөр үнээр худалдаад хил дамнаж зугтах гэж оролдоод Fash-т баригдаад одоо энд байгаа нь энэ. Fash түүнд гараа хүргэхийг хүсээгүй. Түүнд ганц л хүрчихвэл алчихна гэдгээ мэдэж байсан болохоор тэр.

"Би чамаас болж таван жилийнхээ төлөвлөгөөг алдчихлаа. Энд маш олон хүний хөдөлмөр, сэтгэл, мөнгө орсон гэдгийг чи сайн мэдэж байгаа. Би чамайг алахгүй л бол санаа амар, тайван амьдарч чадна гэж бодоогүй биз дээ, новш минь! Сүүлчийн үгээ хэлээд үхэхдээ бэлдвэл их сайн байна"

Тэрээр нүдээ аниад түүнээс гуйх мэт алгаа хавсран залбираад "Boss, намайг уучлаарай. Амийг минь өршөөгөөч!" хэмээн гуйж байх үед Ella өрөөнд орж ирээд болж буй үйл явдлыг тоолгүйгээр Fash руу зүглээд буйдан дээр нь очиж суулаа.

Ella хэн ч мэдэгдэхээргүй зодуулсан эрийг хараад нүдээ эргэлдүүлснээ ач холбогдол өгсөнгүй. Өчнөөн олон жил ийм зүйл харчихсан болохоор аль хэдийнээ дасал болчихсон. Анхандаа айдаг байсан ч одоо бол харин ч уур нь хүрч, үзэн ядна. Ийм болтолоо балбуулж нүдүүлсэн бол яах аргагүй муу зүйл хийсэн хүн. Түүний найз залуу хэзээ ч зүгээр байгаа хүнийг ийм болгохгүй гэдгийг мэднэ.

"Baby, хэлэх юм байна аа" гэж Ella Fash-т хандан хэлэхэд уурласан Fash түүнийг тоогоогүй ба "Яг одоо биш ээ!" гэж ширүүнээр хэллээ.

Ella түүний ширүүн харц, хүйтэн, өндөр хоолойноос сүрддэг.

"Би чамайг ийм зүйл хийсэнд үнэхээр итгэхгүй байна. Чи миний урмыг ингэж хугална гэдэг алчихсантай л ижил санагдаж..."

"Гэхдээ baby би яг одоо зайрмаг ид-" гэж хэлж дуусаагүй байтал Fash түүн рүү хараад "Чи юу хүсээд байгаа юм?" гэж Fash орилоход Ella цочсондоо нүдээ томруулан бүлтгэнэх нь тэр.

Тэр үнэхээр чанга бас ууртайгаар хашхирсан болохоор Ella байтугай түүний туслах хүртэл айсан билээ.

Энэ л айсан төрхийг нь харсан Fash гэнэтхэн ухаан орох мэт найз охин руугаа ойртоод "Baby, oh baby. I'm so sorry" гэлээ.

"Бурхан минь, би чамайг түүнийг байна гэж бодлоо. Намайг уучлаарай" гэсээр туслах руугаа харлаа. Үнэхээр л түүнийг хажууд нь ирчхээд олон юм яриад байна гэж бодсон юм.

"Би зүгээр л зайрмаг хүссэн юм" гэхэд Fash толгой дохиод "Ойлголоо, ойлголоо" гэчхээд ахин туслах руугаа хандан "Чи! Яг одоо супермаркет руу яваад тэнд байгаа бүх зайрмагнаас төрөл төрлөөс нь аваад ир. Яг одоо яв!" хэмээн тушаалаа. Түүний туслах ч яаравчлан гарав.

Тэгээд Fash Ella-г цээжиндээ тэвэрсээр нурууг нь илэх агаад байн байн уучлаарай хэмээнэ.

"Намайг үнэхээр уучлаарай, baby. Удахгүй кино үзэхээр явцгаая"

Ella хошуугаа унжуулсаар "Үнэхээр аймаар байлаа. Чи хэзээ ч над руу ингэж хашхирч байгаагүй шүү дээ" хэмээн гомдлыг үгсээ хэлж санаа алдлаа.

"Тийм ээ, миний буруу. Дахиж ийм үйлдэл гаргахгүй ээ. Айлгасанд уучлаарай"

-------------
А.Мишээл 2021.11.13 💙

Бүгдэнд нь шөнийн мэнд! Амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлж байна уу? Ингээд та энэхүү бичвэрийн хамгийн сүүлийн хэсгийг уншиж дуусгалаа. Бүтэн нэг жил 4 сарын хугацаанд энэхүү бичвэр бичигдсэн байна. Зүгээр л нэг тиктокэр залуу таалагдаад энэ бичвэрийг эхлүүлсэн байдаг. Эхэндээ хэн ч уншихгүй байх гэж бодож байсан ч олон хүнд хүрсэн баяртай байна. Миний анхны кпоп гол дүргүй бичвэр байгаа юм. Энэ хүртэл хайрлаж, сэтгэгдэл бичсэнд тань үнэхээр их баярлалаа. Миний түүх энд дуусч байгаа ч Fash-н бичлэг дуусаагүй байгаа шүү. За тэгээд бүгд баяртай! ♥️✨

Cute Mafia Boss | completedWhere stories live. Discover now