Ep15-Who are you?👀

835 109 7
                                    

Sydney, Australia 4:06PM

Ella нүдээ зурвасхан нээх үед тааз болон жирэлзэн өнгөрөх цагаан гэрэл харагдана. Мөн цэнхэр өнгийн хувцастай эмч түүний нэрийг дуудах боловч Ella хариулж чадахгүй байсан юм. Энд яг юу болоод байгааг ч ойлгож чадахгүй байх агаад нэг л мэдэхэд ахин харанхуй руу уусан орлоо.

"Хагалгаанд бэлд! Өвчтөн ахиад ухаанаа алдчихлаа. Түргэн хагалгааны өрөөг бэлд!" хэмээн эмч хэлээд шилэн хаалганы цаанаас нүдээ ч салгалгүй харах Fash руу өрөвдсөн харцаар харав. 

Хагалгааны дараа

Fash шөнийн турш алхам ч Ella-гийн хажуунаас холдсонгүй. Тэрээр нүдээ анихаас ч эмээж, Ella түүнээс бүр мөсөн яваад өгөхвий гэхээс үнхэлцэгээ хагартал айж байсан юм. Тэгвэл түүний амьдрал Ella-тай хамт дуусах болно гэдгийг тэр өөрөө ч мэднэ.

Эмч орж ирэн Ella-гийн биеийн байдлыг шалгав. Fash эмчээс түүнийг яагаад сэрэхгүй байгааг асууна.

"Тэр удахгүй зүгээр болох уу, эмч ээ?" хэмээн асуухтай зэрэгцэн Ella зөөлнөөр нүдээ нээх нь тэр. Үүнийг харсан Fash хурдхан түүний хажууд очоод гарнаас нь атгах агаад Ella хөмсгөө зангидан, өөрийгөө хаана байгааг таах гэж хичээх ажээ.

"Сайн уу, baby? Өглөөний мэнд" гэж Fash аль болох энгийн асуулт асуугаад үсийг нь илэв.

"Чи зүгээр үү? Ямархуу байна?"

Ella-гийн дуу их сул байлаа. "Би зүгээр ээ"

"Бурхан минь гэж, би чамд маш их санаа зовж байлаа" гээд Fash гараараа нүүрээ илээд, Ella-г сэрсэнд маш их баярлаж бурханд хязгааргүй ихээр талархаж байсан юм.

Тэр сэрвэл бүх зүйл зүгээр болно гэж бодон бурханд залбирч байсан залбирал нь үр дүн өгөв бололтой. Fash одоо санаа амарч болох нь. Ella маш хүнд хагалгаанд орсон ч сэргэлээ шүү дээ.

"Уучлаарай, гэхдээ чи хэн бэ?"

Ella ийн хэлээд Fash-ийн атгасан гар доороос өөрийнхөө гарыг татан авах нь тэр. Ердөө хэдхэн хормын дотор байдал тэс өөрөөр эргэсэн нь энэ байлаа. Ella Fash-ийг танихгүй байна гэж үү?

"Юу гэсэн үг вэ?" гэчхээд Fash-ийн нүүрний хувирал өөрчлөгдөв. 

"Baby, би чиний найз залуу. Бид удахгүй гэрлэнэ. Энэ бөгжийг хар даа. Чиний минь үзэсгэлэнтэй сүйн бөгж. Чи надад зөвшөөрлөө гэж хэлсэн шүү дээ" хэмээгээд тэрээр яг одоо болоод байгаа үйл явдалд сандарсандаа халааснаасаа Ella-д санал тавьсан бөгжөө гаргаж ирээд түүнд харууллаа.

Ella бөгж болон Fash руу ээлжлэн хараад "Би санахгүй байна" гэж хэлээд Fash-аас харц буруулах мэт нүдээ анин хэвтэх нь тэр.

Үүнийг харсан Fash-ийн ертөнц нуран унах шиг л боллоо. Ella-г харахад л тэр Fash-ийг хуурч байгаа юм шиг харагдсангүй. Үнэхээр санахгүй байгаа нь илт мэдэгдэж байсан болохоор Fash цочирдсондоо эмч рүү ширүүн харж байсан юм.

"Эмч ээ! Яагаад тэр юу ч санахгүй байгаа юм бэ? Эмч ээ!"

"Бууны сум..."

Fash өөрийгөө тайвшруулан Ella-гийн зүг харан зөөлхөн хоолойгоор хэлэв. "Bibi, чи үнэхээр намайг танихгүй байгаа хэрэг үү?"

"Би мэдэхгүй ээ. Би ядарч байна" гэж Ella нүдээ нээгээгүй чигтээ хэлээд дахин юм хэлсэнгүй.

"ЭНД ЯГ ЮУ БОЛЧИХСОН ЮМ БЭ?" хэмээн Fash эцэст нь энэ бүхэн хэт их хүнд, цочирдом байсан болохоор тэсэлгүй чангаар хашхирч орхилоо.

"Намайг уучлаарай, Fash..."

Fash Ella-гийн бөгжийн гартаа атган уурандаа дэлбэрэхэд ердөө ганцхан хором дутуу байлаа.

- - - - - - - - - - - -
Hi bibi! I'm back

Хамгийн эхэнд Fash-ийг оруулж байна аа. Өмнө нь өдөр бүр оруулдаг байсан шигээ оруулж даанч чадахгүй нь дээ. Аль болох завтай үедээ, хичээлийнхээ дундуур оруулаад явна аа💕

Дахиад хайрлаж өгөөрэй💙 Хайрлахыг чинь хүлээж байя🥰

Cute Mafia Boss | completedWhere stories live. Discover now