5

604 58 5
                                    

*Хаа нэг газар*

?: "Холбоо тасарлаа гэдэг чинь юу гэсэн үг юм! Барааг булааж авчрах хамгийн энгийн даалгавар өгч байхад ганц ажил ч хийчихэж чадахгүй арчаагүй хархнууд!"

гэж өрөөгөөр нэг хашхичиж байгаа энэ баргил хоолойтой эр бол Хэрээнүүдийн толгойлогч. Тэрнийг Felix гэдэг. Харин түүнд загнуулж байгаа энэ залуу бол түүний доор ажиллагсдын л нэг.

"Уучлаарай эрхмээ"

Өрөөний хаалга дэлгэгдэн дахин нэг хүн орж ирэв.

"Эрхмээ манай хүмүүс алагдсан байхыг 46-р нарийн гудамжнаас олсон байна. Бид энэ удаад бүтэлгүйтлээ. Одо-" хэмээн түүнийг өгүүлбэрээ дуусгаж амжаагүй байтал буун дуу гарах нь тэр. Felix өөрийнхөө хүнийг буудсан нь энэ байлаа.

Felix: "Муу харх чинь аймшиггүйгээр бүтэлгүйтлээ гэж хэлж зүрхлэнэ гэнээ!" Тэрээр өрөөнд анх байсан залуу руу аймшигтай харцаар "Би та нарыг гудамжинд үхэх гэж байхад чинь авч тэжээврээ болгосон. Хоол хүнс , унтах газар, хувцас, бас хүчийг өгсөн! Тийм байтал та муусайн зулбасгууд надад бүтэлгүйтлээ гэж хэлнэ гэнээ! Цаад бүтэлгүй новшнууддаа дамжуул. Дахиж нэг л даалгавар дээр бүтэлгүйтэх юм бол бүгд саяны энэ новш шиг дуусах болно гэж. Одоо эндээс зайлж үз. Бас эн заваан юмыг цэвэрлэ" гээд залууг гарган, тамхи асааж амандаа хийхтэй зэрэгцээд өрөө анир чимээгүй болов.

"Red bullet... Red bullet... Та нараас нэгийг ч үлдээлгүй бүгдийг чинь газрын хөрснөөс арчих болохоор хүлээж л бай. Энэ удаад та нар ялсан байж болох ч дараагийн удаа гэж байхгүй л болов уу"

*BTS-н нууц байр*

Тэхён: "Олчихлоо!"

Жин: "Ахх ёстой нэг... Чих шуугиад байх юм. Хэн нь муулаад байгаа юм болдоо"

Юнги: "Юун чих вэ хён? Тэхёнаа хаана нь байсан байна?"

Тэхён: "Цамцных нь хормойнд бэхэлчихэж. Энэ их жижигхэн болохоор азаар л олж харлаа" гээд чипийг Намжүүнд өгөв.

Намжүүн: "Ямар нэгэн гэмтэлгүй бүрэн бүтэн бололтой. За тэгэхээр Анарт юу болоод байгааг тайлбарлачихсан, бас чипээ ч гартаа оруулсан болохоор одоо амарцгаах уу даа. Анараа чи өнөөдөртөө энд хоночих уу? Одоо явбал аюултай. Маргааш өглөө Жонгүг чамайг хүргээд өгнө. Юу гэж бодож байна?"

Анар: "Аан тэгье ээ. Татгалзах шалтгаан алга"

Намжүүн: "За тэгвэл шийдэгдлээ. Жин хён та түүнд өрөөг нь заагаад өгөөрэй"

Жин: "Анараа дагаад яваарай" гээд тэд хоёулаа 2-р давхрыг зүглэв.

<<Анар POV>>

Жин: "Энэ бол Жиминий өрөө. Харин энэ Жонгүгийнх. Тэр Жиминийх. Харин энэ манай зочны унтлагын өрөө. Урьд нь нэг ч удаа ашиглаж байгаагүй болохоор санаа зоволтгүй дээ"

Анар: "За баярлалаа . Гэхдээ санаа зовсон юм байхгүй дээ ахаа."

Жин: "Тийм бол сайн л байна. Аан нээрээ хэрвээ чамд томчууд хэрэг болвол бид дөрвийн өрөө дээд давхарт байгаа шүү. Ерөнхийдөө  2-р давхар бүхэлдээ хүүхдүүдийн мэдэлд байдаг гэхэд болно. Бас Жонгүг заримдаа видео тоглоомынхоо дууг чангалчихдаг болохоор шөнө үнэхээр чимээтэй байдаг. Тийм юм болвол нэрэлхэлгүй шууд багасга гээд хэлээрэй. Жонгүгийн өрөө хажуу талын чинь хаалга учраас чамд ядаргаатай байх"

Анар: "Ойлголоо" *чин сэтгэлээсээ инээх*

Жин: *өөртөө л сонсогдох хэмжээний* "ёстой нэг хөөрхөн гэдэг нь"
"За за хэлэх гэсэн зүйл минь дууссан болохоор одоо унтаж амар даа. Чиний хувьд их урт өдөр байлаа. Сайхан амраарай"

Анар: "Та ч бас сайхан амраарай. Бас нөгөө хэдэд ч гэсэн дамжуулаад өгөөрэй ххэ"

Жин: "Тэгье ээ. Дамжуулчихъя" гээд Жин доор үлдсэн хэдтэйгээ нэгдэхээр нэг давхар луу буулаа.

Тэгэхээр... BTS-тэй нэг байшинд хонох юм биздээ. Нойр хүрэхгүй нь.

BTS - They are mafia Where stories live. Discover now