Deep of our heart

1.7K 186 8
                                    

Өнөөдөр төгсөлтийн баяр.

Шалгалтуудаа өгөөд зарим сургуулиуд руу хүсэлт илгээчихсэн болохоор одоо хүлээх л үлдсэн.

Аав ээж хоёр Америкаас ирсэн бөгөөд яг одоо намайг цагаасаа хоцорлоо хэмээн яаруулж байна.

Гялс үсээ янзалчхаад доош буухад тэд нар намайг хараад эрхий хуруугаа гаргалаа.

"За явъя, хоцорлоо"

Удалгүй машиндаа суугаад хөдлөхөд аз болж түгжрэл байсангүй.

Төв танхим руу очвол Жэмин өөдөөс ирэн намайг тэвэрлээ.

"Ёстой хөөрхөн байна, нөгөө хэд рүү очих уу?" тэр ийн хэлээд түрүүнээс хойш ард зогсох аав ээж хоёрыг хараад хурдхан шиг бөхийлөө

"С-сайн байна уу? Ахаа үгүй аав үгүйээ эгч ээ ээжээ" тэр ийн хэлээд дагзаа илэхэд хэдийн нүүр нь улайсан байлаа.

Аав инээн түүний мөрөн дээр цохиод "Юунд нь сандардаг байна аа. За яв яв, бид хоёр энэ хавиар байж байя" хэмээхэд би Жэмин-ыг хөтлөн цааш явлаа.

Тэр гүнзгий амьсгаа аваад "Ах эгч хоёрыг харахаар л сандраад байх юм"

"Удахгүй зүгээр болно оо" гэхтэй зэрэгцэн нөгөө хэд маань урдаас орилолдон ирлээ.

"Ваа манай Суён гараад өгчээ. Чамайг гүйцэх хөөрхөн охин манай сургуульд алга аа" Чонло ийн хэлээд миний мөрөн дээгүүр гараа давуулахад нь би түүнийг нударлаа.

Жэну нөгөө талд минь гаран "Удахгүй нээлт боллоо. Сургуулиудаас чинь хариу ирсэн үү?" хэмээхэд бүгд толгой сэгсрэв.

Рэнжүн хоолой засаад "Би Хятад руу явахаар болсон, амралтаар уулзана аа"

Биднийг ийн ярилцаж байхад нээлт эхэлснийг зарлалаа.

Төв танхимд олон сурагчид байх бөгөөд захирал индэр дээр гараад чимээгүй болохыг дохив.

"Өнөөдөр төгсөж буй бүх сурагчдадаа баяр хүргэе. Өмнөх төгсөлтийн баяруудаас ялгаатай нь энэ жил Америкийн их сургууль болох Хорвард-аас манай сургуулийн нэг сурагчид урилга ирсэн" хэмээхэд танхим шуугиж эхэллээ.

"И Жэну"

Бид орилолдон Жэну-г индэр луу гаргалаа.

Захирал түүнд урилгыг өгөөд "Хичээлийн жилийн турш сурлага урлагаараа тэргүүлж байсанд баяр хүргэе"

Жэну-г ирэхэд бид түүнийг тойроод урилгыг нь харлаа.

"Ваа аргагүй л Жэну, тэгээд Америк руу очоод зөндөө найзуудтай болоод бид нарыгаа мартчихав аа?"

Жэмин ийн хэлэхэд Жэну инээмсэглээд "Юу гэж дээ" хэмээлээ.

"Жэну!"

Жисон-ы нүдэнд нулимс цийлгэнэсээр цаанаас гүйж ирэн Жэнуг тэврэв.

Тэр дараа жил төгсөх болохоор ууртай байгаа ч одоо уур нь гарсан бололтой.

Бид инээлдэн Жисон-ыг тэвэрлээ.

Удалгүй бидний эцэг эхүүд ирэн бид нарт баяр хүргэж цэцэг өгөв.

На хатагтай намайг үнсээд "Манай Суён хөөрхөн байна" гэхэд нь би ичин толгой дохилоо.

"За зургаа даруулъя, миний хүүхдүүд зогсчих. Суён Жэмин хоёр голдоо зогсоорой"

Аав камераа барьсаар ийн хэлэхэд бид хоёрын нүүр улайсаар голд зогслоо.

Ичиж үхмээр юм.

Жэмин намайг тэврээд "Орой уулзъя" гэв.

-

Төгсөлтийн баяр дуусч бүх гэр бүлүүд цугтаа хоолонд орохоор боллоо.

"Саяхан л бага сургууль даа зодолддог байсан хүүхдүүд ингээд төгсчих гэж. Та нар нэг их сургуульд орох уу?"

Чонло-гийн ээж ийн хэлэхэд бид мөрөө хавчлаа.

"Ямар ч л байсан нэг сургууль руу хүсэлт илгээсэн дараа долоо хоногт хариу нь гарах байх аа. Бас энэ долоо хоногт Сөүл-ийн их сургуулийн элсэлтийн шалгалт өгнө."

Удалгүй хоол ирж бид инээлдэн хоолоо идэцгээлээ.

Жэмин намайг гарья хэмээн дохиод түрүүлэн гарахад би араас нь гарлаа.

Нөгөө хэд араас орилолдсоор үлдэв.

Жэмин саадан дотор суух бөгөөд намайг өвөр дээрээ суулгаад "Ингээд төгсчихлөө. Ямар байна?" гэлээ.

"Айж байна. Өөр сургууль руу орох вий гэхээс айж байна. Өдөржин уулзах завгүй болохоороо сэтгэл минь холдчих вий гэхээс үнэхээр их айж байна" хэмээхэд тэр миний духан дээр үнсээд "Би ч бас айж байна. Гэхдээ чамд хязгааргүй их хайртай болохоор хэзээ ч тийм зүйл болохгүй ээ. Зөндөө зөндөө зөндөө их хайртай шүү Суён-аа. Дөч тавин жил хамтдаа байцгаая"

"Би ч бас чамд хайртай"

Удалгүй түүний чийглэг уруул минийх дээр буув

Бидний зүрхний гүнд.

Хайр оршдог.

A/n: Би төгсгөл бичихдээ жаахан муу кк. Удахгүй s2-оороо уулзацгаая.
Энэхүү бичвэрийн минь туршид хамтдаа байж дэмжсэн та бүхэндээ маш их баярлалаа❤️ бас төгсөлтийн баяр ямар байдаг тухай мэдэхгүй болохоор төсөөллөөрөө л биччихлээ. Алдаа дутагдалтай бичвэрийг минь хайрласанд баярлалаа.
Love butterflies,

Deep of my heart || NJM [Completed]               Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin