two months anniversary

1.2K 175 8
                                    

8 сарын 24

"Хөөе та нар нээрээ явахгүй юм уу? Удахгүй хичээл орлоо шд" хэмээхэд тэд нар толгой дохиод "Хэлээд байна шдээ танай сургуульд сурахаар болсон гэж. Бичиг баримт бүрдчихсэн" гэхэд нь духаа алгадлаа.

"Галзуу амьтад! Тэгээд гэр лүүгээ яваач энд өдөржингөө хэвтэж тоглохоос өөр юм мэдэхгүй!" хэмээхэд Рэнжүн над руу хараад "Хөөгөөд байгаа юм уу? Жэмин-аа хэл л дээ энэ ааштай охинд" гэв.

Эд нар бүр юм л болвол намайг дээрэлхдэг болчихсон. Яах вэ та нар!

Жэмин хөөрхөн инээгээд "Хайраа битгий уурла л даа. Хөмсгөө зангидаад байхаар нүүрэнд чинь үрчлээ суулаа"

Би шилэн хүзүүгээ бариад "Дээрэлхэж байх шив! Тэгээ наанаа идээд хэвтэж бай! Миний өрөө рүү битгий орж ирээрэй!" хэмээн дээш шатаар өгсөхөд Чонло-гын "Okay!"гэх нь сонсогдов.

Орон дээрээ хэвтээд утсаа оролдож байтал хаалга тогших сонсогдов.

"Хайраа хаалгаа тайлчих аа"

"Үгүй ээ чамд гомдсон"

Удалгүй түлхүүр эргүүлэх сонсогдож Жэмин орж ирэв.

"Өө за өрөөндөө ч тайван байж болохгүй юу!" хэмээгээд цааш харан хэвтэхэд тэр намайг тэврээд "Өнөөдөр ямар өдөр гэдгийг мэдэх үү?"

"Би яаж мэддэг юм"

"Бидний хоёр сарын ой" хэмээхэд нь гэнэт өөрөөсөө ичин түүн рүү харлаа.

"мартсанд уучлаарай"

"Зүгээр дээ. Тэд нараас нууцаар тэмдэглэх үү?" хэмээхэд нь би зальтай инээн толгой дохиход тэрээр миний духан дээр үнсээд "Гялс хувцсаа сольчих. Цонхоор үсэрье" гэв

-

Жэмин түрүүлж цонхоор үсрэн " Хайраа гялс үсрээрэй. Би тосно оо" хэмээхэд нь нүдээ аниад үсэрвэл тэр намайг барьж аваад хацар дээр минь үнслээ.

"Хаачих уу?"

"Цэцэрлэгт хүрээлэн оръё"

-

Тэр надад хөөсөн чихэр авж өгөөд толгойг минь иллээ.

"Дугуй унах уу?" гэхэд нь би толгой дохив.

Ийнхүү дугуй унаж, энд тэнд тоглосоор орой болголоо.

"Тэр хэд би хоёрыг гарсныг мэдээгүй юм байх даа. Ууг нь мэдчихээр их цаг өнгөрсөн байхад" хэмээн утас руугаа харсаар хэлвэл Жэмин гараас минь хөтлөөд "Бид хоёрыг анзаарах ч завгүй тоглож байгаа байлгүй" гэлээ.

Гэрийн ойролцоох сааданд суухад цаг хэдийн 21:15 болж байв.

Зуны орой ч гэсэн жиндүүхэн байсанд хоёр гараа дулаацуулахаар үрвэл Жэмин надад гадуурх цамцаа тайлан өглөө.

"Чи өөрөө даарчихна шдээ"

"Миний даарах яах вэ. Энэ хөөрхөн охиныгоо дааруулж болохгүй биз дээ?"

"Х-хайртай шүү" гэхэд тэр малийтлаа инээгээд намайг тэвэрлээ.

"Би ч бас чамд зөндөө хартай Суён"

Сааданд элдвийг ярилцсаар гэр лүү орвол тас харанхуй байв.

"За энд тэндээс цочоовол хохино шүү айн?" гэсээр гэрэл асаавал өөдөөс баахан шаар хийсч ирэх нь тэр.

"Яааа юу вэ!" хэмээн орилохдоо шалаар дүүрэн сарнайн дэлбээ байхыг харлаа.

Жэмин намайг хөтөлсөөр дэлбээн дээгүүр алхуулан зүрхэн хэлбэртэй лаан дунд зогсоолоо.

Миний урд өвдөглөн суугаад гараас минь атган "Минийх болсонд үнэхээр их баярлалаа. Хэдийн дөнгөж хоёр сарын минь ой ч гэсэн чамтай хамт байсан мөч бүхэн миний хувьд хамгийн нандин, хайртай шүү" хэмээгээд халааснаасаа хайрцагтай зүйл гаргаж ирэн онгойлговол бөгж байлаа.

Тэр миний баруун гарын ядам хуруунд өнөөх бөгжөө зүүж өгсний дараа зүүн гарын минь ядам хуруун дээр үнсээд "Удахгүй энэ хуруунд бөгж зүүлгэх болно оо" хэмээв.

Би хэдийн урссан нулимсаа арчаад түүнийг тэвэрвэл бусад маань орилолдож байв.

"ГАШУУН БАЙНА! ГАШУУН БАЙНА!"

Жэмин миний уруул руу хараад зөвшөөрөл авах мэт над руу харвал би ичингүйрэн толгой дохив.

Бид үерхсэнээсээ хойш ийнхүү анх удаа үнсэлцэж үзлээ. Шоолох хэрэггүй шүү би өмнө нь чаддаггүй байсан болохоор Жэмин намайг хүчилдэггүй байсан юм.

Би эвгүй хавгүйхэн өөдөөс нь үнслээ.

Жэмин уруулаа салгаад "Зөндөө хайртай шүү"

"Би ч бас чамд зөндөө хайртай Жэмин"

Deep of my heart || NJM [Completed]               Where stories live. Discover now