Ep16-Th-That's your ex😏

833 111 8
                                    

Sydney, Australia 9:30AM

The Next Day...

Fash Ella-гийн дуртай амттан, амин дэмтэй гэсэн бүхнийг тэвэрсээр эмнэлэгийн өрөөнд орж ирлээ. Тэр маш хүнд хагалгаанд орсон учраас аль болох хурдан тэнхрэх хэрэгтэй гэдгийг Fash маш сайн мэдэж байсан юм.

"Hi baby? How are you?" хэмээсээр Fash Ella-гийн үсийг илэх гэхэд Ella түүнийг өөртөө хүргэсэнгүй.

"Надад битгий хүр!"

Уг нь үсээ илүүлэх Ella маш дуртай байсан шүү дээ. Төмөр сум түүний биед орсноос хойш тэр Fash-ийн мэддэг Ella биш болсон юм. Энэ үйлдэл нь хүртэл сэтгэл санаа нь муу байгаа Fash-т маш хүндээр тусаж байлаа.

"Oh, тэгэлгүй яахав" гээд Fash түүнээс гараа авав.

"Би чамд чиний идэх дуртай цагаан лийр, тарвас, бас бус жимснүүд амттан авчирсан. Биеийн хүч нэмэгдүүлэх халуун цай хүртэл авсан"

"Тэгэхээр, чи одоог хүртэл намайг хэн гэдгийг санахгүй байна уу?" хэмээн тэр горьдлого тээсээр, чин сэтгэлээсээ асуух нь тэр.

Ella түүнийг удаанаар ширтсэн ч юу ч санахгүй байлаа. Ганцхан Fash-т хэцүү байгаа юм биш. Ella ч гэсэн цухалдаж байна шүү дээ. Хэнийг нь үл мэдэх нэг залуу ирээд, би чиний найз залуу, намайг санаач гээд байхаар хэн ч уурлаж, өөртөө бурууг тохох гэж оролдоно. Үнэхээр л чухал хүн бол яг одоо түүнийг санаж чадахгүй байгаа болохоор ямар их шаналж байгааг нь төсөөлж ч чадашгүй.

"Намайг уучлаарай, би чамайг санахгүй байна"

Fash доош харан хэсэг сууж байгаад Ella руу харав. Тэр хэзээ ч бууж өгөхгүй гэж шийдсэн нь энэ байсан юм. "Зүгээр дээ, намайг санахгүй байсан ч зүгээр. Ахиад эхнээс нь эхлээд, хичээхэд л болно шүү дээ"

Тэр халааснаасаа зураг гаргаж ирээд "Чи энэ зургийг хараад санана гэж найдъя. Бид энэ зургийг Парист авахуулсан. Чиний өмссөн даашинз чамайг ямар үзэсгэлэнтэй харагдуулж байсан гээч. Тэр үед бидний анхны болзоо, анхны үнсэлт өрнөсөн. Чи санаж байна уу?"

Ella санах гэж оролдоно. Учир нь Fash-ийн хэлсэн үгс бодит мэт сонсогдсон юм.

"Би санаж байх шиг байна...Felix...?"

Fash-ийн урам хугарч орхилоо. Түүний нүүрэн дэх үл ялиг атлаа чин сэтгэлийн инээмсэглэл сарнин атга болж цөхөрч, цочирдсон хүнийх шиг хувхай цайчих нь тэр.

"Th-That's your ex"

Fash дахиад л хичээхээр шийдсэн. "Тэгвэл чи Hi bibi? Hi baby? гэх үгийг санаж байна уу?"

"Үгүй ээ, уучлаарай. Толгой өвдөөд байна, больж болох уу?"

"Ойлголоо"

Энэ үед бүхнийг хаалганы гаднаас сонсож байсан эмч орж ирээд Fash-ийн мөрийг хөнгөн цохиод "Түүний амраа, Fash" гэв.

- - - - - - - - - - -

Hi bibi? За бараг 3 долоо хоногийн дараа шинэ хэсэг орлоо. Нийт 16 хэсэг орсон байна. Ер нь дуусгах хэрэгтэй гэж бодож байна л даа. Миний бодлоор энэ бичвэр 20 хэсгээс хэтрэх хэрэггүй байх аа. Гэхдээ миний бодол үргэлж өөрчлөгдөж байдаг болохоор шинэ бичлэгүүд тик токт орвол бичээд оруулж ч магадгүй юм. But i don't know😝

Дараагийн хэсэгт хоёр бичлэг нэг дор бичигдэнэ. Тийм болохоор жаахан тоо заадаг юм уу гээд кк гэхгүй юу🤪

NEXT PART 50VOTE 20COMMENT. Тэгээд орно. Би чинь төгсөх ангийн сурагч шүү дээ айн illuminates, мэдэж байгаа биз дээ?🥺

Cute Mafia Boss | completedWhere stories live. Discover now