11

448 54 4
                                    

     *BTS-н байшин/17:00 цаг*

"За тэгэхээр... Хмм, шөнийн хот үзэх болохоор~ Тиймээ, энэ болно." гээд Жонгүг хувцасны шүүгээнээсээ сонгосон хувцсаа гаргаж өмсөв. Анараас ялгаатай нь тэр хувцас сонгох гэж нэг их удсангүй.

Хувцаслаж дууссаныхаа дараа өөрийгөө толинд хараад сэтгэлд нь хүрсэн бололтой инээмсэглэлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хувцаслаж дууссаныхаа дараа өөрийгөө толинд хараад сэтгэлд нь хүрсэн бололтой инээмсэглэлээ.

"Тиймээ, яг болж байна" 

Гарахад бэлэн болсон учир өрөөнөөсөө хэрэгтэй зүйлсээ аваад нэг давхар луу буулаа.

Хусог: "Воо~ Жонгүүүү~"

Юнги: "Болчихсон уу? Дажгүй харагдаж байна"

Жин: "Юмыг яаж мэдэх вэ? Байршил тогтоох төхөөрөмжөө биедээ байлгаж, асаалттай байлгаарай. Болгоомжтой байсан нь дээр."

Жонгүг: "За, хён. Биенээсээ салгахгүй ээ"

Намжүүн: "Ялангуяа Анартай хамт явж байгаа болохоор илүү сонор сэрэмжтэй байх хэрэгтэй гэдгээ мэдэж байгаа биз дээ. Түүнийг сайн харж хандаарай."

Жонгүг: "Тэрийг сайн мэдэж байгаа ахаа. Тиймээс санаа зоволтгүй"

Бусдыгаа ийнхүү ярилцаж байгааг дуугүй ажиглан суусан Тэхён, Жимин хоёр хоорондоо харц солилцон толгой дохиод,
"Жонгүгаа, түр ярилцацгаая" гээд дээшээ гарчихав.

"Энэ хүүхдүүд чинь юу вэ? Та гурав муудалцчихсан юм уу?"

"Үгүй ээ Хусог хён. Сүртэй зүйл биш байх. Оччихоод ирье"  хэмээн Жонгүг ч бас дээшээ гарлаа.

Тэд Жиминий өрөөнд орж хаалгаа цоожлоод ийн ярилцана.

Жимин: "Уучлаарай Жонгүгаа. Шууд хэлчихье. Анар надад таалагддаг."

Жонгүг: "Юу-"

Тэхён: "Надад ч бас таалагддаг"

Жимин: "Товчхондоо бол чи Анартай нэг удаа болзоонд явлаа гээд бүх зүйл шийдэгдчихнэ гэж битгий бодоорой. Бид хоёр бууж өгөхгүй болохоор"

Жонгүг: "Ёстой нэг... Итгэмээргүй юм. Энэ урт хугацааны дараа анх удаа хэн нэгэнд ингэтлээ татагдаж байхад та хоёрт ч бас уу? Ёстой гайхалтай юм аа. За яахав. Тэгье ээ. Өрсөлдөцгөөе. Би ч бас яасан ч бууж өгөхгүй. Одоо харин явлаа, болзоотой болохоор"

BTS - They are mafia Where stories live. Discover now