Story of Jaemin

1.5K 224 7
                                    

Өөрчлөгдсөн  гэж бодсон ч үгүй байж

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Өөрчлөгдсөн гэж бодсон ч үгүй байж. Тэр адгийн новш хэвээрээ байв.

 Тэр адгийн новш хэвээрээ байв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Jaemin POV

Би тоглогч залуу байсан. Охидын зүрх сэтгэл болон биеэр.

Ахлах ангид ордог жил найзууд минь надаас хөндийрч би өглөө болгон өөр охинтой нэг оронд сэрдэг байв.

Их сургуулийн эгч нартай ч зугаацдаг байв. Гэхдээ би хэнтэй нь ч болздоггүй байлаа.

Нэг мэдэхэд миний дэргэд намайг хамгаалаад зогсох найзгүй болсон байв.

Хэрвээ Суён намайг тэр бүхнээс гаргаагүй бол би өдийд жинхэнэ новш байх байсан биз.

flashback

Өглөө тасралтгүй хонх дарах чимээнээс болж сэрлээ. Хажууд хэн нэгэн хэвтэх бөгөөд, нэрийг нь ч санахгүй байв.

Доогуураа шорт өмсөөд хаалга тайлвал Суён зогсож байлаа.

Тэрээр над руу харан хөмсөг зангидаад шууд л миний өрөөг зүглэв.

Орон дээр хэвтэх охиныг босгоод "Яг одоо зайл" гэхэд өнөөх охин хувцсаа өмсөөд над руу гайхан харахад нь би хаалга руу заагаад "Зайл гэнэ ээ" хэмээгээд ёжтой инээлээ.

Өнөөх охин над руу зэвүүцлийн харц шидэн гарсны дараа би Суён руу хараад "Яасан надтай унтах гэж ирээ юу?" гэхэд тэр намайг алгадав.

Түүний нүдэнд нулимс цийлгэнэсэн байх бөгөөд "Би чиний унтдаг хямдхан охидтой чинь адилхан биш! Яг одоо энэ галзуурлаа зогсоо На Жэмин" гэлээ

Би хацраа илээд "Үгүй гэвэл?" гэхэд тэр намайг дахин алгадаад "Чи миний мэдэх Жэмин биш байна. Аав ээж чинь чамайг ингэж яваасай гэсэндээ өдөр шөнөгүй ажилладаг гэж бодоо юу! Чи бол миний харж байсан хамгийн арчаагүй хөвгүүн байлаа. Одоо энэ бүхнээ боль эсвэл бид чамтай дахиж харьцахгүй" хэмээгээд гарав.

flashback end

Хоёрдугаар ангид ордог жил би бүхнийг зогсоож найзуудаасаа уучлалт гуйсан. Тэд харин юу ч болоогүй мэт инээгээд намайг тэвэрч билээ.

Суён бол онцгой охин .

Намайг харалгүй мөргөн унагачхаад уучлалт гуйн уйлах жаахан охин.

Шалбарсан хэсгийг минь үлээгээд дахин нулимс унагах хар шулуун үстэй миний Суён.

Тэр ийм л байсан. Хэтэрхий нандин, яг л зун шиг

Дулаахан бас хайрламаар.

Магадгүй Суён хэзээ ч минийх болохгүй гэх гашуун үнэнийг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй дээ новш шиг аашилсан байх.

Анхны хайраа надад ярин инээх богино хар үстэй Суён.

Анхны үнсэлтээ санагалзан догдлох миний нандин охин.

Та нар хэзээ ч ойлгохгүй. Намайг түүнд хэр их хайртайг.

Deep of my heart || NJM [Completed]               Where stories live. Discover now