Ep9- Bibi, i miss you💙

1.1K 149 23
                                    

Sydney, Australia 10:55AM

"Bibi, өглөөний хоолоо идсэн үү?" хэмээн Ella уруулаа унжуулсаар асууж байв.

Тэр хоёр хоногийн өмнө ээжийнхээ гэр рүү явсан бөгөөд Fash Ella-г гэртээ байхгүй болохоор ажил дээр хоёр хоносон юм. Тэд дүрсээ харж яриад аль хэдийнээ цаг гаран болсон байсан ч ярих зүйл нь дуусахгүй л байлаа.

"Идээгүй ээ"

Fash-ийн утас дуугаран "Babe, түр хүлээж байгаарай" гэчхээд утсаа аван хөмсөг зангидлаа. Харин Ella найз залуугийнхаа утсаар ярьж байгаа төрхийг харан эрүүгээ тулан суув.

Тэр хэсэг хугацаанд ярьж байгаад Ella-г хөөрхөн хүлээгээд сууж байгааг харав. Тэгээд хурдхан дуудлагаа таслахын түүс болж "Хэрвээ чи түүнээс саяыг авч чадахгүй бол эргэж ирээд хэрэггүй, ойлгосон уу?" гэж шүдээ зуун хэлэв.

"Ойлголоо эрхэм ээ!" гэхэд Fash утсаа доош нь тавилаа.

"Bibi, i miss you! Bibi! Biiibiiii! Bebeee!" гэж Fash гараа сарвалзуулан хэлэхэд Ella инээсээр байсан юм.

"Эрхэм ээ?"

Fash-ийн нүд томрон ширээн дээр тавьсан утсаа шүүрэн авав. "Ааа, чи юу ч сонсоогүй!"

Ella бүр чангаар инээхэд Fash муухай царайлан нүүрээ гараараа дарлаа. Тэр одоо маш их ичиж байх агаад Ella хүртэл шоолоод байхаар бүр ч их ичиж байсан юм.

"Baby, өнөөдөр гэртээ очоорой" гэхэд Fash нүүрнээсээ гараа холдуулаад "Яах юм?" гэлээ.

"Би маргааш өглөө гэртээ очно.Тэр үед чи ажил дээрээ унтаж байх юм уу?" гэж асуугаад хүзүүгээ гэлжийлгэлээ. Fash инээгээд юу гэхээ мэдэхгүй чимээгүй л толгойгоо дохилоо.

"Ойлголоо. Маргааш өглөө уулзъя" гээд дуудлагаа таслах гэж байтал Ella түр болиулав.

"Орой унтахаасаа өмнө ярьцгаая"

***

Fash орой есөн цагийн үед гэртээ орж ирлээ. Тэгээд гэрлүүдээ асаачхаад шууд унтлагынхаа өрөө рүүгээ орж дээгүүрх хувцсаа тайлан юу ч үгүй нүцгэрэв. Гэрээр нь дүүрэн Ella-гийн үнэр үнэртэхэд тэр найз охиноо маш их санаж байгаагаа мэдэрсэн юм. Хэдхэн цагт санадаг юм чинь хоёр гурван хоног яг л хоёр гурван зуун өдөр шиг удаан байлаа.

Тэр хувцсаа сольж өмсчихөөд Ella-г залгахыг нь хүлээнгээ video game тоглоод сууж байлаа.Тэр хэдий бүхэл бүтэн мафийн бүлэглэлийг удирддаг алдартай босс боловч нөгөө талаараа энгийн л залуу.Өсвөр наснаасаа эхлэн мафийн амьдралтай өөрийгөө холбосон ч тэр Ella-тай уулзаад өөрийнхөө хийж үзээгүй бүхнээ хийж, амьдрах утга учраа олсон билээ.

Удалгүй Ella залгалаа. Тэр Fash-ийг малгайтай цамц өмсөөд, үсээ буулгачихсан мөн шил зүүсэн байгааг хараад сэтгэл нь хөөрөн шууд л зураг аваад өөртөө хадгалахаар шийдэв.

"Baby, яагаад ийм царайлаг байгаа юм бэ?" гэсээр Ella инээмсэглэн, хөнжил рүүгээ шигдэхэд Fash инээсээр нүдээ ирмэх нь тэр.

Тэд олон цаг ярьж, Fash тоглоомоо тоглосоор л байлаа. Бараг л улиралдаа нэг тоглодог болохоор үе үехэн Ella-тай ярьж байгаагаа хүртэл мартчихаад байв. Тэгсэн ч Ella тэвчээртэйгээр найз залуугийнхаа тоглож буй халуухан төрхийг харан хэвтэж, эцэст нь нойроо дийлэлгүй унтаад өгөх нь тэр.

Fash хүзүүнийхээ чилээг гаргахаар хүзүүгээ эргүүлж байтал хөөрхөн найз охиныхоо дэрээ тэвэрчихсэн, хөнжилдөө шигдэн тухтай нь аргагүй унтаж байгааг олж харлаа.Тэр инээгээд түүнийг өхөөрдөн, энэ хөөрхөн дүр зургийг өөртөө авч хадгалахгүй л бол харамсах мэт санагдан эргэлзэлгүйгээр унтаж байгаа зургийг нь дарав.

"Baby, сайхан амраарай. Маргааш өглөө уулзъя.Чамайг ирэхээр чинь тавихгүйгээр тэврээд, амьсгалахгүй болтол чинь үнсэнэ ээ"

- - - - - - - - - - - -
20 сэт хангалтай хүрнэ гэж бодсон боловч хүрсэнгүй😳😌

Cute Mafia Boss | completedWaar verhalen tot leven komen. Ontdek het nu