Summer vacation

1.7K 249 11
                                    

"ЖЭМИН" хичээл тарах үед би түүнийг дуудаад хүзүүдлээ.

Тэр хөнгөхөн инээгээд "Яасан?"

"Яах юу байх вэ дээ. Зуны амралт эхэллээ. Чи намайг орхиж явахгүй биз дээ? Түрүү зун бүгдээрээ намайг орхиод явчихсан би ганцаардсан шүү" хэмээхэд тэр улам чанга инээн "Ойлголоо доо. Гэрийнхэн явах үед нь үлдэнэ ээ" гэхэд нь би түүн рүү харан толгой дохилоо.

Гэр лүү харих замдаа элдвийг ярин явж байлаа. Би Жэмин-ы урд гаран ухарч явж байхдаа хэн нэгнийг мөргөчхөв.

Жэмин миний толгойг илээд "Зүгээр үү?" хэмээхэд нь би толгой дохиод өнөөх мөргөсөн хүнээсээ уучлалт гуйлаа.

Тэрээр инээх үед хацарт нь хонхорхой үүсч байв. Цас цагаан царайтай бөгөөд эелдгээр надад "Зүгээр дээ чиний толгой зүгээр үү?" гэлээ.

"Аан зүгээр ээ, уучлаарай" хэмээн бөхийх үед тэр миний гараа татан өндийлгөөд "Ёсорхох хэрэггүй дээ би зүгээр" гээд цааш явлаа.

Би Жэмин-ы гараас татан "Сая тэр ахыг харсан уу? Ямар хөөрхөн юм бэ?" хэмээн тэр ахын араас харсаар хэлэхэд тэр толгой сэгсрээд цааш алхлаа

"Хөөе На Жэмин. Би тэр ахын нэрийг мэдмээр байна. Тэр хацрын хонхорхойг нь харсан уу? яаж тийм хөөрхөн байдаг байна аа?" гэхэд тэр үсээ арагш илээд "Хажууд чинь ийм царайлаг залуу байхад яаж ингэж хэлж чадаж байна аа?" хэмээв.

Би түүнийг нудраад "Би тэгээд чамайг сонирхох юм уу? Чиний царайлаг үнэн ч миний найз шүү дээ" гэлээ

Жэмин манай гэрийн үүдэнд зогсоод "Ор доо, маргааш ирж авъя. Сайхан амраарай" хэмээгээд гэрийн зүг алхав.

Найз.... Тийм ээ

-

Удалгүй зуны амралт эхэлж өдөржингөө гэртээ унтдаг болов.

Жэмин хааяа манайд ирдэг ч ойрд завгүй байгаа. Тэгээд л уйдсандаа болоод кино үзэж эсвэл унтаж байна даа.

Өмнөх өдрүүд шиг драма үзэн уйлж байтал Жэмин орж ирлээ.

Би түүнийг тэврээд уйлах үед тэр санаа алдан миний нурууг илэв.

Удалгүй тайвширсны дараа тэр миний үсийг чихний араар хийгээд "Гялс нүүрээ угаагаад хөөрхөн болоод ир, ойрд гарсангүй" гэхэд нь би инээсээр угаалгын өрөө орлоо

Цаг орчмын дараа би бэлэн болох үед Жэмин намайг хөтөлсөөр гарлаа.

Тэрээр кино үзэх санаа гаргасан бөгөөд би үүнийг нь дэмжин толгой дохив.

"Гунигтай кино үзэж болохгүй чи чинь нэг уйлахаараа салахгүй шд, аймшгийн кино үзэх юм бол орой нь хар дараад би хажууд чинь сэрүүн байх хэрэг гарна, хайрын тухай кино дэмий юм байна аа, яршиг хүүхэлдэйн кино үзэх үү?" гэхэд нь би түүнийг цохиод "тэнэгтээд бай ямар ч хамаагүй кино үзье"гэлээ

Ингээд киногоо сонгож чадахгүй бөөн юм болсны эцэст Жэмин нэг санаа гаргасан нь би нүдээ аниад ямар ч хамаагүй кино сонгох байв.

Арай гэж нэг юм киногоо сонгон танхим руу орлоо.

-

Нус нулимс болсон амьтан танхимаас гарч ирэхэд Жэмин надад алчуур өгөв

"За битгий уйл аа, яахаараа ийм бэлэн нулимстай байдаг байна аа"

"Ий ий чи муу хүйтэн сэтгэлтэй л юм байгаа биз, хөөрхий ээж нь үхчхээд байхад" гэхэд тэр санаа алдаад "За убба нь зайрмаг авч өгье чимээгүй бол" хэмээлээ

-

Би зайрмаг идэнгээ түүн рүү хараад "одоо хаачих уу?" гэхтэй зэрэгцэн хэн нэгэн хажуунаас "Хүүе мөргөдөг охин" гэв

Бид хоёр зэрэг хажуу тийш харвал өнөөх царайлаг ах зогсож байлаа

"Хоёр дахь удаагаа таарч байх чинь, танилцъя" гээд над руу гараа сунган "Жон Жэхён" хэмээн өнөөх хөөрхөн инээмсэглэлээ гаргав.

Би үсээ чихнийхээ ардуур хийн "Кан Суён" гээд гараас нь атгав.

Жэмин миний гарыг татаад "Уучлаарай бид хоёр завгүй байна" хэмээгээд цааш алхахад нь би арагш хараад "Дараа уулзъя" гэж хэлж амжлаа.

"Хоёулаа завтай л байсан шдээ" гэхэд тэр санаа алдаад "Цуг гараагүй удсан болохоор хүн саад болоосой гэж хүсээгүй юм" хэмээлээ.

Би түүнийг нудраад "Хоёулхнаа гарахыг хүссэн юм уу? Би ууг нь Жисон Жэну хоёрыг дуудах гэж байсан шд" гэхэд тэр миний үсийг илээд "Болзоо гээд ойлгочих, дараа нь тэр хоёртой цуг гарна аа" гэв.

Deep of my heart || NJM [Completed]               Where stories live. Discover now