12

413 51 7
                                    

                      <<Жонгүг>>

Очиж очиж гурвуулаа нэг охинд дурлаж байдаг... Ямар Wattpad-н өгүүллэг биш дээ. Гэхдээ Анар энийг мэдвэл яах бол? Хэнийг нь сонгох бол? Бүгдэд нь дуртай гэж хэлж байсан болохоор таамаглах арга ч алга. Бас Жимин, Тэхён хоёр их хүчтэй өрсөлдөгчид байх болно... Тэгсэн ч ялах хүн нь би. Юутай ч өнөөдрийн болзоогоо төгс байлгах хэрэгтэй.

Оройн 17 цаг 53 минут. Жонгүгийг буудлын үүдэнд ирэхэд түүнийг 20 гаруй цагдаа нар угтлаа. Буудлыг тойруулаад "Хэргийн газар" гэсэн бичигтэй тууз татсан байх ба түргэн тусламжийнхан буудлаас цогцоснууд зөөж байгаа нь түүнийг галзууруулах шахав. "Анар! Үгүй ээ Анараа!" гэсээр машиныхаа хаалгыг ч хаалгүй шууд буудлын орох хаалга руу гүйсэн ч цагдаа нар түүнийг оруулсангүй. "Эрхмээ хойшоо байна уу. Энэ бол хэргийн газар. Та орж болохгүй." гэж нэгэн цагдаа хэлэхэд нь Жонгүг "Даргатай чинь уулзах хэрэгтэй байна. Дууд" гэв. Хэсэг хугацааны дараа цагдаагийн дарга гэх хүн ирсэн ба Жонгүгийг харсан даруйдаа түүнийг дагуулж буудал руу оров.

"Жонгүг таныг энд харна гэж болсонгүй шүү. Сүүлд хууль бус зэвсгийн наймааны хэрэг дээр тусалснаас чинь хойш хараагүй юм байна. Ямар хэргээр яваа юм?" 

"Энд хүнтэй уулзах ёстой байсан юм. Гэвч яг юу болчихов? Илтгэ"

"Өнөөдөр 16:40 минутанд манай хэлтэс дээр *** зочид буудалд маш олон буун дуу гарлаа гэсэн дуудлага ирсэн. Үүний дагуу манай цагдаагийн бие бүрэлдэхүүн ирсэн ба буудал руу нэвтрэх үедээ хэнийг ч олж хараагүй. Давхар бүрийг нэг бүрчлэн шалгасны эцэст хохирогчдыг олсон. Ихэнх нь өрөө өрөөндөө нуугдацгааж байсан ч зарим нь үүдний өрөөнд буудуулж нас барсан байснаас дүгнэвэл хэрэгтэн өрөөнүүдээр оролгүй зөвхөн харагдсан хүмүүсийг л буудсан байгаа юм.
Амьд үлдэгсдийг шилжүүлсэн байгаа. Хяналтын камерын бичлэг устсан, буудал дотор харсан гэрч байхгүй, хохирогчдын нэрсийн жагсаалтыг гаргаж дууссан, гэмт хэрэгтнийг барих ямар нэгэн сэжүүр одоохондоо олоогүй байна. Гэхдээ буудлын эргэн тойрон дахь бүх хяналтын камерыг шалгаж байгаа"

"Хохирогчдын нэрсийн жагсаалтыг хармаар байна"

"Энд байна. Танд өөр хүсэх зүйл байна уу?"

"Байхгүй ээ. Завгүй хэрнээ зав гаргасанд баярлалаа. Одоо явж ажлаа хий дээ" гээд цагдаагийн даргыг явуулав.
Буудлын хүлээн авах хэсэгт ганцаараа үлдсэн Жонгүг жагсаалтыг эхнээс нь маш анхааралтайгаар уншиж эхэллээ.
Анарыг аюулгүй байгаа, өрөөндөө нуугдаж байсан гэдэгт тэрээр юу юунаас илүүтэйгээр итгэхийг хүсч байсан юм. Гэвч олсонгүй. Анарын нэр хаана ч байсангүй. Санаа нь зовсондоо галзуурах шахсан тэрээр цахилгаан шатанд суун 3 гэсэн товчийг дарлаа. Гурван давхарт ирээд Анарын өрөөний хаалгыг нээн орвол хаа сайгүй эвдэрсэн тавилга, шидэгдсэн хувцас түүнийг угтав. Энэ үед л юу болоод байгааг Жонгүг ойлгосон бөгөөд цаг алдахгүйн тулд шууд л Намжүүн рүү залгав.

"Байна уу Жонгүгаа~?"

"Намжүүн хён! Анар алга болчихож!"

"ЮУ?! ЮУ ГЭСЭН ҮГ ЮМ! НАДАД ТАЙЛБАРЛА ДАА"

Жонгүг өөрийнхөө мэдэх бүхнийг тайлбарлаж өгсөн ба Анарын өрөөний байр байдлыг ч бас хэлэв.

"Хэрээнүүд. Тэднээс өөр хэн байх билээ. Гарцаагүй тэд л энэ бүгдийг хийсэн"

"Тиймээ. Наадах чинь тодорхой боллоо. Жонгүгаа, яг одоо гэртээ хүрээд ир. Би бусдадаа хэлчихье. Бид үүнээс илүү цаг алдаж болохгүй"

"Ойлголоо хён, би очиж байна"

BTS - They are mafia Where stories live. Discover now