22

375 39 9
                                    

Өглөөний 05 цаг.

Өчигдөржингөө орсон аадар бороо энэ өглөө нэг юм зогссон байх бөгөөд бага зэргийн манан татсан нь тэдний ирсэн шинэ байшинг хүрээлэн орших өтгөн ойг үнэхээр сүрлэг харагдуулна. Учир юу вэ гэвээс Анарын бие тооцоолсноос удаан тэнхэрч байсанд Намжүүн орчноо сэлгэн байгальтай илүү ойр байх нь тус болж мэднэ хэмээн үзснээр тэд ийнхүү байшингаа сольсон билээ. Энэ нь ч тус болж шинэ байшиндаа ирээд 15 хоногийн дотор Анар бүрэн тэнхэрсэн юм.

Шинэ байшингийн тухай товч танилцуулбал өтгөн ойн дунд нэг давхар ганц модон байшин байх ба байшингийнхаа хойно бяцхан нууртай.

Нэмж хэлэхэд байшингийн хажуугаар байрлах модон тавцан Анарт хамгийн их таалагдсан юм

Deze afbeelding leeft onze inhoudsrichtlijnen niet na. Verwijder de afbeelding of upload een andere om verder te gaan met publiceren.

Нэмж хэлэхэд байшингийн хажуугаар байрлах модон тавцан Анарт хамгийн их таалагдсан юм.
Яагаад гэвэл тэнд буйдан, ширээ, сандал, ил гал түлэх хэсэг, хоёр хүний савлуур гээд бүх зүйл байдаг.

Яагаад гэвэл тэнд буйдан, ширээ, сандал, ил гал түлэх хэсэг, хоёр хүний савлуур гээд бүх зүйл байдаг

Deze afbeelding leeft onze inhoudsrichtlijnen niet na. Verwijder de afbeelding of upload een andere om verder te gaan met publiceren.

Яг л энэ үзэсгэлэнтэй байгалийг Жин ширтэн зогсоно

Deze afbeelding leeft onze inhoudsrichtlijnen niet na. Verwijder de afbeelding of upload een andere om verder te gaan met publiceren.

Яг л энэ үзэсгэлэнтэй байгалийг Жин ширтэн зогсоно.

"Өглөөний мэнд. Жин ахаа, юу хийж байгаа юм?" гэсээр Анар түүний хажууд ирэн зогсов.

"Өө, Анараа. Өглөөний мэнд. Яасан эрт сэрээ вэ? Дахиад жаахан унтахгүй байсан юм уу?"

"Зүгээр дээ... Хангалттай амарсан. Та ч бас яагаад ийм эрт сэрсэн юм?"

"Аан... зүгээр л..." гээд дахиад юм хэлэх гэж байснаа дуугаа хураачихав.

"Ахаа, ямар нэг зүйл санааг чинь зовоогоо юу?"

"...Хммм... бага зэрэг л..."

"Надад хэлж болох уу? Ийм үед бусадтай ярилцвал илүү дээрддэг гэж сонссон"

Ах нь яаж таван гишүүн чамд сайн болчихоод хоорондоо өрсөлдөөд байна, болиулаад өгөөч гэж хэлж чадах вэ дээ... хэмээн Жин бодно. Үнэхээр л бусад гишүүдээ байнгын хоорондоо өрсөлдөж, муудалцахыг харах Хусог, Жин хоёрт тааламжгүй байсан нь мэдээж. Харин оронд нь

"Анараа чи хайрыг юу гэж боддог вэ?" гэж асуулаа.

"Юу? ... Аан... Хайр бол хамгийн агуу бас ариун зүйл...гэж бусдын адил хэлмээр байгаа ч өмнө нь үерхэж байгаагүй болохоор мэдэхгүй л байна "

"Айн? Чамд урьд нь нэг ч залуу сэтгэлээ илчилж байгаагүй гэж үү? Эсвэл чиний сонирхлыг татсан хүн?"

'Яахав... надад сэтгэлээ илчилсэн залуу байхгүй ч хэдэн жилийн өмнөөс анх удаа сонирхлыг минь татаж, өдөр шөнөгүй бодогдож, надад амьдрах итгэл бэлэглэсэн залуустай учирсан."

"Хөөх, тэд нар нь хэн юм?"

"Мэдээж та нар шүү дээ. Анх удаа л эсрэг хүйстнийхээ тухай "Хөөх царайлаг юм; Хоолой нь гайхалтай юмаа; Хөөрхөн юм; Сайхан сэтгэлтэй юм;  Ганц хором ч болтугай уулзаж үзэх юмсан; Одоо юу хийж байгаа бол?" гэх зэргээр бодож үзсэн"

"Тэгэхээр Анарын анх удаа дурласан хүн нь Бангтаны 7 гишүүд байх нь ээ?" хэмээн Жин догдлонгуйгаар асуув. Хариуд нь Анар хацар нь улайн

"Т-Тиймээ"

"Ичих хэрэггүй дээ. Ёстой нэг хөөрхөн гэдэг нь... Тэгээд... бидэнд дурлаад хайрын талаар юу гэж боддог болсон юм? Ахад нь их сонирхолтой санагдчихлаа" гээд инээв.

"Юу ч гэмээр юм... Яг ингээд хариулах гэсэн үнэхээр хэцүү юмаа. Оронд нь зүгээр л танд амьдрал минь яаж өөрчлөгдсөн талаар ярьчихъя. Болох уу?"

"Хмм... За яахав. Наадахыг чинь тооцъё л доо"

"За...тэгэхээр...ээж аавыгаа өнгөрснөөс хойш анх удаагаа л инээмсэглэх шалтгаантай болсон. Бас гуниглаж уйлж суух минь ч багассан. Өөрийгөө хайрлаж эхэлсэн, амьдралд бууж өгөх болоогүйг ухаарсан. Бас сурахгүйгээр ажиллахад шантрах үе зөндөө байсан ч энэ эрчээрээ хичээнгүйлэн ажиллаж байгаад Бангтантай нэг л өдөр уулзана даа гэж бодох төдийд л урам авдаг байсан. Нэг өгүүлбэрээр бол та нар надад амьдрах хүсэл бэлэглэж, амьдралыг минь гэрэлтүүлсэн ачтангууд гэсэн үг"  гэж хэлээд дуугаа хураачихав.

"Хөөх... Өөрийгөө үнэхээр агуу хүн шиг мэдэрчихлээ. Баярлалаа...биднийг хайрладагт..."

"Та нарт ч бас..."

Ийнхүү тэдний яриа өндөрлөлөө. Хэдийгээр Жинд Анараас асуух асуулт олон байсан ч одоогоор асуухгүй байхаар шийдсэн юм.




Bytshaaaan update bailaa💜 margaash dahiad ng update hiinee. Ih zawgui bga blhor oilgooroi😅💗💗

BTS - They are mafia Waar verhalen tot leven komen. Ontdek het nu