she said "..."

1.4K 218 13
                                    

"Г-гэхдээ..." Жэмин миний үгийг таслан доош нэг хөл дээрээ суугаад "Кан Суён миний найз охин болох уу?" хэмээв.

Рэнжүн Жисон хоёр бичлэг хийх бол Чонло орилж Жэну алга ташиж байлаа.

"Арай намайг хаячихгүй биз дээ?" Жэмин ийн хэлээд миний гараас атгахад би одоо ч цочролоосоо гарч чадахгүй байв.

Би гүнзгий амьсгаа аваад "Надад бодох хугацаа өгч болох уу? Үнэхээр цочирдмоор байлаа"

Жэмин босоод толгой дохин "Хэт хүчилчих шиг боллоо, уучлаарай" хэмээгээд гарав.

Бусад маань урам хугарсан янзтай над руу харсаар цувран гарлаа.

Том байшинд би ганцаараа зогсох бөгөөд сая болсон бүх зүйлийг эргэцүүлэн бодов.

Тийм ээ би Жэминд сайн. Гэхдээ үнэхээр согтуудаа сэтгэлээ илчилчихсэн гэж үү?

Гуравдугаар ангиасаа хойш түүнд сайн байсан. Зүгээр л шохоорхол байсан ч дунд ангиасаа эхлэн улам их сайн болж байгаагаа мэдсэн. Мэдээж эмэгтэй хүн дасна шүү дээ.

Бусад маань намайг эрхлүүлдэг ч яагаад ч юм Жэмин намайг өхөөрдөх үед догдолдог. Хэчантай болзсон нь хүртэл Жэмин-ы яахыг харах гэж байсан ч тэр надад сайн биш шүү дээ. Гэтэл тэр сая надаас найз охин нь болохыг гуйлаа...

Зөвшөөрвөл бид цаашдаа яах бол? Муудалцах болгонд хэр их шаналах бол? Хэрвээ бид салвал яах вэ? Үнэндээ найман жилийн турш найзууд байчхаад хосууд болно гэдэг хэцүү...

Бид гэрлэх болов уу? Эсвэл зүгээр л түр зуурын үерхэл байх болов уу?

Энэ бүхнийг эргэцүүлсээр унтаж чадсангүй.

Яг үнэндээ орноосоо босох ч хүсэл алга.

Утас минь одоо ч унтраастай байх бөгөөд Жэмин-ээс зурвас ирсэн болов уу? Хэмээн горьдсоор нээвэл хэнээс нь ч дуудлага байтугай зурвас ирээгүй байлаа. Яг энэ үед миний хажууд байж ярилцах ёстой хүмүүс нь байтал...

Доор хонх дуугарах шиг болоход нь би тайлахыг хүссэнгүй. Удалгүй код хийх чимээ гарч хаалга онгойлоо.

Хэд хэдэн хүний хөлийн чимээ гарсаар өрөөний хаалга онгойх үед Жэну, Рэнжүн, Чонло, Жисон дөрөв зогсож байв.

Намайг хараад санаа алдан буйдан дээр сууцгаалаа.

"Зүгээр үнэнээ л хэлчих, Жэминд хайртай чинь үнэн юм уу?"

Жэмин.... Нэрийг нь сонсох төдийд догдолж байхад...

Дээш өндийгөөд толгой дохиход тэдний нүүрэнд инээмсэглэл тодрох нь тэр...

Deep of my heart || NJM [Completed]               Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ