10

441 49 0
                                    

Хаа нэгтээгээс алгуурхан дуслах ус, хэн нэгний тайван амьсгалах чимээ хоёр л сонстох эл харанхуй өрөө... Түүний нам гүм байдлыг зүсэх мэт хэн нэгэн чангаар хашхирахад  өрөөнд ухаангүй байсан Анар сая нэг ухаан оров.

"Юу? Би хаана...? Толгой... Толгой өвдөж байна. Яг л хүчтэй цохиулчихсан юм шиг. Гэхдээ цохиулсан гэж бодохгүй байна. Хамгийн сүүлд юу боллоо? ... Аан тийм шдээ... Би буудлаасаа хувцас авах гээд гарч байхдаа баригдчихсан... Гол нь хэнд? Бас яагаад? Тэгэхээр ямартай ч ямар нэгэн бодисын нөлөөгөөр л толгой ингэж их өвдөөд байгаа байх. Чадахгүй нь ээ. Хэтэрхий их асуулт байгаа болохоор толгой задрах нь.

Ингэхэд цаг хэд болж байгаа юм бол? Жонгүгын санаа нь зовж байгаа байхдаа? Намайг алга болсныг мэдэх болов уу? Мэдвэл хайж олох болов уу? Аврах болов уу? ... Тоохгүй байхыг ч үгүйсгэхгүй. Угаасаа гомдоллох байр суурьтай хүн биш шүү дээ би.

Бие минь өвдөж байна. Яг л шатаж байгаа юм шиг халуу дүүгээд...Би яачхав аа? " Жигтэй гэмээр энэ өвдөлтөө тэвчиж, харанхуйд нүдээ дасгах гэж суухдаа Анар ийн бодно.  Үнэхээр л түүнд маш олон асуулт байгаа. Мөрөөдөл нь биелсэн өдөр үхэх шахсан. Дараа нь Бангтанаар авруулсан. Тэгээд бүр нэг дээвэр дор хоносон. Жонгүгтэй болзоонд явахаар болсон ч хулгайлагдсан... Ийм байхад юу ч бодохгүй байж чадна гэж үү?
Дуу чимээ багатай энэ харанхуй өрөө дэндүү амар тайван. Харамсалтай нь энэ тайван байдал удаан үргэлжилсэнгүй. Төмөр хаалга чахран нээгдэж, хэн нэгэн өрөөнд орж ирэв.

              *                *                *
"Байна уу Жонгүгаа~?"

"Намжүүн хён! Анар алга болчихож!"
           

Aaaahhh olon honog alga bolsond uuchlaarai😂🙏🏻 Wattpadinha codiig sanah gj boon ym bolood, unuudur l sergeej avla. Daraagin hesgiig n margaash oroihon oruulnaa~

BTS - They are mafia Where stories live. Discover now