24

171 18 4
                                    

"Муу зүйл болно гэнэ ээ? Хён, юу болоод байгаа юм?" хэмээн Тэхён сандрангуй асуув.

Хариуд нь Намжүүн хэсэг бодож сууснаа "Төмөрийг олох гэж их хугацаа алдсанд үнэндээ гайхах зүйл алга. Үнэхээр нөлөөтэй нэгний хормой дор орчихсон байж л дээ"

"Тэр нь хэн юм?" гэж Жонгүг уцаарлангуй асуухад Намжүүн,

"Одоо хэлэх мэдээллийг хэлэхийн өмнө та нарт аль болох тайван, саруул ухаантай байж, цаашид яах төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй гэж сануулмаар байна. Бид уурын мунхагаар хэзээ ч зөв шийдвэр гаргаж чадахгүй." хэмээн Юнги, Жин хоёроос бусдад анхааруулав.         /Учир нь энэ 2 аль хэдийн мэдэж бга/

Хариуд нь тэд уртаар санаа алдан толгой дохиж юу ч сонсохдоо бэлэн байгаагаа хэлснээр Намжүүн яриагаа үргэлжлүүллээ.

"Бидэнд одоогоор бүрэн мэдээлэл байхгүй ч баттай олж мэдснээ тайлбарлая. 
Felix-тэй хамтарч ажилласныхаа дараа Төмөр гэмт хэргийн ертөнц рүү татагдаж эхэлсэн гэхэд болно. Ердөө гурван жилийн хугацаанд тэр хар тамхи, зэвсгээр зогсохгүй хууль бус эм, эмийн бодисын наймаа, бүр хүний наймаанд хүртэл оролцож сая сая хүмүүсийг хохироосон маш аймшигтай зүйлсийг хийсэн. Харин тэрэнд энэ бүхнийг хийх боломжийг олгосон хүн нь Иван Драго..."

"..."

"..."

Иван Драго гэх нэрийг сонссон гишүүдэд үнэндээ л хэлэх зүйл байсангүй. Учир нь энэ хүн бол ганц Оросын ч биш, бүхэл бүтэн Европ тивийн газар доорх ертөнцийг атгандаа оруулсан харгис гэхэд дэндүү харгис, зүрх сэтгэлгүй нэгэн билээ.

Нам гүмийг эвдэх гэж Жин хоолойгоо засан,

"Залуусаа, ингэж хэлэхийг үнэхээр хүсэхгүй байгаа ч харамсалтай нь саяных хамгийн муу мэдээ биш ээ."

"Үүнээс илүү дордож болно гэж үү?" 

"Харамсалтай нь тийм"    Жин Хусогийн асуултанд ийнхүү хариулахад тэдний толгойд болж болох бүхий л таагүй зүйлс киноны кадр солигдож буй мэт тоглогдоно. Жиний хэлэх гэж байсныг Юнги үргэлжлүүлэх гэж байгаа бололтой, санаа алдан

"Өнөөдөр манай хүмүүс Felix-н нууц баазад байсан тэрний хувийн компьютерийг хакердаж, доторх мэдээллийг нь надад өгсөн юм. Миний тэр дотроос олсон зүйлсийн нэг нь Иван, Felix хоёрын хоорондоо хийсэн "бизнес"-ын жагсаалт ба хамгийн сүүлийн "бараа" нь... Анар..."

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Sep 01, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

BTS - They are mafia Where stories live. Discover now