17

397 45 8
                                    

"Анар энд л байгаа. Залуусаа багаа зүү. Өөрсдийнхөө царайг харуулж болохгүй шүү" хэмээн Намжүүн бусдадаа анхааруулав. Учир нь тэд дэлхийд алдартай дуучид шүү дээ. Дайснууд үүнийг нь мэдвэл тэдний фэнүүдэд юу тохиолдохыг төсөөлөхийн ч аргагүй.

"Мэдлээ!"

"Энэ бааз их том болохоор гурван баг болж хуваагдъя. Жин хён Жонгүг хоёр зүүн жигүүр, Тэхён, Жимин хоёр баруун, үлдсэн нь надтай хамт чигээрээ. Анарыг олвол эндээс шууд гарга. Бааз дахь бүх дайсныг устга. Felix-г амьдаар нь барина шүү! Тооцоо бодох болно! Холбоогоор мэдээллээ дамжуулаарай. Одоо яаравчилцгаая"

* * *
"Эрхмээ! Бидэн рүү дайрч байна!"

"Юу?! Хэн юм! Хэдэн хүн байгаа юм!?"

"Тэрийг тодорхой хэлэх боломжгүй байна. Ямартай ч гурван жигүүрээс дайрч байгаа. Баазын хяналтын камерыг хакердсан болохоор бид ашиглаж чадахгүй байна"

"Та муусайн хэрэггүй новшнууд! Би өөрөө л хийе! Энд үлдээд наад охиноо харж бай. Зугтах гэж оролдвол өөрөө мэдээд арга хэмжээ авна биз!" гээд Felix өрөөнөөс гаран хаалгыг хаав. Түүнийг гарсны дараа туслах Анарт дөхөн түүний үснээс нь зулгааж
"Чи ч нилээн дажгүй юм гээч~ Царай зүс чинь ч... Бие чинь ч... Юу гээч, боссыг иртэл жаахан хөгжилдөөд авъя" гэж хэлээд Анарын биеэр гараа гүйлгэж эхлэв.

"Ямар новшоо хийгээд байгаа юм! Наад заваан гараа надаас холдуул!"

Хэдий түүний гар хүлээтэй ч тэр чадлаараа тэмцэж байна.

"Дуугүй бай! Эсэргүүцэх тусам чамд л хэцүү болно шүү! "

"Болиоч дээ! Боль! ТУСЛААРАЙ!"

Үхтлээ айсан охин тусламж дуудан хашхирахтай зэрэгцэн хаалга онгойж буун дуу гарлаа. Felix-н туслах ч газар үхэтхийн унав.

"Анараа! Зүгээр үү!?"

"Энэ новш чамайг өвтгөөгүй биз дээ?!"

"Жимин аа! Хурдхан аваад гаръя. Ах нарт Анарыг олсноо мэдэгдэх хэрэгтэй" гээд Тэхён Анарыг хоёр гар дээрээ өргөөд тэд харанхуй өрөөнөөс гарлаа.

"Манайхаан! Анарыг оллоо! Барилгаас гарч байна. Дууслаа"

"Ойлголоо, бид Felix-г олчхоод араас чинь очих болно. Та гурав түрүүлээд явж бай. Дууслаа"

"Мэдлээ. Дууслаа"
              
                                * * *

"Жиминаа хурдан яваарай! Анар их халуурч байна!"

"Анараа тэсээрэй~ Өөр өвдөж байгаа газар байна уу?"

"Толгой... жаахан өвдөөд, дотор муухайраад байна"

"Болохгүй нь ээ. Тэхёнаа Кан эмчийг дууд. Солонгосоос ирчихсэн  байх ёстой"

"Ойлголоо"

                               

BTS - They are mafia Where stories live. Discover now