21

372 39 10
                                    

Шөнийн 02 цаг

Байшин дахь бүх хүмүүс унтсан байхад ганцхан Хусог л сэрүүн байна. Ямар нэг зүйл түүний сэтгэлийг зовоож байгаа бололтой,
унтаж чадахгүй хий дэмий л хаалга руугаа гөлрөн сууна.

Тог тог. Хаалга зөөлөн тогших нь дуулдав.

"Ороорой~"

"Унтаагүй байгааг чинь мэдсэн юмаа." хэмээсээр Жин орж ирэв.

"Өө, хён"

"Яагаад унтахгүй байгаа юм? ... Хоби~ Өнөөдөр ямар нэг зүйл болсон биздээ? Ахдаа хэлэхгүй юм уу?"

"..."

"Хоби~"

"Хён...танаас нэг юм асууя. Хэрвээ бангтаны 7 гишүүд бүгдээрээ нэг охинд дурлавал яах вэ?"

"Гэнэт юу асуугаад байгаа юм? Хмм...Гэхдээ энэ асуултанд өмнө нь хариулж байсан санагдах юм.
Дэбют хийсний дараахан байх шүү"

"Аан... саналаа..."

"Тэр үед Намжүүн тийм зүйл болохгүй ч хэрвээ болвол дараа нь харамсахгүйн тулд бүх чадлаараа хичээнэ гэж байсан санагдаж байна"

"Юнги хён харин тухайн охиноо хүчлэхгүй, түүний бодлыг хүндэтгэнэ гэж байлуу?"

"Тийм ээ. Яг тийм. Харин чи бүх хүмүүсийн оронд өөрийгөө тавьж үзэн ярилцана гэж байснаа санаж байна уу?" гэхэд Хусог жаахан ичсэн бололтой хацар нь улайж дороо инээснээ

"Тийм ээ. Санаж байх шиг байна. Харин Жимин нөхөрлөлөө авч үлдэхийн тулд өөр хайр хайна гэж байсан"

"Би... нөхөрлөлөө илүүд үзнэ гэж байж билээ"

"Тэхён боломж гарч ирэхийг хүлээж, Жонгүг эцсээ хүртэл бууж өгөхгүй ээ гэж байсан... Тэдний бодол одоо өөрчлөгдсөн гэж бодож байна уу?"

"Бусдыгаа хэлж мэдэхгүй ч би бол хэвээрээ. Гэхдээ амьдралд ам гарч болдоггүй гэдэг биз дээ? Цаг нь ирэхээр миний бодол өөрчлөгдөж ч магадгүй юм."

"...Тийм дээ... Таны зөв. Хүний бодол хэзээ ч өөрчлөгдөж болно"

"Ингэхэд яагаад ийм асуулт асуусан юм?"

"Ахаа... би үнэндээ Юнги, Намжүүн хоёрын яриаг сонсчихсон юм... Тэгээд манайхны тав нь Анарыг эмэгтэй хүнийх нь хувиар хардаг гэдгийг мэдлээ..."

"..."

"..."

"Хөөх... үнэхээр ийм зүйл жинхнээсээ болно гэж бодож байсангүй шүү... Зүгээр л ... төсөөлөхөд хүртэл бэрх байсан шүү дээ-"

"Тиймээ... тэгээд л унтаж чадахгүй байна. Цаашид юу болох бол гэж санаа зовоод..." хэмээн тэд хоёул чимээгүй болцгоов. Хэсэг бодолд автаж сууцгаасны эцэст Жин Хусогийн өрөөнд унтахаар шийдэн, түүний хажуугаар хэвтснээр байшин дахь сүүлийн гэрэл унтарлаа.

                                * * *

Яг одоо гишүүд өглөөний цайгаа ууцгааж сууна. Яагаад ч юм бүгд дор бүрнээ чимээгүй болцгоожээ. Өөр хүнийг дунд нь оруулж ирээд суулгачихвал тавгүйтсэндээ гараад зугтаамаар тийм л уур амьсгал тэднийг тойрно. Хэсэг хугацааны дараа Юнги хоолой засч "Би болчихлоо. Баярлалаа Жин хён" хэмээн босч, гал тогоог орхилоо.

Юнги замаараа угаалгын өрөөнөөс алчуур болон савтай ус аваад Анарын өрөө рүү орвол Анар ухаан ороогүй л байх ажээ. Гэхдээ биеэс нь хор гадагшилсан учир царай нь өмнөхөөсөө гэгээтэй, тайван харагдах нь Юнгигийн сэтгэлийг бага зэрэг тайвшруулав.

Анарын орны хажууд суун толгойг нь хэд илээд савтай усандаа алчуураа норгож түүний нүүрийг зөөлнөөр арчиж эхлэв. Тэгээд доошилсоор түүний хүзүү, цээж, гар...
(Та нарын юу бодож байгааг мэдэж байна шүү🤣 Хөх эдрт нь хүрээгүй шүү)

Анарыг анх ухаан алдахад нь тэд эмэгтэй асрагч хөлслөсөн бөгөөд тэрээр Анарын хувцсыг сольж өгөн, биеийг нь цэвэрлэдэг юм. Харин сүүлд ирэхдээ түүнд сулавтар майк, өвгөнд нь хүрсэн урттай шорт өмсгөжээ.

Юнги Анарын гарыг арчиж дуусаад дахин алчуураа норгов. Тэгээд хөлийнх нь өвдөгнөөс дооших хэсгүүдийг арчлаа.

"Уучлаарай... Биднээс л боллоо. Бидэнтэй таараагүй байсан бол чи одоо ингээд ухаангүй хэвтэж байхгүй байх байлаа... Гэхдээ байна аа? Би хэтэрхий амиа хичээсэн өөдгүй хүн бололтой. Чамайг бидэнтэй учирснаас болоод гэмтчихээд байгааг мэдэж байгаа ч гэсэн... баяртай байна... чамтай уулзсандаа. Тэгсэн ч ядаж л олигтой хамгаалж чадаагүйд уучлаарай. Цаашид бүх хүчээрээ чамайг хамгаалах болохоор гуйя, хурдан эдгээрэй" гээд Юнги түүний гарыг хоёр гартаа атган үнсээд нүдээ анив.

Нэг их удалгүй түүний гарт бага зэрэг хөдөлгөөн мэдрэгдэхэд Юнги нүдээ нээн харвал Анар ухаан орж байгаа бололтой, хөл гар нь үл ялиг хөдөлнө.

Юнги догдлонгуйгаар Анарын гарыг атгасан чигээрээ "Анараа. Намайг сонсож байна уу? Ахыгаа сонсож байна уу? Алив...бяцхан охин минь нүдээ нээгээрэй. Ухаан ороорой"  гэв. Түүний гуйлтыг Анар сонсов уу бурхан сонсов уу мэдэхгүй ч эцэст нь нэг юм охин ухаан орж нүдээ нээлээ.




BTS - They are mafia Where stories live. Discover now