distrust

1.2K 191 15
                                    

Аав ээж хоёр удаан хугацааны турш уулзаагүй найзуудтайгаа уулзахаар явж харин Жэмин завгүй гэсэн тул хийх юм олдохгүй сууж байлаа.

Чимээгүйг эвдэн утсанд зурвас ирсэн чимээ гарах үед Жэмин-ээс байх хэмээн баярлан нээтэл үгүй байв.

JaehyunJn
-Сайн уу?

Soyeon0624
-Сайн та сайн уу?

JaehyunJn
-ммм дажгүй ээ. Үдэшлэгээс хойш харьцаагүй юм байна

Soyeon0624
-Тийм байна

JaehyunJn
-Одоо гоё танилцах уу?😅Бодоод байсан чинь нэрийг чинь л мэдэх юм байна.

Soyeon0624

-Okay. Би их сургуулиа төгссөн нөхөр хоёр хүүхэдтэй

JaehyunJn
-Айн?

Soyeon0624
-Тоглосон юм.

Би үүнийг бичиж байхдаа инээж байлаа. Зугаатай л юм

JaehyunJn
-Сайхан наргиа байлаа хаха.

Soyeon0624
-хаха гэхдээ та одоо хэддүгээр анги юм бэ?

JaehyunJn
-3р курс🙂

Soyeon0624
-Хөөх ийм хөгшин гэж мэдсэнгүй хаха. Би төгсөх анги

JaehyunJn
-Тийм үү? Төгсөөд аль их сургуульд орно гэж бодож байна. Манай сургууль их гоё шүү^-^

Soyeon0624
-Ямар сургууль юм?

JaehyunJn
-Сөүлийн их сургууль. Ахаасаа зөвлөгөө аваарай.

Soyeon0624
-Хөөх миний мөрөөдлийн сургууль😍

"Хэнтэй харьцсан болоод ингэж их инээгээд байгаа юм?" гэх Жэмин-ы дуугаар цочин утсаа шидлээ. Тэрээр миний ард хөмсөг зангидан зогсож байв.

Миний утсыг булааж аваад гүйлгэн хараад над руу харан "Жэхён ах чинь уу? Дөнгөж танилцсан ахтайгаа ийм дотно харьцаж л байдаг" гээд утсыг маань буйдан руу шидээд хаалга руу зүглэлээ.

Би түүний гараас татаад "Зүгээр л зурвас бичсэн шүү дээ. Юунд нь уурлаад байгаа юм?"

"Тийм ээ зүгээр л зурвас. Намайг байхгүй үед уйдсандаа харьцаж сүүлдээ намайг байсан ч харьцдаг болно. Миний байхгүй зайг наад хүн чинь нөхөх болно. Зүгээр л нэг зурвасаас болж бидний харьцаа сүйрнэ"

"Юу яриад байгаа юм? Тийм зүйл болохгүй"

"Эхэндээ ингэж санагдана, гуйя бид ийм юмнаас болж муудалцмааргүй байна. Хэн хэнд нь хэцүү бас одоо ч биеэ барих мэдрэмж байгааг мэдэж байна. Би хичээж байна. Илүү удаан хамт байхын тулд би маш их хичээж байна. Гуйя Суён чамайг алдахаас айж байна тийм болохоор өөр хүнтэй битгий дотно харьц"

Би түүнийг тэврээд "Үнэхээр ингэж их эмзэглэнэ гэж мэдсэнгүй уучлаарай. Одооноос юугаа ч нуулгүй нэгэндээ хэлж байя. Чи хэлж байсан шдээ өмнөх шигээ байцгаая гэхдээ ил бие биенээ хайрлая гэж. Бидэнд маш олон зүйлс тохиолдох болно. Ганц хардалтаас болж муудалцан салж ч магадгүй тийм болохоор уураар бүхнийг шийдэлгүй ярилцаж байя тэгэх үү" гэхэд тэр миний хацар дээр үнсээд толгой дохилоо.

"Өнөөдөр юу хийв дээ?"

"Мм ёстой уйтгартай байсан. Чи яагаад ийм орой ирж байгаа юм."

"Уучлаарай. Миний хөөрхнөө уйдсан юм уу? Унтах хүртэл нь хажууд нь байя за юу" хэмээхэд нь би инээсээр толгой дохилоо.

-

Орой болтол бие биендээ эрхлэлцсэний эцэст нойр хүрэн унтахаар болов.

Жэмин намайг хөнжлөөр хучаад духан дээр үнслээ

"Чи хонохгүй байсан юм уу?"

"Одоохондоо бидний харилцаа дөнгөж эхэлж байгаа болохоор хонохгүй ээ. Бүхнийг удаанаар хийнэ гэж хэлсэн дээ"

"Тэгвэл дуу дуулж өгчхөөд яв. Өмнө нь унтаж чаддаггүй байхад дуулж өгдөг байсан шигээ" гэхэд тэр орны хажууд суугаад хоолойгоо заслаа.

"Том хэрэг мандах нь байна

Угаасаа л ингэдэг юм.

Байж боломгүй юм. Ингэж байгаад чамд ахиад дурлах нь байна.

Хэдий яг адилхан ч гэсэн
Итгэл төрөхгүй байгаа нь үнэн шүү

Тэгсэн хэрнээ би яагаад догдлоод байгаа юм бол? Одоо ч хэцүүхэн л байна.

Чамайг харах үед яагаад сандраад байгаа юм бол?

Зүрхшээгээд байгаа ч би чамд сайн..." түүний дуулахыг дуусгалгүй нүд анилдан унтах үед миний хацар дээр үнсэх нь мэдрэгдлээ.

Дууны нэр: NCT dream- Love again

Deep of my heart || NJM [Completed]               Where stories live. Discover now