Ep10- Baby, you'll get hurt❕

1K 141 17
                                    

Sydney, Australia 14:05PM

Хүнд өдрүүд үргэлжилсээр байлаа. Ella болон Fash хамгийн сүүлд долоо хоногийн өмнө уулзсан бөгөөд Ella-гийн сэтгэлийг зовоож байгаа маш олон зүйлс байв. Тэр одоогоор гэртээ байгаа боловч хаалганы гадна, гэр дотор нь гээд нийт дөрвөн хамгаалагчид түүнийг хамгаалж байсан юм.

Ella хөргөгчнөөсөө мөхөөлдөс авахаар бостол хамгаалагчид түүний хөдөлгөөнийг даган харж, энэ нь Ella-д үнэхээр дарамттай санагдаж байх нь тэр. Бүхэл бүтэн долоо хоног тэр энэ хүмүүстэй хамт байлаа шүү дээ. Залхах нь мэдээж.

"HEY! Би гэртээ тайван байж болох уу? Би зүгээр хөргөгч рүүгээ явж байна!" гэж уурандаа хэлэв.

"Уучлаарай хатагтай. Боссын тушаал шүү дээ" гээд тэд харц бурууллаа.

Тэр хүссэнээрээ мөхөөлдөсөө аваад буцаад буйдан дээрээ ирлээ. Хэдэн өдөр гэрээсээ ч гараагүй болохоор өөртөө хүртэл уур нь хүрч байх ажээ.

Долоон хоногийн өмнөөс л бүх зүйл эхэлж хөл толгой нь олдохоо больсон. Fash-ийн ахыг нь хэн нэгэн хулгайлчихсан. Үүний дараагаар Fash-ийн хүйтэн дүр төрх хүн бүхнийг айлгаж, дараа нь Ella-г аваад явчихвий гэхээс яс нь хавталзаж гэртээ хамгаалагч үлдээгээд өөрөө ахыгаа хайхаар гэрээсээ гарсан юм. Үүнээс хойш бүхэл бүтэн долоо хоног холбоогүй байх агаад Ella-гийн уур нь хүрч мөн Fash-т санаа нь зовсондоо бачуурах шахаж байгаа нь энэ билээ.

Ella-гийн утас гурван удаа дуугарлаа. Тэр бодолд дарагдан утсаа сонссонгүй. Хамгаалагч түүнийг дуудан утас нь дуугарч байгааг хэлэхэд тэр одоо л сөхөө ороод доош харуулан тавьсан утсаа аваад харав. Энэ Fash байсан юм. Ella-гийн нүдэнд нулимс цийлэгнэн хурдхан шиг дүрст дуудлагыг авахад Fash-ийн царайлаг төрх болон жаахан ядарсан нүд хамгийн түрүүнд Ella-гийн нүдэнд туслаа.

"Сайн уу, babe?" хэмээн Ella нам дуугаар хэлэв.

"Baby, би дахиж үүнийг хийж чадахгүй нь"

Ella-гийн царай удаанаар өөрчлөгдөн доош харлаа. "Чи юу яриад байна аа?"

"Тэд миний ахыг авч явсан. Дараа нь чамайг авч явах болно. Энэ чамд үнэхээр аюултай" гээд Fash нухацтайгаар хэлэх агаад Ella-д амьсгалахад хүртэл хүнд байх ажээ.

"Baby, i think you'll get hurt. Гуйя, миний үгэнд ор"

Ella эцэст нь уйлж эхэллээ. Үүнийг харсан Fash сандран Ella-г аргадахыг хичээн уруулаа унжуулав.

"Bibi! Битгий уйл л даа. Гуйя, би учрыг нь олно оо за юу. Битгий уйл"

Ella-г уйлахыг харсан хамгаалагчид бие бие рүүгээ хачин харц шидлэх агаад нэг нь яахаа мэдэхгүй халааснаасаа алчуур гаргаж ирээд Ella-руу сунгалаа. Ella алчуурыг аваад нулимсаа арчаад, нусаа нийхийг харсан Fash түүнийг өхөөрдөж байсан ч хажууд нь зогсох хамгаалагч руу хараагаа шилжүүлэв.

"Хөөе! Та нар жаахан цаашаа зогс. Битгий миний найз охинд ойртоод бай" гэхэд Ella уйлж байгаа хэр нь ээ инээх нь тэр.

"Bibi, би учрыг нь олчхоод чам дээрээ хурдхан очно оо. Тэр хүртэл хүлээж байгаарай. Гэрээсээ битгий гараарай. Ямар нэг юм болвол надад шууд мэдэгдээрэй. Юу ч болж байсан би очно"

Ella толгой дохиход Fash зөөлнөөр инээмсэглэсээр агаарын үнсэлт явууллаа. Тэгээд дуудлага тасарсан юм. Ella уйлснаас болсон уу эсвэл Fash-тай ярьсан болохоор ч юм уу сэтгэл санаа нь хавьгүй дээрдсэн байлаа.

- - - - - - - - - - - -

За намайг санасан уу? Эсвэл энэ хоёрыгоо санасан юм уу?😂 За ямар ч байсан бичээд л ирлээ дээ.

Дээрээс нь миний IG-г дагаарай. Зайлуул 200 болгочих гэсэн чинь болдоггүй ээ хахаха. @misheel_osh шүү. Дагаарай эдр😂😂😂

Cute Mafia Boss | completedWhere stories live. Discover now