Haechan

2.7K 282 10
                                    

"Суён-аа" Жэмин ийн дуудсаар нааш гүйхэд нь би залхуутай гэгч нь алхаагаа зогсоогоод түүнийг хүлээлээ.

"Яасан бэ?" хэмээхэд тэр хэд хэдэн удаа урт амьсгаа аваад "Юу яасан гэж, өчигдөр яагаад утас чинь холбогдохгүй байсан юм?" гэлээ.

"зүгээр" хэмээгээд шүүгээ рүүгээ яван дараагийн хичээлийнхээ номуудыг авж байтал тэр хажууд минь зогсоод "Яагаад ууртай байгаа юм?" гэв.

Би түүн рүү хүчилж инээмсэглээд "Өчигдрийн болзооныхоо тухай яриач" хэмээхэд тэр санав бололтой нүд нь гэрэлтэж ирээд инээд алдлаа.

Анги руу явах замд тэр болзооныхоо тухай ам хуурайгүй ярьж байв.

"Тэр охин үнэхээр хөөрхөн. Бид хоёр дараа долоо хоногт парк орохоор болсон" гэхэд нь алхаагаа зогсоогоод "Чи надтай дараа долоо хоногт парк орно гэж амласан биз дээ?" хэмээхэд тэр "Уучлаарай хоёулаа дараа цуг оръё" гэхтэй зэрэгцэн хонх дуугарлаа.

Ямар охинтой болзсон болохыг нь асуумаар байвч чадахгүй нь бололтой.

Ангид ороод суудалдаа суухад Жэмин арын суудал руу явчхав..

Юу вэ? Надтай цуг суудаг биз дээ.

Эргэж хартал ангийн Аёонтой инээлдэн юм ярьж байлаа. Хэзээдээ ийм дотно болчихдог байна аа.

-

Тарах болсныг илтгэж хонх дуугарахад би суниасаар үсээ янзаллаа.

Хурдхан гэртээ харьж унтах минь.

Эвшээсээр цүнхэндээ номоо хийж байтал хэн нэгэн хүзүүг минь давуулан мөрөн дээр гараа тавив . Мэдээж На Жэминээс өөр хэн байхав.

"Яасан бэ?" хэмээхэд тэр хацраас чимхээд "Өнөөдөр цуг харьж чадахгүй нь дээ. Арим-ыг хүргэж өгөхөөр болсон" гэхэд нь өнөөх болзоонд явсан охин нь Арим гэдгийг мэдлээ.

Жэмин манай хөрш болохоор багаасаа л цуг явдаг байсан юм.

"Надад хамаагүй ээ" гэчхээд гарахад Жэмин цүнхийг минь аван араас гарлаа.

Тэрээр сургуулийн хашааны гадаа ирээд цүнхийг минь өгөн "Болгоомжтой яваарай. Хариад заавал зурвас бичнэ шүү. Маргааш уулзъя" хэмээн далласаар цааш алхлав.

Сайн л биз дээ. Өдөржин надад наалдахгүй.

Бага ангийн 3р ангид тэр манай хөрш болон ирсэн юм. Түүнээс хойш 8 жил найзалж байна даа.

Deep of my heart || NJM [Completed]               حيث تعيش القصص. اكتشف الآن